Skip to main content

Нэмэлт залгавар


"Вэб хөтчүүд" сэдвийн үргэлжлэл

Хөтчийг аль хир өргөтгөж болох вэ? Браузер буюу хөтөч програмыг суурь гэж үзвэл дээр нь нэмэлт  залгавар (add-ons, plug-in) гэж нэрлэх програмын хэсгүүдийг нэмж суулгаснаар хөтөч танд интернетэд ажиллах олон боломжийг олгодог.

Нэмэлт програмын ихэнхийг ихэвчлэн л мэргэжлийн сайн дурын идэвхтэй гуравдагч этгээд бүтээсэн байх бөгөөд түгээмэл хэрэглэх хөтчүүд нэмэлт програмын баян сантай байхын зэрэгцээ програмын өргөн сонголттой байдаг.

Файрфокс(Firefox) Галт үнэгний нэмэлт залгаврын сангаас олон төрлийн суулгац авах боломжтой бөгөөд тэнд нь сурталчилгаа хааж блоклохоос эхлээд нийгмийн (social) сүлжээний вэб хөгжүүлэгчдэд зориулсан сервер талын багаж хэрэгслүүд хүртэл байна.

Нийтлэг хэрэглэх нэмэлт залгавруудыг бусад браузерт ч суулгахаар бэлтгэсэн байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд хэрэгтэй нэмэлт залгавруудыг олж мэдсэн бол татаж аваад суулгах(инстол)-ад хангалттай. Галт үнэгний нэмэлтийг эндээс авч болох бөгөөд сайжруулсан хувилбаруудыг ч эндээсээ авах боломжтой юм байна. Жишээ нь эндээс монгол хэлний зөв бичгийн нэмэлт залгавар суулгахад браузер дээр бичихэд ганц нэг буруу бичсэн үгийн алдааг хэлээд өгчих жишээ байна.

Кроом(Chrome) Хромын вэб агуулах (Web Store) нь нэмэлт залгаврууд олж авах өөр нэгэн нөөц эх сурвалж. Кроомын нийтлэг хэрэглээ өсөж байгаа нь нэмэлт залгавруудын сан тогтмол өргөжиж байгаатай холбоотой гэж үздэг. Жишээ нь эндээс дэлгэц олзлох(screen capture), bbc сайхан хоол(good food) гэх мэтийг би хэрэглэдэг бөгөөд үүнээс гадна сурч мэдэхэд зориулсан нэмэлт залгаврууд маш их байдаг.

Опера(Opera) хөтөч уламжлалаараа бол гуравдагч этгээдийн нэмэлт програмыг өөртөө хүлээж авах дургүй нэлээд хаалттай байжээ. Харин энэ баримтлал нь 11-ээр хувилбараас  өөрчилж эхэлсэн тул Опера нэмэлт залгавруудаар өргөжиж байгаа ч,  хэрэгтэй зүйлээ энэ сайтыг нэлээд ухаж байж олж авч болох бөгөөд зарим нь буг чөтгөртэйгөө ч байж болох юм байна. Дээрх хоёроо гүйцэх гэж урагшилж байна.

Реконк(Rekonq) хөнгөн жингийн хөтөч. Аль болох туранхай байхыг хичээдэг тул элдэв багаж хэрэгслээр өөрийгөө дарахгүй. Гэхдээ зар сурталчилгааг хаахаар(блоклох) өгөгдмөл суулгацдаа тохируулсан байхаас гадна флаш, Жава-д суурилсан зарим нэг нэмэлт залгавруудыг дэмждэг юм байна. Иймээс нэмэлт залгавар програмаар тун ядуу гэнэ.

Эпифэний(Epiphany) нэмэлт залгаварт хэт нээлттэй гэхдээ цөөхөн хэрэглэгчид зориулсан тул өргөтгөл програмууд тун багатай, голдуу бүтээгдэхүүн гаргахад зориулагдсан байдаг бололтой.

Мозилла өөрөө шинэчлэгдэх бүрдээ нэмэлт залгавраа шинэчлэхийг шаардаж сануулга өгдөг ч шинэчлэхгүй бол нэмэлт залгавар ажиллахаа болж сэтгэл гонсойлгодог. Галт үнэгт хэт олон нэмэлт залгавар суулгавал удаашрах байдал  харагддаг бол Кроомын хувьд хурдад нөлөөлдөггүй байна. Нээлттэй эхийнхний туршиж тестлэх явцад нэмэлт залгавар үзүүлэлтэд Файрфокс(Firefox) Галт үнэг дөрвөн одонгоор, Кроом(Chrome) Хром мөн дөрвөн одонгоор, Опера(Opera) Опера гурван одонгоор, Реконк(Rekonq) нэг одонгоор, Эпифэний(Epiphany) хоёр одонгоор шагнуулжээ.
(үргэлжилнэ)

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Гадаадын үгээр гайхуулагсад

Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь ЭТГЭЭД ХЭЛ Үг нь монгол, өгүүлбэр нь орос, Үзэхэд этгээд сонины хэл, Өв соёлоо үл тоомсорлон, Өнөөгийн байдал ийм болмай. Зуун түмэн үгтэй хэлэнд, Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх, Харийн үгээр далдайлгагсадыг Хамагийн боловсорсон гэхэд бэрх, Гадаадын үгээр гайхуулагсадыг Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх. Хэвлэл сонин үзсэн үдэштээ Хэлний шинжлэлтэний нойр хулжаад, Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг, Хэнхдэг дээр чулуу дарах мэт, Харь үгийн бүлхинд хахаж, Харанхуй шөнө хар дарах мэт. Б.Ринчен 1958.05.07 Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулган...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...