Skip to main content

Нээлттэй эх номын (1-р бүлэг)



Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү.

Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source)

Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна.

Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонгох болон түүнд нэгдэж оролцоход тусална. Дэлгэрэнгүй олон мэдээллийг интернет дэх вэб хуудаснуудаас мөн Википедиа дахь “Нээлттэй эх болон Чөлөөт програм хангамж (Free Software)”-ийн тухай төрөл бүрийн өгүүллээс олж унших боломжтой болжээ. Тус өгүүлэлд цаашид дэлгэрүүлэн унших вэб хаягуудын мэдээллийг дор бүр нь хавсаргаж өглөө.

Нээлттэй эх гэж юу вэ?

Нээлттэй эх эсвэл “эх код нь нээлттэй програм хангамж” нь патенттай өмч програм хангамжаас эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програм хангамжийн эх кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг. Иймээс нээлттэй эхийн програм хангамжид програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний үзэл бодол шингэж бүтээгдэнэ. Эцсийн хэрэглэгчид ихэвчлэн “чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж” болзлыг хангаж нээлттэй эхийн зарчмаар ажиллана.

Нээлттэй эхийг санаачлагчид “нээлттэй эхийн програм хангамж”ийн тодорхойлолтыг дараах байдлаар тодорхойлжээ. ( http://opensource.org/docs/osd вэб үзнэ үү. )

Нээлттэй эх нь зөвхөн эх кодыг ашиглах гэсэн утга биш. Дараах шаардлагыг зайлшгүй мөрдөх нөхцөлтэйгөөр нээлттэй эхийн програм хангамжийг түгээх боломжтой. Үүнд:

