Skip to main content

Гадаадын үгээр гайхуулагсад



Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь

ЭТГЭЭД ХЭЛ

Үг нь монгол, өгүүлбэр нь орос,
Үзэхэд этгээд сонины хэл,
Өв соёлоо үл тоомсорлон,
Өнөөгийн байдал ийм болмай.
Зуун түмэн үгтэй хэлэнд,
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх,
Харийн үгээр далдайлгагсадыг
Хамагийн боловсорсон гэхэд бэрх,
Гадаадын үгээр гайхуулагсадыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.
Хэвлэл сонин үзсэн үдэштээ
Хэлний шинжлэлтэний нойр хулжаад,
Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг,
Хэнхдэг дээр чулуу дарах мэт,
Харь үгийн бүлхинд хахаж,
Харанхуй шөнө хар дарах мэт.

Б.Ринчен
1958.05.07

Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулганд “ хэл хутгалдахын онол”-ыг хэрэглэдэг юм байна гэдгээ мэдэж аваад анхаарах хэрэгтэйгээ нуулгүй хэлмээр санагдлаа. Энэ номыг уншаарай гэж залуусдаа зөвлөмөөр байна. Уг нь 2007 онд хэвлэгдсэн юм билээ, дахин 9 сарын сүүлээр хэвлэгдэж гарна гэж байсан. Мэдэхэд илүү шүү.

Comments

Unknown said…
Ёстой гоё шүлэг байна.
Энэ номыг хаанаас олж авах боломжтой вэ?
xvv said…
Ренчин гуай ч эх хэлээ сайн мэддэг агуу хүн байсан юм билээ шүү. Хэлсэн үг бүр нь шүлэглэгдээд онигоо болоод, ном хүртэл гарсан байдаг :)

Монголчуудыг төр засгийн тэргүүнээдээсээ авхуулаад л Оросыг дуурайлаа л гээд байх юм. Тэгж их дуурайсан гэж үү гэхэд нь

Сайран хөлтийн гоймон баатар
Сартвайх Ленинээс хувьсгал нэгийг шаагаад
Сан бээсийн мухар толгой
Сахал Сталинаас нугалаа нэгийг шаагаад
Санхүүгийн шалдан банди
Саахалтын Оросоос авгай нэгийг шаасан юм чинь тэгэхгүй гээд ч яахав

гэж хариулж байсан гэдэг. Шууд толгой холбоод л мундаг хэлж байгаа юм шүү. Харин Монгол хэлэнд нэг үг бүх үйл үгийг орлуулж чаддаг гэдэг нэлээн дээр үеэсээ хэрэглэгддэг байсан юм шиг байгаа юм :D

Тооцоолуурын орчуулгаа их гоё ойлгомжтой, Монгол хэлээрээ орчуулах юмсан. Гэхдээ бас бүх үгийг орчуулчихна гэхээр бас галигламаар санагдаад байдаг юм? Яг орчуулга хийгээд явах үед хэл шинжээч эрдэмтэд энэ тал дээр хяналт тавиад, тохирох Монгол үгийг санал болгоод явбал зөв байх даа.
Сайн уу залуусаа,

Баярсайхан: Би багшаас мэйлээр нэг асуугаад хэлье. Гэхдээ миний бодлоор Монгол улсын их сургуулийн хоёр дугаар байр гэж нэрлэх шинжлэх ухаан мэдээллийн төвийн чанх хойно автобусны буудлын харалдаа байрлах байрны гурав дугаар давхарт (МУИС-ийн Монгол хэл судлалын сургууль) ном худалдааны цэг байгаа, тэнд байж магадгүй юм. Тэндээс би “Монгол хэлний найруулга зүй” гэсэн Ц.Сүхбаатар багшийн номыг энэ сарын эхэнд (6 дахь хэвлэл) хэвлэлээс гарсан байхад нь авсан. Тэнд 322 хуудаст ... “труба” мэтсийг дэлхий нийтийн нэр гэж “трубадаж” байсныг бодоход ... гээд бас бидэнд мэдэхэд хэрэг болох зүйл байна лээ.

