Skip to main content

Сэтгэлд үлдсэн эгчийн минь багын амьдрал.



Хүн энэ дэлхийд ирээд, амьдраад, явдаг жамтай тул эгч маань явсан ч сэтгэлд минь олон сайхан дурсамжаа үлдээжээ. Миний ухаан ороод мэдэхийн би “Магит эгч” гэж эгчийгээ авгайлдаг байх юм. Бодвол бага байхдаа нэрийг нь бүрэн хэлж чаддаггүй байснаас би энэ нэрээр нь дууддаг болсон юм бол уу. Багын олон сайхан дурсамжууд үлдсэнээс ээж аавыгаа ажилдаа явсан хойно би эгчийн үгэнд орохгүй гурилын модоор тоншуулж, зүүдэн дундаа босож суугаад чанга чанга ярьж эгчийн үнхэлцгийг хагалчих шахдаг, зун цагт Баянзүрхийн зусландаа өдөржингөө Туулын усанд шумбаж шумбаж аав, ээжийн ирэх ажилчдын машиныг хараад ухаан жолоогүй ус дамнаад гэр лүүгээ толгой даваад хар гүйхээрээ гэртээ харихад савны ёроолд хоёр гурван литр устай очдог байсан аа дурсан ярьдаг байж билээ. (Аав ээж маань том хүнгүй гол руу явж болохгүй шүү гээд захиад явахад бид гол очиж шумбасан аа нуух гэж хирдээ ус зөөж тус болж цайлгах санаатай хөглөж байсан юм бол уу )

Одоо бодоход эгч минь бүжигчин, оёдолчин, хөгжимчин, багш гээд их чадвартай байж дээ.
Миний мэдэхийн дунд сургуулийн урлагийн үзлэгт бүжиглэдэг, найзууд нь ярихдаа хоёр гарын алгаар бүсэлхийгээр нь барьж болдог байсан гэж. Би мэдэхийн охид бүдүүн харагдчихна гэж зузаан “эмээ өмдөө” паарны араар хийж үлдээгээд эгч ээжтэй тэмцэл хийдэг байж билээ. Эгч минь арван жилээ төгстөл бүжиглэдэг, бид дуурайж хуруун дээрээ гүйлддэг байв. 10-р ангиа төгсөөд Эрхүү хотод хэлний бэлтгэлд явахдаа насныхаа хань дөрвөн хүүхдийнхээ аав нисгэгч болох хүргэн ахтай минь танилцаж ирээд онгоцноос шүхрээр буух дугуйланд орчихлоо. Шүхрээр лав 20 гаруй удаа буусан байх, аав, ээж минь эгчийг шүхрээр буухад нь айдаг ч эгч дураараа, ээж шүхрээр буухдаа хэлээрэй маам нь дэр бариад зогсож байя гэдэг байж билээ.

Эгч минь оёдлын үйлдвэрт зуны хэдэн сар ажиллаж машинаар цэвэрхэн оёод сурчихсан юм даг. Миний багад надад Артек гэх пионерын зусланд амрах боломж олдож билээ. Тэр нь хар далай эрэгт байх, хуучнаар ЗХУ-ын олон улсын хүүхэд амрах зуслан. Энэ үед усанд сэлэхэд өмсөх усны хувцас тийм амар олдохгүй байсан юм. Эгч минь надад зориулаад үзмэн ягаан өнгөтэй цэцэг хээтэй даавуугаар нэг их гоё богино өмд цээживчийн хослол оёж өгч билээ. Тэрийг би одоо болтол мартдаггүй юм, өмсөөд сүүлд нь надад багадчихсан ч олон жил хадгалж билээ.

Өөр нэг санаанаас гардаггүй зүйл бол бараг гуч дөчин жилийн өмнө ч байх биднийг бага байхад аав ээж минь бид нарыг дагуулаад намар цагт жимсэнд бараг долоо хонгийн бүтэн сайн бүрд явдаг байлаа. Бид ч нэг хоёр литрийн бетон бариад хойноос нь дагаад гүйгээд л байдаг байж билээ. Нэг удаа Зайсангийн баруун ширээт дээр ээж хамаатны нэг эгчтэй хамт хэдэн хүүхдүүдтэйгээ гараад аньс жаахан түүгээд оройдоо буух гээд хэдүүлээ хөдөлсөн чинь энд тэндгүй их жимс тааралдаад бид талын нэг тарж билээ. Тэр үед чоно нохой элбэгтэй ч байж. Нэг нэгийгээ дуудсаар жимсээ түүж доошилж явсан ээж минь гэнэт Магит эгч бидний дунд байхгүй байгааг мэдээд хашхирч дуудахад хариу өгөхгүй болохоор бид сандар ч бүгд иш тийшээ хашхиралдан орилолдож уйлж гүйлдэж билээ. Баруун ширээтээс буухад маш эгц доошоо буудаг, эгч минь их жимсэн дээр ороод түүж байгаад хоцорсон тул хэд харайгаад доош буухдаа ой модонд бидний дуу цуурайтаад буруу зүг рүү дуулдахыг анзаарахгүй доош гүйгээд байсан тул биднээс хол явсан байж, биднийг тэгж нэг их айлгаж билээ. Ямар ч байсан таг харанхуй болохоос өмнө бид нэг нэгийгээ олж цуглаж билээ.

Эгч минь багшийн сургуулийн хөгжмийн ангийг дүүргээд хожим нь орос хэлний багшийн мэргэжил эзэмшээд үргэлж багшийн ажил эрхэлсэн юм. Аав ээж минь төгөлдөр хуур авч өгсөн тул гэртээ төгөлдөр хуураа тоглоод, калирнет үлээж, шанз тоглодог байж билээ. Манайхны ганц хөгжимчин байсан байх. Хүүхдүүдээс нь хөгжимчин болоогүй ч олон ач, зээ нараас нь хөгжимчин бүжигчин ч гарах юм билүү.
Тандаа зориулж бид сэтгэлдээ үргэлж зул асааж байдаг даа эгчээ.


Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...