Skip to main content

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав.

Үүнийгээ
  • Мультимедиа-н гурван бүтээгч,
  • Мультимедиа-н гурван засварлагч,
  • Мультимедиа-н гурван тоглуулагч
гэж хэлбэл болмоор ч юм шиг байна.



Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг.


Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл

  1. Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.
  2.  LMMS (Linux Multimedia Studio)  Дууг синтез хийхэд, MIDI keyboard (даруул) -аар тоглож хөгжмийн бичлэг бэлтгэж болно. Уг хэрэгсэл програм нь Линүкс, Виндовз, OS X дээр ажиллана.
  3. Барьж авах, олзлох, бичиж авах үнэг (Сapture fox movie)  Дэлгэц дээрээс шууд бичих олон янзын програм хангамж байгаа ч энэ хэрэгсэлийн онцлог таны хэрэглэж байгаа вэб хөтчөөр үзэж байгаа зүйлийг шууд Screencast (компьютерын дэлгэц дээр гарч ирэх зүйлийг дижиталаар бичнэ) хийж бичих боломжтой. Энэ хэрэгсэл нь Галт үнэг(Firefox) хөтчид залгаас програм (plug-in) хэлбэрээр суух бөгөөд Галт үнэг хөтчийг хэрэглэх бүх үйлдлийн систем дээр ажиллана.

Мультимедиа засварлах гурван хэрэгсэл

  1. Оодасити буюу зүрхлэх, зориглох (Audacity )  Энэ хэрэгсэл програм жишээ нь хичээл заах үед бичиж авсан бичлэгт орсон ангийн сурагчдын шуугианыг арилгах, бичлэгийн тракын байрыг хооронд нь солих зэрэг ажиллагааг гайхалтай сан гүйцэтгэдэг. Мөн үйлдлийн системээс хамаарахгүй ажиллах ба түгээмэл хэрэглэгдэх файл форматуудыг экспортлох болон импортлох чадвартай.
  2. Гимп (Gimp) Буулгасан дэлгэц буюу скриншоот дүрсийг засварлах эсвэл ялгүй өнгө зүс нэмэхэд хэрэглэж болно. Гимп бүх зүйлийг хийж чадна. Үйлдлийн системээс хамаарахгүй ажиллах бөгөөд Фотошоп- ыг орлох төлбөргүй хэрэгсэл юм.
  3. Авийдемүкс (Avidemux) Таны видеог засварлахад хэрэг болох бүх багаж хэрэгслийг агуулна. Нээлттэй эхийн энэ хэрэгсэл програмыг янз янзын зорилгоор хэрэглэх боломжтой бөгөөд видеоны түгээмэл хэрэглэгдэх форматын кодыг таньж унших, хувирган бичих ажиллагааг хялбар ашиглах энгийн интерфейсээр гүйцэтгэнэ.

Мультимедиа тоглуулах гурван хэрэгсэл

  1. VLC  Өөр өөр үйлдлийн систем дээр медиа тоглуулах хамгийн эвтэйхэн хэрэгсэл програм. Файлын олон төрлийн форматыг дэмжин ажиллах бөгөөд ихэнх төлбөргүй санд ашигладаг. Мөн “libdvdcss” ашиглаж нууцлал задлах шаардлагагүй DVD тоглуулж чадна.
  2. Амарок (Amorok) энэ програм DRM(Digital rights management) -д суулгаж өгсөн хөгжмийн файлаас бусад аудио форматуудыг тоглуулна. Хэрэглэгч нарын туршлагаас үзэхэд тоглуулагч програмыг (Magnatune, Jamendo, MP3tunes, Last.fm, Shoutcast) үйлчилгээнүүдтэй хослуулан хэрэглэдэг юм байна. 
  3. Гар тоормос буюу Хандбрэйк (Handbrake)  Хэрэв та DVD видео-гоо Айпоод (iPod) эсвэл өөр төрлийн зөөврийн видео тоглуулагч дээр тоглуулах шаардлага гарвал танд  Гар тоормос хэрэг болно. Энэ тоглуулагч програмыг анхлан BeOS үйлдлийн систем дээр хөгжүүлсэн бол одоо Линүкс, Виндовз, OS X дээр ажилладаг болсон байна.

Эрдэмтэй хүн эрхэм баян,Үртэй хүн өнөр баян, Өргүй хүн өөдлөх баян гэсэн Ертөнцийн гурван баян байдаг бол “Нээлттэй эхийн гурван баян” таны бодлоор юу байж болох бол оо?


Comments

"Соорс нээлттэй бол код баян (баялаг)" гэж нэг мөр байж болох юм :P
Гоё үг байна аа.
"Эх(Соорс) нээлттэй бол код баян,
Сурч чаддаг бол санаа (нь) баян,
Хэрэглэж чаддаг бол хэрэглээ (нь) баян"
гээд л, даан ч толгой холбож, шүлэг зохиож чадахгүй байна. Өөр олон зүйл байгаа даа. :-)

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...