Хоолны 3-р номноосоо нэг хоолны жороо бичлээ. Урьдчилан бэлтгэсэн цагаан будаа эсвэл гоймонтой хамт идээрэй.
Орц:
2 х.х ургамлын тос
600 гр үхрийн гол мах
1 ш бөөрөнхий улаан сонгино , уртаар нь хэрчнэ
1 ш чихэрлэг чинжүү, улаан, шар, ногоон, уртаар нь хэрчнэ
1 ц.х халуун чинжүүний нухаш
2 ш сармисны хумс, няцалж жижиглэнэ
125 мл чавганы сүмс
1 х.х сою цуу
2 х.х цууны хүчил
чимх нунтаг перец
4 ш урт ногоон сонгино, 4 см урттай хэрчнэ
САНАМЖ:
Миний тогоо жижиг тул махыг 4 хэсэг болгож хэсэг хэсгээр халуун тогоонд 2-3 минут хурдан шарж болгов. Тогоонд махыг бөөнөөр хийхэд хамаг шүүс нь гарна гэдгийг үргэлж санахад илүүдэхгүй. Шүүс нь их гарахаар мах нь хатуу болчохдог. Чавганы сүмс байхгүй бол алимны эсвэл чангаанзны чанамалаар (варенаар) орлуулж болно. Хоолоо тогоонд болгож эхлэхээс өмнө бүх орцоо цэвэрлэж, угааж, хэрчиж бэлтгээрэй. Тэгээд тогоогоо зуухан дээр тавиад хоолоо хийж эхэлнэ. Халуун тогоонд богино хугацаанд шарж болгох тул бүх орц урдчилан бэлтгэгдсэн байх шаардлагтайг битгий мартаарай.
Зураг 1 | Зураг 2 |
Зураг 3 | Зураг 4 |
Зураг 5 | Зураг 6 |
1. Сонгино, чихэрлэг чинжүү болон урт ногоон сонгиноо хэрчиж бэлтгэнэ. Сармисан дээр хутгаа хөндлөн тавьж гараараа сайн цохиж няцлаад ирмэгээр нь үрж сайтар няцална.
2. Тогоог зуухан дээр тавьж сайтар халаа. Халсан тогоонд 1 х.х ургамлын тос хийж махны нэг хэсгийг хийж хутгаж 2-3 минут гадна өнгө бор шаргал болтол хуураад гаргаж аяганд хий. Тогоонд дараагийн хэсэг махыг хийж яг дээрхийн адил хэсэг хэсгээр хуурч бэлтгэ.
3. Махыг хуурч дуусгасны дараа тогоонд тос нэмэх шаардлагатай бол бага тос нэмээд бөөрөнхий сонгиноо хийж 1 минут хуураад дээр нь чихэрлэг чинжүүг нэмж 2-3 минут хуур.
4. Тогоонд мах ногоон сонгино нэмж сайтар хутгаад хажуу хана руу нь зайчилж тогооны голд зай гарга. Тогооны голд сармис, улаан чинжүүний нухаш, чавганы сүмс, сою цуу, цууны хүчлийг хийж сайтар хольж хутгаад буцалга. Буцлангуут мах ногоотойгоо сайтар хольж хутга.Чимх перецээ нэмж амтал.
Ингээд хоолоо амтархан идээрэй.
Comments