Skip to main content

“Урд гараараа цохих”


Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ.

Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна.

Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэлний нэгэн гол онцлог. Монгол хүн “эвхдэг ор” гэж ор-ыг үйлд өртөгчийн талаас нь үздэг байхад оросоор “эвхэгддэг ор” гэх маягаар тухайн ор-ыг үйлийн эзэн болох талаас нь эхэлж бодох жишээтэй. Монголчууд Би 1970 онд төрсөн гэдэг бол энэтхэг европ хэлээр “Би 1970 онд төрөгдсөн” (I was born in 1970) гэж хэлдэг.

Монгол хэлний найруулгын нэг онцлог бол олон тохиолдолд “...жараад онд дуулж байсан дуу...” гэх зэрэгээр тухайн үйлийн эзэн нь монгол хүнд тодорхой учир далд байж болдог бол, европ зүгийн хэлэнд уг эзэн заавал байхыг шаардаж, тэрхүү эзэн нь тодорхой биш нөхцөлд үйлд өртөгчийг нь үйлдүүлэх хэвээр жишээ нь “...жараад онд дуулагдаж байсан дуу...” гэсэн байдлаар илэрхийлдэг ялгаатай ажээ.. Энэ ялгааг сайн мэдээгүйгээс орчуулгаар дамжиж үйлдэгдэх хэв үлэмжхэн орж ирсэн, тэр нь яваандаа монгол хэлний найруулгад санамсаргүй нэвтэрч орсон ажээ. Тэгээд ч манай дуучид “...жараад онд дуулагдаж байсан дуу миний тогтлолт дээр дуулагдана...” гэх зэргээр ярих болсон хэрэг. Уг нь “...жараад онд дуулж байсан олон дууг би дуулна...” гэхэд л монгол найруулгадаа ойртоод зогсохгүй улам ч товч тодорхой болоод явчих байсан билээ.

Орос хэлний эгэх төлөөний үг - себя гэдгээс гаралтай –ся –гаар төгссөн үйл үгс, түүний дотроос состояться гэдэг үгийг монгол хэлний мэдлэг дульхан хүмүүс явагда- гэдэг хэлбэрээр орчуулсан нь энэ мэтээр үйлдэгдэх хэв гаарах морий нь унуулсан бөгөөд одоо ч үргэлжлэн нөлөөлж, монгол хүн ерийн яриандаа даатгуулах, батлах ~ батлуулах, машинд дайруулах, шалгалт авч байна, үдэшлэг болно... гэдэг атлаа албаны зүйл дээр юм уу, зарлал бичихдээ даатгагдах, батлагдах, дайрагдах, улсын шалгалт явагдаж байна, үдэшлэг явагдана... гэх зэргээр бичиж ярьдаг болжээ.

Албаны хүмүүс албаны юм ярихдаа, наад зах нь цагдаа нар “машинд мөргөгдөх”, “машинд дайрагдах”, тэмцээн тайлбарлаж буй хүн “бөмбөг таслагдах”, “урд гараараа цохих”, “бут ниргэлээ”, “буулгаж авлаа” гэх зэргээр орчуулгын нөлөөгөөр монгол хэлний найруулах ёсыг хамгийн их гажуудуулах, сүр бадруулах болжээ.

Тус толь бичгийн дотор ч мөн үйлдэгдэх хэвийг ихээр хэрэглэсэн байдалтай байна. Жишээлбэл, 3- “ААА сервер – Энэхүү сервер нь Э-худалддаанд ашиглагдана” гэсэн байна. Монгол хэлний үүднээс, “Тус серверийг Э-худалдаанд ашиглана” гэх нь илүү оновчтой юм.

Та бүхэн цаашид орчуулахдаа анхаарах болов уу.

Comments

Цаашид орчуулга хийхдээ анхаарах болноо. :D
Unknown said…
Сайн байна уу. Таны блогийн агуулгыг олон хүнд хүрээсэй гэж хүсч байна. Тэгээд http://planet.limnux.org дээр гаргадаг болгоод тавьчихлаа. Өмнө таниас асуугаад хариу хүлээгээд авч чадаагүй, гэвч таны эдгээр бичиг буй зүйлс аль болох хурдан хүмүүст хүрээсэй гэж хүүсэн тул зөвшөөрөл авалгүй ингээд оруулчихлаа. Хэрэв та ингэж гаргахыг хүсэхгүй байвал буцаагаад авчихаж болно.
Нэг юм танаас асуувал болох уу? Information Technology-г Монголоор "Мэдээллийн Технологи" гэх үү, эсвэл "Мэдээлэл Технологи" гэж орчуулах нь зөв үү?
Unknown said…
Мэдээллийн технологи гэнэ.