  • 1.Чөлөөтэй дахин түгээх
Хэд хэдэн ялгаатай эх кодуудыг агуулсан, цаашид түгээх програм хангамжийн агригатын бүрдэл хэсэг болгон хэрэглэх програм хангамжийг чөлөөтэй өгөх эсвэл худалдахдаа ямар ч хэсгийг нь лиценз(license) буюу зөвшөөрлийн баримтад хязгаарлахыг хориглоно. Лиценз ашигласны төлбөр эсвэл худалдах мэт өөр төрлийн төлбөр шаардахыг хориглоно.
Үндэслэл: Чөлөөтэй дахин түгээх гэж лицензээр албадан шаардсанаар, бид урт хугацаанд олох олон удаагийн ашгийг орхигдуулж богино хугацаанд хэдхэн удаа олж болох долларыг олох оролдлогыг арилгаж чадах юм.
  • 2.Эх код
Програмд тус програм хангамжийн эх кодыг зайлшгүй хавсаргах бөгөөд програмын эх кодыг хөвүүлсэн хувилбарын адил түгээх боломжоор зайлшгүй хангана. Зарим програм хангамж эх кодын хамт түгээгдээгүй бол түүнийг хаанаас татаж авч болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргаж, төлбөргүй татаж авахаар байна. Үүний зэрэгцээ эх кодыг програмчлагч хүсвэл өөрчилж хөрвүүлэх боломжоор зайлшгүй хангана. Эх кодыг зориудаар ээдрээтэй болгохыг зөвшөөрөхгүй. Завсрын үр дүн буюу эх кодоос машин кодод хөрвүүлэх хөрвүүлэлтийн дунд үеийн үр дүнг эх кодоор зөвшөөрөхгүй.
Үндэслэл: Бид ээдрээгүй эх код хэрэглэхээр шаардах нь та програмыг өөрчлөлт хийхгүйгээр хөгжүүлж чадахгүй учир нь бий. Бидний зорилго хувьсал хөгжлийг хялбар гүйцэтгэх, үүний тулд бид өөрчлөлтийг хялбар хийж болохоор шаарддаг.
  • 3.Уламжлагдаж гарах (үүсмэл) ажлууд
Лиценз нь өөрчлөлт хийхийг болон уламжлагдах програм хангамжийг зөвшөөрөх ба хэрэглэгч эх програмын лицензийн томьёолол дор уламжлагдсан (үүсмэл) програмыг түгээхийг зөвшөөрнө.
Үндэслэл: Зөвхөн эх код үзсэнээр хөндлөнгийн мэргэжил нэгтнүүд үнэлгээ өгөх болон мэдэгдэхүйц хувьсаж хөгжих сонголтыг хангалттай дэмжиж чадахгүй. Хувьсал хөгжил нь мэдэгдэхүйц явагдахын тулд хүмүүс туршин үзэх болон өөрчлөлтөө дахин түгээх боломжоор хангагдахыг шаардана.
  • 4.Эх кодын зохиогчийг шударгаар байлгах
Хэрэв програмыг зорилгоор өөрчилж хөрвүүлэн бүтээх (build) үед эх кодыг програмын нөхөлт файлуудын (patch files) хамт түгээхийг лицензээр олгон гэдэг нь лиценз зөвхөн эх кодыг өөрчилсөн хувилбараар түгээхийг хязгаарлана гэж ойлгож болно. Өөрчилсөн эх кодоос бүтсэн програм хангамжийг түгээхийг лицензэд ил тодоор зөвшөөрөх ёстой. Лицензэд уламжилсан ажлууд эх кодоос өөр нэртэй эсвэл хувилбарын өөр дугаартай байхыг шаардаж магадгүй.
Үндэслэл: Урам хайрласан олон сайжруулалт маш сайхан ч хэрэглэгчид өөрсдийн хэрэглэж байгаа програмыг хэн гаргасныг мэдэх эрхтэй. Зохиогчид болон өөрчлөн засварлагч өөрсдийн нэр төрийг хамгаалах болон харилцан дэмжих эрхтэйгээ мэдэх ёстойгоос гадна нээлттэй эхийн лиценз эх кодыг хялбархан олгох боломжтой, баталгаатай байх ёстой. Гэхдээ цэв цэвэрхэн бичигдсэн эх кодын суурь дээр нөхөлтийг нэмж түгээхээр шаардаж магад. Энэ аргаар “албан бус”(unofficial) өөрчлөлтүүдийг өгөх боломжтой байхаар гүйцэтгэхэд магадгүй суурь эх кодоос хялбархан ялгагдана.
  • 5.Хувь хүн болон бүлгийг ялгаварлахгүй байх
Лиценз нь бүлэг хүмүүс эсвэл хувь хүнийг ялгаварлан гадуурхахгүй.
Үндэслэл: Үйл ажиллагаанаас (процессоос) гарах үр ашгийг дээд хэмжээгээр байлгахын тулд нээлттэй эхэд тэгш эрхтэй хандив өргөх хувь хүмүүс ба багуудыг байж болох хэмжээгээр олон төрөл болгоно. Үүний тулд бид ямар ч нээлттэй эхийн лицензэд, процессоос хэнийг ч хасахыг хориглоно. Америкийн нэгдсэн улсыг оруулаад зарим улс орнуудад тодорхой төрлийн програм хангамжийг экспортлохыг хязгаарладаг. OSD-зохицуулалтын лиценз лицензүүдийг таарч тохирох хууль дүрмээр(хязгаарлалаар) сэрэмжлүүлэх ба тэд хууль дүрмийг дагаж мөрдөхөд тус болохуйцаар сануулдаг.
  • 6. Ашиглах салбарыг эсэргүүцэж ялгаварлахгүй байх
Оролдож болох өвөрмөц салбарт програмыг хэрэглэж үзэхийг хэн ч лицензээр хориглохгүй. Жишээлбэл: бизнесийн эсвэл генетикийн судалгааны салбарт програм хангамжийг хэрэглэж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй.
Үндэслэл: Энэ заалтын гол зорилго нь нээлттэй эх кодыг арилжаалахаар ашиглахад саад болох лицензийн урхийг арилгах явдал. Бид арилжааны хэрэглэгчид манай хүй хамтлагт (community) нэгдэж орохыг дэмждэг болохоос түүнээс тусгаарлахгүй.
  • 7.Лицензийг түгээх
Програмд хавсаргасан эрх нэмэлт лицензгүй ажиллахаар дахин түгээгдэх програмын хэсэг тус бүрд зайлшгүй үйлчилнэ.
Үндэслэл: Энэ заалтын зорилго “задлахгүй” тохиролцоогоор шаардаж, програм хангамжийг хаалттай байдалд оруулахыг хориглоно.
  • 8.Лиценз тодорхой нэг бүтээгдэхүүнд зориулагдахгүй
Програмд хавсаргасан эрх түгээх тодорхой нэг програмын хэсэг нь болохоор програмд хамааралтай байж болохгүй. Хэрэв програм нь түгээхдээ шахаж бэлдсэн програмаас гаргаж авсан бөгөөд уг програмыг лицензийн томьёоллын дор хэрэглэсэн эсвэл түгээсэн байвал бүх хэсгүүд нь дахин түгээгдэхдээ эх програм хангамжтай давхардаж байгаа хэсгүүдээрээ эх програмтайгаа ижил эрхийг эдэлнэ.
Үндэслэл: Энэ заалт нь өөр ангиллын лицензийн урхиар барьцаалан худалдаж авах эрхийг үгүй хийх зорилготой.
  • 9.Лиценз бусад програм хангамжийг хязгаарлахгүй
Лиценз нь лицензлэгдсэн програм хангамж цугтаа хамт түгээгдэхдээ өөр програм хангамжид орон зайн хязгаарлалт тогтоохгүй. Жишээлбэл: Лиценз нь энэ “медианд” зориулан түгээх бүх програм хангамж нээлттэй эхийн програм хангамж байх ёстой гэж шаардах ёсгүй.
Үндэслэл: Нээлттэй эх програм хангамж түгээгчид нь өөрсдийн програмын талаарх асуудлаар тэд өөрсдөө сонголт хийх эрхтэй байна. GPL нь энэ шаардлагын зохицуулалт болдог. GPL-ийн сантай холбоотой програм хангамжууд, хэрэв дан энэ лицензээс тогтсон ажил бол зөвхөн GPL-ийг өвлөж авах болохоос дурын програм хангамжтай зөвхөн хамт түгээж байвал лицензийг өвлөхгүй.
  • 10.Лиценз технологийн харьяаллын бус байх ёстой
Ямар ч бие даасан технологи эсвэл интерфейсийн хэв маягийг лицензээр тогтоож хангахгүй.
Үндэслэл: Энэ заалт эрх эзэмшигч ба эрх олгогчийн хоорондын харилцааг бий болгоход “тодорхой зөвшөөрлийн илэрхийлэл”-ийг гүйцэтгэхийг шаардах лицензүүдэд онцлон хамаарна. “Товшиж өлгийдөх” (Click-wrap) зарчмаар баталгаажуулахад програм хангамжийн түгээлтийн гол аргууд болох FTP-ээр татаж авах, CD-ROM цомог ууд (anthologies) болон Вэб толин тусгал (mirroring) гэх мэттэй зөрчилдөж болно. Мөн ийм хангамж кодыг дахин хэрэглэхэд саад болж магад. Энд баримтлах лицензүүд дараах заалтыг баримтална: (а) Програм хангамжийг дахин түгээхдээ Вэб-биш сувгийг ашиглах бөгөөд програмыг татаж авахдаа товшиж өлгийдөхийг хэрэглэхгүй, (б) лицензлэгдсэн код (дахин хэрэглэсэн код) нь хэрэглэгчийн график интерфэйс GUI-ийн орчинд ажилладаггүй байж магадгүй тул “ ” (pop-up dialogues) дэмжиж ажиллахгүй.