ХҮҮ: Програм хангамжийг нутагшуулахад, тооцоолуурт холбоотой үгсийг монгол хэлээрээ гоё буулгах нь хэрэгтэйг олон хүн ойлгоод байгаа хэрнэ, бид нэг л голдиролд орж чадахгүй байх шигээ. Миний бодлоор уйгагүй орчуулаад л хувьсгаад байхад хөгжил явагдаж байна гэж би ойлгож байгаа. Болохын зүтгүүлээд, болохгүй үгээ галиглаад хэрэглэж байхаас. Гэвч бас галиглаад буруу хэвшил тогтоочих байх гэж санаа зовоод байгаа шүү дээ.

Би өөрийн таних мэдэх хэлний мэргэжлийн хүмүүсээсээ энэ ажилдаа туслалцаа авах талаар үргэлжил бодож байдаг юм. Энэ бүх ажил сайн дураар хийгдэж байгаа тул хийе гэсэн хүн л хийнэ. Завгүй (эсвэл дургүй) байвал энд туслаа чээ гээд байх хэрэггүй бизээ. Бид өөрсдийн мэдэх чадах мэргэжлийн зүйлээрээ хэл шинжээч эрдэмтэд компьютерын бүрэн боломжийг ашиглахад яаж тусалж чадах вэ? :D Энэ нь хамтарч ажиллах боломж гаргаад ирэх юм уу?
Unknown said…
Интерномд байгаа юм шиг байна лээ.
Хэрэв та багштайгаа холбоотой байдаг бол "далдайлгагсадыг", "Хамагийн" гэх мэт үгүүд дээр яагаад гээгдэх эгшгийн дүрмийг зөрчөөд байгаа юм бэ? гэж асуумаар байна л даа.
Хүн алдаа гаргаж болно ш дээ.
Хэд хоног гадагшаа явахдаа энэ номыг гараасаа салгалгүй уншихад, би хувьдаа монгол хэлээ сайн мэдэхгүйгээ мэдээд дахин унших юм сан гэж бодлоо. Дээр Баярсайханы хэлээд асуусан үгэс (9нхбатад:алдаа биш байх аа) мөн номонд нэлээд үгэсийг миний бичихээс ялгаатай бичсэн байна. Энэ бүгдийг ... Хэл сэтгэхүйн холбоо,Үсэг бичиг, зөв бичихзүйн ялгаа хийгээд холбоо,Үсэгзүйн учир холбогдол болон зөв бичихзүй, зөв дуудахзүйтэй холбогдох нь,... гээд сайхан тайлбарлаж ээ.
Энхбатын нэрийг буруу бичжээ, уучлаарай :-)
Unknown said…
Аахан.
Би таны хариултыг хүлээгээд л байн, байн орж ирж шалгаж байлаа л даа.
Би интерном орохдоо олж үзсэн. Тэнд байгаа үгс минийхээс өөрөөр бичигдсэн байна лээ.
Тэгэхээр дахиад ийм асуулт гарч ирж байна. Таны дурдсан шалтгаанууд нь зөвхөн өөрийнх нь дүрэм үү? Хэн нэгэн эрдэмтэн /хэдий эрдэмтэн байлаа ч/ нийтээр хэрэглэдэг дүрмийг зөрж болж байна уу?

Энхбат-д: Алдаа гаргаж болно л доо. Тэгэхдээ тэнд байгаа хувирал авсан ихэнх үг тийм байсан юм аа.
Бараг арван найм-есөн жилийн өмнө хэсэг багш, оюутнууд нийлээд, монгол бичгийг компьютерт оруулах ажил хийж СУДАР гээд систем зохиож байсан юм аа. Би монгол бичгийг сайн мэдэхгүй ч дээрх ажил миний өдрийн бодол шөнийн зүүд болчихсон байсан үе ээ :-).