Энэ мэт орчуулахад анхаарах зүйлс байвал бидэнтэйгээ хуваалцаарай.
Unknown said…
Боломжтой бол та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Мөн таныг http://groups.google.com/group/limnux-l10n -д урьмаар байна.
Миний бодлоор бол бас “Мэдээллийн технологи”.

Би их хүн таньдаг байж. Саяхан Бизнэтворк-ийг санамсаргүй олж ороод (миний ороход 4000 хүн байсан дараа харахад 10000 гарчихсан явж байн лээ) танилуудаа харсан бараг харагдахгүй байна. Бодсон чинь ихэнх нь дараагийн үе минь байна. Өөрийн чинь асуусан болохоор бичлээ, би нэг их сүртэй мундаг хүн ч биш. Би 79 онд их сургуулийн Мат-ийг төгсөөд МУИС-даа дөнгөж байгуулагдсан Тооцон бодох машин МИНСК-22 (:-) гээч дээр ажиллаж, тасралтгүй 96 он хүртэл програмчлалын хичээл зааж багшилж байсан. Хихи муу тавьчихсан хүүхэд бол мартаагүй л байгаа. Муу авах тийм ч муу зүйл биш шүү. 96-2002 НҮБ-ийн их сургуулийн Програм хангамжийн технологийн Олон Улсын институтэд UNU/IIST судалгааны ажилтан хийсэн. Хэвлүүлсэн, илтгэсэн, хийсэн ажлуудаас овог нэрээр(Англиар) гүүгль дэхээр ихэнх нь гараад ирэх байх. (Монгол бичгийн улаан фээн.) Мөн зөвлөгөө өгөх ажил хийсэн, янз бүрийн төсөл хэрэгжүүлэхээс гадна, гарч ирэх шинэ юмыг сурна, сүүлийн үед зав зайгаараа мэдээллийн технологийн үгийг монгол хэлээр хэрэглэхэд чадах чинээгээрээ тус болох гэж хичээж байна.

GNOME болон http://groups.google.com/group/limnux-l10n орчуулгын төсөлд мэдэх юм байвал тусална шүү, харин ямар байдлаар нэгдэх вэ гэдгээ өөрийн ажил, хүлээж авдаг мэйлээ яаж зохицуулах вэ гээд бодоод байж байна. Мөн нь утгын мэдэхгүй зүйлээ орчуулах биш системээ хаана яаж суулгах вэ гэж бодоод..., ОпенОфисын Help файлуудыг орчуулах ажлыг хийлцээд дуусгах юм сан, юм хийвэл хийсэн шиг хийгээд үр, дүнгийн хараад байдаг бол сайхан шүү дээ. Дээр нь хорин жилээр ч гэсэн залуу байсан болоосой гээд, зэрэгцүүлээд олон зүйл хийчих чадамжгүй болсондоо.
Дөлмандах аа их баярлалаа, Би блогспотоор тэмдэглэл хийж сурч байгаа учир хүнд хариулдаггүй, мэйлээр чамд захиа бичээд явуулчихсан юм шиг байна аа, Publish хийлгүй мэйлдчихжээ.

Орчуулганд монгол хэлний мэргэжлийн хүмүүсийг бас татан оруулах нь их зүйтэй, гэхдээ тэдэнд бас технологи сайн ойлгуулах, юуг гэсэн зүйл орчуулах гээд байгаагаа ямар нэг байдлаар тэдэнд ойлгуулах хэрэг гардаг, эхнээсээ хамт ажиллаад явбал тэд их сайн тусалдаг юм билээ
Unknown said…
бид одоо харин сууриа сайн тавьчихаад мэргэжлийн хүмүүсийг урьж, оролцоог нь нэмэгдүүлэх санаа бий. өөрөөр хэлбэл таны технологийг ойлгуулах, юу орчуулах гээд байгаагаа хэнд ч ойлгомжтой болгох гээд үзээд байна. та одооноос бидэнтэй нэгдээд асуудал дээр санал оруулаад явахыг танаас хүсч байна. тавтай морилно уу.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...