Та хар мянган нэвтрэх үг болон нууц үгийг хэрэглэж ийш тийш орж юм бичихээс залхаж байвал энэ шинэ технологийг хэрэглээд үзээрэй.
OpenID гэж юу вэ?
Нээлттэй үнэмлэх (OpenID) нь нэг ижил тоон үнэмлэхээр хэрэглэгчид олон үйлчилгээнд нэвтрэн орох (log in) боломж олгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нотолгоо ба хандалтын хяналтыг төвлөрөл багасгах стандартаар нээлттэй болгоно. Үүнийг хэрэглэгчийн нэвтрэх нэр ба нууц үг гэсэн энд тэндгүй дахин дахин бичиж оруулах нийтлэг нэвтрэх ажиллагааг нийлмэл програм хангамжийн системүүдийн нөөцөд хэрэглэгч нэг удаа нэвтэрсний дараа тухайн оролтоороо бусадтай харилцана гэж ойлгож болно.
OpenID гэдэг нь орь ганц URL(хэлбэржсэн нөөц заагч)-ийн хэлбэр ба “OpenID үйлчилгээ үзүүлэгчээр” (OpenID provider) хэрэглэгчдийн нотолгоог гаргуулна гэсэн ойлголт юм. OpenID протокол нь хэрэглэгчийг таних төвлөрсөн нотолгоо олгогч дээр суурилдаггүй байна. OpenID нь ... ухаант карт(smart cards), био хэмжээс(biometrics) эсвэл ердийн нууц үг гэх хэрэглэгчийн нотолгоо болох стандарт биш нотолгоог хэрэглэхгүй.
OpenID нотолгоог зарим томоохон Вэб сайтууд хэрэглэдэг бөгөөд өөрсдөө үйлчилгээг нь үзүүлдэг байна. Жишээ нь AOL, BBC, Google, IBM, Microsoft, MySpace, Orange, PayPal, VeriSign, Yandex, Ustream ашиглаж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Yahoo үйлчилгээ үзүүлэгчээр ажилладаг байна.
Нээлттэй үнэмлэх технологид ашиглах зарим нэр томьёо:
- End-user (төгсгөл-хэрэглэгч): Өөрийгөө таниулах сайтаар батлахыг хүссэн хүнийг хэлнэ.
- Identifier(таниулагч): Төгсгөл-хэрэглэгч URL эсвэл XRI -гээ өөрийн нээлттэй үнэмлэх болгон таниулахаар авахыг хэлнэ.
- Identity provider or OpenID provider(таниулах үйлчилгээ үзүүлэгч эсвэл нээлттэй үнэмлэхийн үйлчилгээ үзүүлэгч): URL эсвэл XRI үүдийг нээлттэй үнэмлэхээр (OpenID) бүртгэж түүнийг нотолгоо болгох үйлчилгээг үзүүлэх газар.
- Relying party(Итгэмжлэгдэх тал): Төгсгөл-хэрэглэгчдийг таних нотлохыг хүсэх сайт. Заримдаа үйлчилгээ үзүүлэгч гэж нэрлэдэг.
- Server or server-agent(сервер-агент): Төгсгөл-хэрэглэгчийг таньж нотлох сервер. Энэ нь төгсгөл-хэрэглэгчийн өөрийн тэмдэглэл (blog) хөтлөх сервер эсвэл таних үйлчилгээгээр үйлчлэх сервер байж болно.
- User-agent(хэрэглэгч-агент): Итгэмжлэгдэх тал эсвэл таних үйлчилгээ үзүүлэгч рүү төгсгөл-хэрэглэгч хандахдаа ашиглах хөтөч(browser) гэх мэт програм хангамжийг хэлнэ.
- Consumer(захиалагч, үйлчилгээ хүлээн авагч): Итгэмжлэгдэх тал гэдгийн хэрэглээнээс гарсан нэр томьёо.
Өөрөө бүрэн гүйцэд хэрэглэж үзээд үргэлжлүүлэн тайлбарлаж өгье.
Эх нь http://en.wikipedia.org/wiki/OpenID , http://openid.net/what/ дээр байгаа.
Comments