GNU GPL лицензийг монгол хэлээрээ яаж бичээд явах вэ гээд та бүхэнтэй ярилцах үүднээс энэ асуудлыг хөндлөө. Дээрх хураангуйлсан үгсийг монгол үгээр тайлбарлах гэтэл "Рекурсивээр хураангуйлсан үг" гэсэн хоршоо үгийг хэрэглэх болж дараах үгийг давхар тайлбарлав.
Рекурсив гэдэг нь математик болон компьютерын ухаанд функцийг өөрийнхөн тодорхойлолтыг хэрэглэж өөрийг нь тодорхойлох, функц тодорхойлох арга юм. Энэ нэр томьёог ерөнхий байдлаар өөртэй нь ижил байхаар объектуудын давтагдах үйл ажиллагааг дүрслэн тодорхойлоход хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ нь хоёр толийг зэрэгцүүлж өөд өөдөөс нь харуулж байрлуулахад дүрс нэг нэгэн дотроо багтсан байдлаар харагдах нь хязгааргүй рекурсийн хэлбэр юм. Одоо энэ утга бидэнд нэлээд ойлгомжтой болсон тул цааш нь үргэлжлүүлье.
"GNU нь чөлөөт програм хангамжаас бүхэлдээ бүрдсэн компьютерын үйлдлийн систем юм. GNU гэх энэ нэр "GNU's Not Unix (ГНУ бол Юникс биш)" гэснийг рекурсивээр хураангуйлсан үг юм. Энэ нэрийг сонгосон учир нь зохиомж нь Юникстэй адил ч ялгаа нь Юниксийн кодыг агуулаагүй чөлөөт програм хэлбэрээр байгаад оршино." гэж бичсэнийг Википедиад харж болно.
GPL гэдэг нь General Public License гэсэн үгийн хураангуй байна.
Энэ үгийг ОпенМН -ийн баримтжуулалт дотор тухайн лицензийг бүрэн эхээр нь орчуулахдаа
http://openmn.org/index.php?pageId=12&op=read&item=13
(Олон нийтийн лиценз) гэсэн орчуулгын нэрээр санал болгон орчуулаад явжээ.
Програм хангамжийн лицензийн талаар нэлээд зүйлийг эргүүлж тойруулж дахин дахин уншиж байхад (to share code) гэсэн утгад нэлээд хамаарах, кодыг дундаа хэрэглэхэд ерөнхий баримтлах баримт бичгийн хувьд Монголоор "Нийт дундын лиценз" гэсэн нэр ч тохирмоор санагдаад байх юм.
General Public License -ийг
-олон нийтийн лиценз,
-нийт дундын лиценз,
-нийтийн ерөнхий лиценз,
-нийтийн лиценз,
Алийг нь сонгож хэрэглээд нээлттэй эхийн орчуулга баримтуудад хэрэглээд явах нь зүйтэй санагдаж байна вэ? Өөр санаа оноо байвал хэлээрэй залуусаа.
Comments
General Public гэдэг үг хоёулаа хамт орсон болохоор General гэдгийг Гол чухал гэсэн утгаар орсон байх гэж бодох юм.
Тэгэхээр яг юу гэж хэлэхийг сайн мэдэхгүй ч General Нийтийн Лиценз гэмээр санагдаад байна. Гэхдээ мэдэхгүй юм. Олон нийтийн лиценз гэдэг нь илүү сонсголонтой юм. Харин General гэдэгт хэрвээ өөр утга агуулагдаж байгаа бол орхигдуулахгүй байх нь зөв байх гэж бодож байна. :)
Гол нийтийн лиценз ;)
Суурь нийтийн лиценз гэснээс "Нийтийн суурь лиценз / нийтийн ерөнхий лицэнз " гэсэн нь дээр юм шиг байна.
Би вики дээрээс
http://en.wikipedia.org/wiki/General_Public_License
Түүх гэсэн хэсгээс дахин анзаар ч уншихад, Нийтэд зориулсан програмуудад хэрэглэх ерөнхий лиценз гаргах гэж л санаачилсан болох нь тодорхой байнаа.
...The original GPL was based on a unification of similar licenses used for early versions of GNU Emacs, the GNU Debugger and the GNU C Compiler. These licenses contained similar provisions to the modern GPL, but were specific to each program, rendering them incompatible, despite being the same license.[1] Stallman's goal was to produce one license that could be used for any project, thus making it possible for many projects to share code. ...
"Нийтийн ерөнхий лиценз" гэж дажгүй болжээ.