Нээлттэй эх гэх Мэдээллийн технологийн ойлголтыг олон хүн мэдээсэй гэж энэ нээлттэй эхийн номыг http://en.wikibooks.org/wiki/Open_Source орчуулж гаргахаар шийдсэн юм. Учир нь өөрийн хийсэн ажлуудыг эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, компьютерын цуврал номонд нээлттэй байхаар хэвлүүлсэн ч бүгд Англи хэл дээр тул Unicode, CSS, Microsoft ... суурь судалгаануудад хэрэглэгддэг ч нээлттэй эхээр монгол хэлээр байхгүй болохоор монголчууд маань хэрэглэх хэрэгжүүлэх төвшиндөө арай л хүрээгүй байгааг мэдэрсэн.
Сүүлийн хэдэн жил олон залуучууд шинэ технологиудыг сурч эзэмшээд хэрэгжүүлж байгааг ажиглаж өөрөө ч тэднээс юм сурч асуудаг болсон.
Нөгөө Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг бас олон төслийн хэрэгжилтээс харж мэдэрлээ. (Интернэт толь бичгийн орчуулгын төсөл, ОпенОфис-ийн http://mn.openoffice.org/ төсөл, ОренМН http://openmn.org/ ажиллагаа, Залуучуудын Блог буюу тэмдэглэлүүдийг уншдаг юм.)
Энэ номын (Лиценз ба патент) хэсгүүд арай орчуулагдаж дуусаагүй байгаа бөгөөд ойрын үед дуусгах бодолтой мөн аль нэг сайт дээр тавьж монголчууддаа хүргэнэ.
Номын гарчиг
Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source)
- Нээлттэй эх гэж юу вэ?
- Нээлттэй эхийг санаачлагчид “нээлттэй эхийн програм хангамж”ийн тодорхойлолтыг дараах байдлаар тодорхойлжээ. ( http://opensource.org/docs/osd вэб үзнэ үү. )
- Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
- Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
- Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
- FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
Хөгжлийн түүх.
- Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
- Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
- Философи ба үндсэн зарчим.
- Програм хангамжийн эрх чөлөө.
- Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
Лиценз ба патент
- Лиценз гэж юу вэ?
- FOSS-ийн гол лицензүүд.
- Апачи
- BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
- GPL (Нийтийн ерөнхий лиценз)
- LGPL
- GPL-тэй зайлшгүй холбох
- Зохиогчийн эрх (copyrights) ба ...(copylefts)
- Патент
FOSS-ийн санхүүжилт
- Тэгтэй тэнцэх үнэтэй
- Орлого үүсгэх боломж
- Компаниудад олдох боломж
- Хувь хүнд олдох боломж
Арилжихад зориулсан уламжлалт програмтай үүсэх асуудал
Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш
Програм хангамжийг олон улсын болгох
(Эх хэлээрээ нутагшуулах боломжоор хангах. Орч.)
Зарим нээлттэй эх төслүүд
- Апачи
- BSD
- Линүкс
- Галт үнэг
- GNU Classpath
Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх
- Үе шат
- Эхний бэлтгэл
- Нэгдэх анхны төслөө олох
- Анхны төсөлд оролцох алхам
- Хоёрдугаар төсөлд холбогдох
- Зөвлөмж
- Анхааруулга
Эх сурвалжууд болон Вэб сайтууд
Нээлттэй эхийн төслийг шинээр эхлэх ба түүнийгээ тордох
- Эхлэх
- Төслийн менежмент
- FOSS төсөлд зайлшгүй гүйцэтгэх ажиллагаа
- Ердийн FOSS төсөлд хандивлагчид
- Хувилбарын дугаар
Санал хүсэлт байвал э-мэйлээр бичиж болно шүү.
Comments