Чөлөөт програм хангамж бүхэн нээлттэй эхийн програм хангамж байх боловч харин нээлттэй эхийн програм хангамж бүхэн чөлөөт байх албагүй юм.

Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?

GNU төсөлд тод заасанчлан програм хангамжийн дөрвөн эрх чөлөөний ойлголтыг баримтлан эрх чөлөөт програм хангамж гэдгийг ойлгодог. Дараах дөрвөн эрх чөлөө нь:

  • Ямар ч зорилгоор програм хангамжийг хэрэглэгч чөлөөтэй хэрэглэнэ.
  • Хэрэглэгчид програмын механизмын ажиллах ажиллагааг чөлөөтэй судлах, тодорхой зорилгоор програмын ажиллагааг тохируулан өөрчлөх боломжтой байна.
  • Хэрэглэгч өөр хэрэглэгчид програм хангамжийг чөлөөтэй дамжуулж болно.
  • Хэрэглэгчид програм хангамжийг шинэчлэн өөрчлөх, сайжруулах нь чөлөөтэй байх ба энэ хувилбараа нийтэд тарааж болно.

Чөлөөт програм хангамж нь нээлттэй эхийн програм хангамжтай маш олон ижил талтай байдаг ч нээлттэй эхийн нийгэмлэгийн олон хүн энэ хоёр нь томьёоллын хувьд гол ялгаатай гэж үздэг. Үүнийг доор дурдан тайлбарлана.

Хөгжүүлэгчид чөлөөт програмыг “үг хэлэх чөлөөтэй ч, төлбөргүй шар айраг байдаггүйн адил” (free as in speech, not as in beer) гэж ихэвчлэн хэлдэг. Чөлөөт програм хангамжийн хөдөлгөөний ялгарах ойлголт нь эрх чөлөөнд хамааралтай болохоос үнэ төлбөрт хамааралгүй.

Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад

Нээлттэй эхийн програм хангамжийн хамгийн энгийн ялгах ялгаа нь энэ нь эрх чөлөөний тухай ойлголт биш програм хангамж нь юуг илүү сайн хийж чаддаг вэ гэсэн утгат байна.
Энэ шаардлага нээлттэй эхийн лицензтэй бүх програмуудад хэрэгжээгүй ч, энэ өгүүллэгээр хангалттай мэдээллийг олгохыг хичээх бөгөөд уншигч та тунгаан бодно уу.

