Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна.
Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж +Lkhamsuren Amarjargal хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог "Шувуун саарал" аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров.
bootstrap-getting-started нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.
Вэб хөгжүүлэлтэд хэрэглэх нэг стандарт нь CSS cascading style sheets(тохиргоот/шаталсан загварын хуудаснууд) аар хуудсыг загварт оруулаад хөтчөөр бидэнд харуулах асуудал. CSS3 -р хувилбарт хөтчүүдийг дэмжих нэмэлт олон функц орж ирсэн бөгөөд одоогоор W3C стандартад орж ирээгүй байгаа ч хөтөч хөгжүүлэгчид туршилтаа хийсээр нэмэлт пропортыг бий болгоод байгаа юм байна аа. Үүний талаар Вэбийг стандартын дагуу хөгжүүлэхэд зориулсан http://www.w3schools.com/ өөрөө суралцах хичээлүүдээс үзэж болно. Firefox нь (-moz-) ыг Chrome, Safari хоёр нь (-webkit-) ыг босоогоор баруунаас зүүн тийш шилжих функцүүдийг дэмжээд эзэмшилдээ оруулаад өгсөн тул сүүлийн үеийн хөтчүүдийг хэрэглэж байгаа нөхцөлд "Шувуун саарал" хуудас харагдана. Chrome дээр зөв харагдаж байна. Хэрэв Chrome дээр зөв харагдахгүй бол энд бичсэн тохируулгыг хийгээд үзээрэй.
Хуудасны доод хэсэгт бичвэрийг юникодоор оруулсан байгаа бөгөөд фонтыг сольж харах боломжтой, зарим хүнд аль нэг фонтоор харагдахгүй байж болно. Ямар нэг гажилт өөрт чинь мэдэгдвэл сэтгэгдлийн булангаар эсвэл монгол бичгийн бүлгийн хэлэлцүүлгээр бичээд оруулаад ирвэл, аль болох боломжоороо шийдвэрлэж засахыг оролдоно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Comments