Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.
Философи ба үндсэн зарчим.
Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай.
Философи ба үндсэн зарчим.
Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай.
- Програм хангамжийн эрх чөлөө.
- Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
Програм хангамжийн эрх чөлөө.
Нээлттэй эхийн хөдөлгөөнтэй ижил өмнөх үеийн програм хангамжийн хөдөлгөөн бол чөлөөт програм хангамжийн хөдөлгөөн юм. Хэдийгээр нарийн тодорхойлолтын тухай хэлэлцэгдэж байгаа ч програм хангамжийн эрх чөлөө гэдгийн дор гурван ойлголтыг ерөнхийдөө ойлгож болно.
- Чөлөөтэй хэрэглэх
Програм хангамжийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулж хязгаарлах ёсгүй, үүнээс гадна зохиогчдын үүрэг хариуцлагыг хязгаарласан хууль дүрэм байх ёсгүй гэж олон хүн үздэг.
Майкрософт Виндовз гэх мэт арилжааны багц нь тодорхой зориулалтаар хэрэглэх гээд хязгаарлалтууд хийснээрээ эрс ялгаатай байдаг. Америкийн зохиогчийн эрхийн хууль дүрэмд энэ эрх чөлөө хувийн гэрээгээр хязгаарлаагүй бол хэрэгжинэ гэжээ.
- Чөлөөтэй өөрчлөх
Байгаа програмуудыг чөлөөтэй өөрчлөх эрхтэй гэдэг нь чөлөөтэй хэрэглэн гэдгээсээ ч чухал байж болох юм. Нээлттэй эхийн энэ эрх чөлөө нь чиний өөрчилсөн хувилбар чинийх гэдгийг үргэлж сануулахаар хэрэгждэг юм. Нээлттэй эхийн зарим лиценз нь өөрчлөгч авч хэрэглэсэн эх кодын лицензийг зайлшгүй өөрчлөгдсөн ажилд мөрдүүлэхийг шаардана. (Жишээ нь Майкрософттай дундаа хэрэглэдэг эх програмууд байна.) Ийм эрх чөлөөг хэрэглэгч нарт олгодог бүрэн гүйцэд програм хангамжийн багц илэрхий цөөхөн байдаг. Зохиогч өөрөө зөвшөөрснөөр өөр бусдад энэ эрх чөлөөг олгоно.
- Чөлөөтэй түгээх
Өөрчилсөн эсвэл өөрчлөөгүй байдлаар програм хангамжийг түгээх боломж чөлөөтэй байх нь сүүлийн оньс нь юм байна. Програм хангамжийн багцын түгээлтийг хязгаарлан гэсэн ойлголт түүнийг ашиглаад бусдын хийх гэсэн ажлыг хязгаарлах гэсэн ойлголттой холбоотой. Нийгмийн бүлэгт хүмүүсийн хөгжүүлж оруулах ажилд саад болох ойлголттой шууд холбоотой. Чөлөөтэй өөрчлөхөд ижилхэн, зарим нээлттэй эхийн лицензэд чөлөөтэй түгээхийг хязгаарлахдаа ихэвчлэн шаардлагатай өөрчлөлт(сольсон) оруулсан зүйлийг зарим төв хадгаламжид (repository) буцааж өргөн мэдүүлсэн байхыг шаарддаг. Энэ нь өөрчлөх эрхтэй хамт зохиогчийн патентын эрх нь хэрэгжинэ гэсэн утга.
Энэ эрх чөлөөний шаардлагаас гарах гайхшруулах зүйл нь чөлөөт програм хангамж эдийн засгийн хувьд чөлөөтэй. Нэлээд олон лиценз нь програм хангамжид өөрчлөлт оруулсан эсвэл оруулаагүй ч худалдах буюу арилжааны хязгаарлалт хийгдээгүй байдаг. Харин түүхийн бодит амьдрал дээр нэлээд хэдэн бүлгийн чөлөөт програм хангамж гэж ерөнхийдөө ойлгогддог програмын тус тусдаа хэсгүүд нь хураамжаар олгосон байдаг. Лицензээс хамаар ч арилжаалахдаа өөр хязгаарлалтад орж болно.
Жишээлбэл програм хангамжийн эрх чөлөөг хангах GNU General Public License (Олон нийтийн лиценз/Нийтийн дундын лиценз) буюу GPL гэж нэрлэх лицензтэй програм хангамж түгээгчдэд тодорхой хязгаарлалт хийдэг. GPL-ийг GNU төсөлд зориулж Ричард Сталлман боловсруулж бичжээ. GPL-д дээр дурдсан эрх чөлөө тухай ойлголтыг бүгдийг жагсаан бичсэн байдаг. Дээрх гол шугамаас ялгагдах үндсэн ялгаа нь Бүтээлч эгэл олныг(Creative Commons) “Хуваалц, ижилхэн хуваалц(Share and Share Alike)” гэсэн нөхцөлөөр уриалан дууддаг. Хэрэв GPL лиценз дор байх тодорхой програм хангамжийн багцын өөрчлөлтийг түгээхээр бол өөрийн чинь гүйцэтгэсэн ажлын хэсэг GPL лицензийн дор байна гэдгийг зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай болно. GPL лицензийн тухай нэмэлт мэдээллийг номын лиценз гэсэн бүлгээс дэлгэрүүлэн уншаарай.
Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
Нээлттэй эхийн философийн хоёрдох гол баримтлал нь шинэ програм хангамж хөгжүүлэх загварын аятай орчинг бий болгоход оршино. Нээлттэй эх нь санаа оноогоо хуваалцах тухай ойлголт бөгөөд олон тооны сонирхолтой хөгжүүлэгчдийн чармайлтаар зохиосон програмыг тархааж өгнө. Энэ хуваалцах зарчим нь сайн програм хангамжийг богино хугацаанд хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь уламжлалт хөгжүүлэх загвараас илүүтэйгээр хэрэглэгчдийн санал хүсэлтийг (feedback) -аар шууд хөгжүүлэгч нарт хүргэнэ. Apply болон IBM гэх нэрээрээ танигдах програм хангамжийн голлох компаниуд энэ аргаар програм хангамж бичих нь давуу талтай гэж үздэг. Дарвины төслийг (Darwin project) Apply энэ аргаар гүйцэтгэсэн бөгөөд IBM энэ хөгжүүлж буй загварыг бусад компаниуд хэрэглэхэд анхаар ч нээлттэй эхийн бүлгийн хэрэглэгчдэд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор програм хангамжийн хэд хэдэн мэдэгдэхүйц хандивыг оруулсан.
Comments
Танаас нэг зүйл асуухад танд энэ OpenSource коммунист юм шиг санагддаг уу? Хуучин зөвлөлт улс бол лаг сайн дэмжих байсан байх даа lol.
Хөөрөлдөх өрөө, Э-мэйл ба Мэдээ солилцох бүлэгт өргөн хэрэглэх хураангуй үгс:
...
LMAO = Laughing My Ass Off (хөх инээд хүргэж байна)
LOEL = Laughing Out Extremely Loud (тас тас хөхрөх)
LOL = Laughing Out Loud (чангаар инээх)
...
ROFL Rolling On Floor Laughing (инээсэндээ шалан дээгүүр өнхрөх, элгээ хөштөл инээх)
ROTF Rolling On The Floor (инээсэндээ шалан дээгүүр өнхрөх)
ROTFL Rolling On the Floor Laughing (инээсэндээ шалан дээгүүр өнхөрөх)
8-р бүлэгт байгаа ( Tips ) хараарай, Хянаад өнөө маргашгүй орчуулга гаргана.