Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй.
Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод харьцуулж үзэхэд галиглах мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо.
Олон янзын галиглах саналуудыг харьцуулсан хүснэгтийг галиг файл аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя.
Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ? уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэр дугаараар хайх боломжтой байдаг юм. Харамсалтайн дугаарыг нь бичилгүй гаргажээ.)
Comments