Програм хангамжийн энэ шилжилтийг ихэвчлэн “Чөлөөт ба Нээлттэй эхийн програм хангамж” (Free and Open-Source software) гэж нэрлэдэг. Энэ үгийг FOSS гэж товчлох бөгөөд нээлттэй эхийн төслүүдэд өргөн хэрэглэнэ. Олон хүн энэ хоёрын ялгааны тухай өгүүлдэг бол тус өгүүллэгээр энэ хоёрын нэгдлийн тухай илэрхийлнэ. Харин “Open-Source software” лицензийн тухай ярих тохиолдолд OSS гэж хураангуйг хэрэглэдэг бол “Free software” лицензийн тухай ярих үед FSS гэж хураангуйг хэрэглэдэг байна.

Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
“Өөрчлөх, засах, шинэчлэх болон ашиглахыг хүсэж байгаа хэн ч ямар нэгэн нөхцөлгүйгээр хэрэглэхэд зориулан гаргасан програм хангамжийг илэрхийлнэ. Орч.”

Нийтийн домэйнд (хүрээнд) орж ирсэн програм хангамж нь нээлттэй эх програмын элбэг тохиолдлын нэг хэлбэр. Энэ програм хангамжийг зохиогчийн эрхэндээ (copyright) эсвэл лиценздээ ямар нэг байдлаар хязгаарлаагүй байх тул ямар ч зорилгоор чөлөөтэй хэрэглэх боломжтой байдаг. Нээлттэй эхийн програм хангамжийн хөдөлгөөн өрнөж эхлэхээс өмнө эрдэмтэн судлаачдын онолын сэтгэлгээгээр бичсэн програм хангамж нийтийн хэрэгцээгээр шалгагдаж гарч ирдэг байв. Энэ дадал өөрчлөгдөж олон улсын нээлттэй эхийн хөдөлгөөн болж өргөжөөд, үр дүнд нийтийн домэйнд олон програм хангамж нэмэгдэж, одоо FOSS болжээ.

Нээлттэй эхийн төслүүдэд хэрэглэсэн маш их нөөц одоо нийтийн домэйнд байна .

FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш

Энэ нь FOSS-ийн тухай нийтлэг андуурах ойлголт ба FOSS-ийн цөөнх нь биш харин ихэнх програм хангамж нь төлбөр төлдөггүй хэрэглэдгээс улбаатай. Жишээ нь Ричард Сталлманы боловсруулсан “Emacs” бичвэр боловсруулагч анх гарч ирэхдээ төлбөр төлж аваад хэрэглэдэг байсан бол урт хугацааны явцад хуулаад хэрэглэх боломжтой болжээ. FOSS-ийн ихэнх лицензийн хүрээнд төлбөр авах сонголт хөгжүүлэгчид байгаа ч тэд энэ сонголтыг хийх нь ховор байдаг. FOSS төслүүдийн үнэнч бодит шаардлага бол хөгжүүлэгчид програм хангамжаа эх кодын хамт түгээгээд, ашиглах хүнд эх кодыг засах, өөрчлөх боломжийг олгох явдал юм.

Бүх програм хангамж бүтээгдэхүүн болж гарахдаа анхны өртөг дээр нэмэгдээд түүнд хамрагдах үргэлжлэх өртөг байдаг. Энэ нь хувь хүнийг тухай програм хангамжид болон бусад эх үүсвэрт сургах сургалтын өртөг, тохиргоонууд хийж өгөх өртөг гэх мэтийн дэмжлэг үзүүлэх гэрээ хэлбэрээр хэрэгжиж болно. Дээрх бүх үйл ажиллагаа борлуулалтын зориулалт бүхий уламжлалт програм хангамж ба FOSS-ийн програм хангамжийн хувьд ижил байдаг. Одоогоор том корпорацын урт хугацааны боловсруулан хэрэгжүүлэх програм хангамжууд маш их үнэтэй харин хувь хэрэглэгчдэд ямар ч асуудалгүйгээр FOSS хямд тус ч байгаа талаар өргөн хүрээтэй идэвхтэй мэтгэлцээнүүд дэлхий нийтэд явагдаж байна.

Comments

SE said…
tanii blog-iin neriig durdan, blog-iin bichlegees tani IT holbootoi setguuld gargaj boloh uu
bayarhuu said…
компьютержуулалт гэж юу вэ?

IMB <=> IBM
Баярлалаа, Уг нь "computing" гэсэн үгэнд монгол үг оноох гэж оролдоод байгаа юм. "компьютержилт" гэчихвэл болмоор ч юм шиг, гэтэл "... dictionary of Computing" гээд байгаад дотор нь математик үндэс, логик, элэектроник, програм хангамжийн болон техник хангамж, сүлжээний интернэтийн ... гээд бүх нэр томьёо байгаад байдаг. Үүнд тохирох нэр болж өгвөл олчих юм сан.


Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна.

гэчихвэл ямар байна.
bayarhuu said…
аан, одоо би юу гэсэн утгатай болохыг мэдсэн хойно аль аль нь ойлгомжтой санагдаж байна.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э