Skip to main content

Google Code-in -ээр нээлттэй эхэд хөлд орох боломж


Есөн сард нийтлэгдсэн энэ мэдээг уншаад 65 улсын хүүхэд оролцоод уралдаж байхад монгол хүүхдүүд дунд нь орчихсон тууж явбал сайхнаа гэж бодоод орчуулаад дахиад нийтэлчихлээ. Дахиад гэдгийн учир өнгөрсөн жил хоёр дахь уралдаан аа "Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд" гэсэн нэртэйгээр явуулах үед нэг бичлэг оруулсан юм, өнгөрсөн жил шинжлэх ухаанд гэж байсан бол энэ удаа нээлттэй эх рүү чиглэжээ, хуучин бичлэг блогд байгаа.

Энэ бичлэгийн эх сурвалжийн эндээс уншаад холбоосуудыг олж авч болно.
  
Сургуулийн сурагчдадын Гүүгл Код-ин(Google Code-in) уралдаан энэ 11 сараас эхэлнэ.   

Өнөөдөр  Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн гурав дахийг нээлттэй эх хөгжүүлэгчдийн орчинд 13-17 насны сурагчдын дунд олон улсын уралдааныг явуулахтай холбоотой. Уралдааны гол зорилго нь сурагчид нээлттэй эхийн програмаар хөгжиж буй олон төрлийн төсөлтэй танилцаж, судлах боломжтой болно. Дэлхийн олон оронд нээлттэй эхээр хөгжсөн програм хангамжийг засаг захиргаа, эрүүл мэндийн салбарт мөн техник технологийн тэргүүлэгч бүх үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэж байна.

"Нээлттэй эх" гэсэн нэр томьёог сонсоод өөрөөсөө та асуувал:
  • Нээлттэй эх гэж яг юу юм бэ?
  • Хэрэв дөнгөж програм бичиж сурах гэж байж би яаж нээлттэй эхийн програм хөгжүүлэлтэд оролцох юм бэ?
  • Нээлттэй эхийн төслүүд гэж ямар төрлийн ажил хийдэг юм бэ?
  • Би нээлттэй эх дээр ажилламаар л байна гэхдээ би програмын код сайн бичихгүй л дээ, харин би өөр юу хийж болох вэ?
  • Би IRC(интернэт хөөрөлдөө) болон хөөрөлдөх(chat) бүлгийг ашиглаж олон нийтийн төсөлд огт ажиллаж үзээгүй, орвол хэн нэг нь надад туслах бол уу?

гэж асуугаарай.

Хэрэв таны толгойд янз бүрийн асуулт эргэлдээд,  өөрөө 13-17 насны сургуулийн сурагч бол 2012 оны 11 сарын 26  эхлэх Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн уралдаанд бүртгүүлж ороод уралдааныг хамт хөгжилтэй өнгөрөөж болно.

11 сарын сүүлээс 1 дүгээр сарын дунд хүртэл олон төрлөөр 10 нээлттэй эхийн төсөл дээр ажиллах чадвартай болно. Энэ төслүүд Гүүгл-ийн Зуны сургуулиар их сургуулийн оюутнуудад програмын код бичиж сургахад зориулсан нь амжилттай   үйлчилж чадсан.

Сурагчид дараах үйл ажиллагааг хийж сурна:  
  • Код бичих: програмын код бичих эсвэл хуучныг дахин бичих аргад сургах
  • Баримт бичиг: баримт бичгийг шинээр үүсгэх, засварлах ба  бусдыг сурахад туслах
  • Судалгаа хийх: хамт олны менежмент, борлуулалт эсвэл үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шийдвэрлэх санал гаргаж сурах.
  • Чанар хангах: тест шалгалт хийх ба сайн чанартай код гэдгээ баталгаажуулах.
  • Хэрэглэгчийн интерфейс: судалгаа хийх туршлагатай болох эсвэл хэрэглэгчийн интерфейсийн загвар болон хариу үйлдэл хийхтэй холбогдолтой суралцах юм.

Өнгөрсөн хоёр жил 65 улс орны 904 сурагчид энэ үйл ажиллагаанд оролцсон. Өнгөрсөн нэг сард Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн 2011 оны 10 ялагчийг дээд шагналд тодруулж зарласан. Дараа нь 6 сард шагналтнуудыг эцэг эхийн хамт Google’s Mountain View, CA headquarters Гүүглийн удирдлага байрлах салбар дээр 5 өдөр 4 шөнө зочлуулж шагналыг олгохдоо Гүүглийн инженерүүдтэй уулзаж ярилцаж, Гүүгл цогцолбороор аялж мөн Сан Францискод бүтэн өдөр аялсан билээ. 

Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн сайт хуудасны Байнга Асуугдах Асуултууд хуудсанд зочилж энэ арга хэмжээнд яаж оролцох талаар дэлгэрэнгүй хариултыг авч болно. Дэлхийгээр нэг тарж суусан найз нөхдөдөө энэ бүгдийг дуулгаж бидэнд туслаарай. Хэрэв та багш, өөрийн сурагчдыг энд оролцуулж хамт зүтгэмээр бол манай багийн ospoteam@gmail.com гэх хаягаар э-мэйл бичээрэй. Бид таны бүх асуултад дуртай хариулна. 

Энэ бүгдийг сайтын агуулгаас мөн дахин нэмэгдэх мэдээллийг мэйлийн жагсаалтад бүртгүүлснээр авах боломжтой болно. Бид энэ арга хэмжээнд оролцох 10 нээлттэй эхийн байгууллагыг 11 сарын 12 нд нийтэд зарлана. Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн уралдаан 2012 оны 11 сарын 26 нд эхлэх ба нээлттэй эхийн гэр бүлд багтах хүсэлтэй дэлхийн хэдэн ч зуун сурагчдыг морилон ирэхийг хүлээж байна. 

Нээлттэй эхийн програмчлагч Степхание Тайлор, 

Холбоосуудыг бүрэн гүйцэд орулаагүй тул эх сурвалж 
дээрээс хэрэгцээт бүх холбоосоор холбогдоорой.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...