Тэр үед энэ ажлын хүрээнд би бичвэрийг Уламжлалт монгол бичгээс <->кирилл монгол бичигт хөрвүүлэх санаатай тодорхой нэг алгоритм юу уу “patten” гаргачих санаатай оролдож байсан. Энэ үед монгол бичгийн гайхамшгийг бага ч гэсэн мэдэрсэн. Энэ номд хэлснээр кирилл бичгийн дүрэм нь хэрэгжиж байсан бол нэлээд хялбар байх байсан юм уу гэж номыг уншиж байхдаа бодлоо. Мөн орчуулга хийхдээ монгол үгийг сонгох, үг бүтээхдээ анхаарах гээд надад бол мэдэхэд хэрэг болох зүйл их байна.

Баярсайханы асуулт: Тэгэхээр дахиад ийм асуулт гарч ирж байна. Таны дурдсан шалтгаанууд нь зөвхөн өөрийнх нь дүрэм үү?

Миний уншиж ойлгосноор энэ ном яг дүрмийн ном биш юм аа, МОНГОЛ ХЭЛ ээ сайхнаар яаж байлгаж болох вэ гэдгийг хийсэн судалгаа дүгнэлт дээрээ тулгуурлан жишээ баримттай, мөн мэргэжлийн бус хүнд ойлгогдохоор бичжээ гэж би бодсон. Энэ зарчмыг баримталдаг олон хүн байдаг, эсвэл ганц хүн байдаг талаар би огт сонирхож байгаагүй юм байна.

Б а: Хэн нэгэн эрдэмтэн /хэдий эрдэмтэн байлаа ч/ нийтээр хэрэглэдэг дүрмийг зөрж болж байна уу?

Миний бодлоор бид эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа бол хууль зүйн хүрээнд, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хариуцлагаа ч хүлээх чадвартай байх ёстой гэж боддог.

Харин нэг сонирхолтой асуудал бол Дүрэм (ямар нэг үзэгдлийн зүй тогтоол, байнгын харьцааг үзүүлсэн байдал; үсгийн дүрэм; хэлний дүрмийг дагах) хөгжиж өөрчлөгдөж болох уу? Болдоггүй бол яагаад, болдог бол юу нь дээр тулгуурлах вэ?
xvv said…
khishigdelger.delhii.net гээд манай нэг найз бас ингэж бичдэг. Гээгдэх эгшгийн дүрмийг анхааралгүй. Энэ нь өөрийнх нь зохиосон дүрэм биш угаасаа Монгол хэлний үндсэн бичиг болох Монгол бичигт гээгдэх эгшгийн дүрэм гэж байдаггүй. Тиймээс би ойлгохдоо үүнийг жинхэнэ утгаараа Монгол хэлний дүрэм гэж бодож байна. Дэмжиж байна. Монгол бичиг рүүгээ шууд шилжчихэж чаддаггүй юм гэхэд энэ гээгдэх эгшгийн дүрэм энэ тэр гэсэн хэрэгт хэрэггүй, хүмүүс байнга алддаг дүрэм, хатуу зөөлний тэмдэг, щ үсэг гэх мэтийг хасаад бүтэн хагас и-г нэгтгээд Монгол бичиг шиг дүрэмтэй болгочихвол бид дараа нь Монгол бичиг рүүгээ шилжихэд ч илүү хялбар болох мэт, кириллээрээ явсан ч алдаж бичээд байх нь ч хамаагүй багасах мэт санагддаг. Би бол тэгж зөв дүрмийг гаргаж тэмцэж байгаатай санал нэг байна. Хамгийн гол нь нийтээрээ зөв ч бай, буруу ч бай нэгдсэн нэг дүрмийг л хуульчлаад энүүгээр л албан бичгийг, ном, сониныг бичнэ. Энийг л дунд сургуульд заана гээд л хуульчилж өгөөд түүнийгээ 6 сар болоод өөрчлөөд байдаггүй л болчих хэрэгтэй байна.

Ямар ч байсан энэ бүхэн нь одоо байгаа үсэг нь бидэнд зохицохгүй байгаа учир ийм их маргаан, асуудал үүсгээд байгаа гэж би хувьдаа ойлгоод байдаг. Тиймээс сайжруулах, засах, болж өгвөл өөрсдийн зүйлээ буцаагаад хэрэглэчихвэл л энэ асуудал бүр байхгүй болдоггүй юм гэхэд багасна гэж боддог.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...