Skip to main content

Нээлттэй эх номын (5.2-р бүлэг)

Компаниудад олдох боломж (5.2.1)

FOSS-ийг дэмжсэнээр мөнгө олох боломжит аргууд:

  • Хос лицензийн загвар, нэг код FOSS болон арилжааны гэсэн хоёр лицензийн доор байх нь түүнээс уламжлан гарсан ажил хүссэнээр хуваалцана гэсэн утга биш ээ. GPL нь олон хэрэглэгч хэрэглэх, нэртэй болоход дэмжлэг өгөх бөгөөд магадгүй “үнэлүүлэх/дүгнүүлэх хувилбар”(evaluation version) аар ажиллана. Энэ загварыг олон компаниуд хэрэглэдэг бөгөөд нэн ялангуяа “Trolltech with QT” -д хэрэглэдэг.
  • Баримт бичгийн төлбөрт загвар, програм хангамж болон батлах (итгүүлэх) жишээг FOSS хэлбэрээр хүлээлгэн өгөөд ном хэлбэрт олгох чанартай баримт бичгийг зайлшгүй худалдан авахаар эсвэл баримт бичгийн багцыг тусдаа худалдахаар бэлтгэж болно.
  • Барааны тэмдэг (trademark) хэрэглэх, хэрэв эх кодоос уламжлан гарсан ажлыг эх (оригинал) барааны тэмдэг (лого, нэр) хэрэглэх боломжгүйгээр гаргахад, харин оригинал ажлын чанарын өндөр шаардлагын тэмдгийг ойлгох хэн нэг хэрэглэгч мөнгө төлж авах сонирхолтойгоор байж болно. Энэ загвар зөвхөн олонд танил мэргэжилтнүүд эзэмшдэг програм хөгжүүлэгчийн барааны тэмдэг байх үед хэрэглэх боломжтой байдаг. Үүнийг Red Hat амжилттай хэрэглэж байна.
  • Автоматаар цаг үетэй нь дүйцүүлэх буюу “update” хийх үйлчилгээг төлбөртэй хэрэглэж болно. Энэ тохиолдолд төлбөр төлсөн хэрэглэгч хүлээж авах суулгацаа баталгаатай хийх болон бусад цаг үетэй дүйцүүлэх чухал мэдээллийг автоматаар хүлээж авах боломжтой. Төлбөр төлөөгүй хэрэглэгч системийг шинэчлэхдээ илүү хүч чармайлт гаргаж ажиллахаар байж болно. Энэ загварыг арилжааны зориулалттай линүксийн олон хувилбар түгээлтдээ хэрэглэсэн байна.
  • Гэрчилгээ олгох аргыг хэрэглэхдээ FOSS-ийн технологийн тэргүүлэх эзэмшигчид програм хангамжийн мэргэжлийн ур чадварыг шалгасан гэрчилгээг төлбөртэй байхаар зохицуулж болно. FOSS бүтээгдэхүүний алдартай эзэмшигчдийн (Sun Microsystems, Red Hat болон бусад) төлбөртэй гэрчилгээг ажил олгогч байгууллагын итгэмжлэгдэх үнэ цэнтэй баримт бичигт тооцдог.
  • FOSS-ийн ажлыг шинэ процессор, төхөөрөмж, үйлдлийн систем рүү шилжүүлж (for porting) өгөхдөө ажиллагааг төлбөртэй дэмжиж хийх.
  • Зарим компанийн шинээр худалдаж байгаа төхөөрөмжийн эхний суулгацыг FOSS-ийн хөгжүүлсэн програмаар ажиллуулах. FOSS энэ төхөөрөмжийн үнэлгээг өсгөж өгөх бөгөөд өнөөдөр илүү анхаарлын төвд байгаа тул төхөөрөмжийн үнийг бага зэрэг өсгөөд шууд ашиглах боломжтой байдаг. Энэ загвар хөдөлгөөнт төхөөрөмж болон бусад ер бусын төхөөрөмж дээр Линүксийг шилжүүлбэл компаниудын үйлдвэрлэж байгаа техник хангамж дээр нээлттэй эхийн драйверуудыг боловсруулах боломжийг олгоно.
  • Зарим компанийн дотоодын хэрэгцээнд зориулан байгууллагын дотооддоо хэрэглэх нарийн мэргэшсэн програм хангамжийн бүрдэл хэсгүүдийг FOSS (GPL лицензэд хамруулан) ашиглаж хөгжүүл. Ийм төрлийн програм хангамжийг албан ёсоор түгээгээгүй байхаас гадна худалдаанаас ашиг олох шаардлага байхгүй байхаар байлгаа. GPL нь програм хангамжийн эх кодыг хэвлэн гаргана гэж шаарддаггүй. Тиймээс олон нийтэд хэзээ ч ил гараагүй байж болно.
Хувь хүнд олдох боломж

  • Хувь хөгжүүлэгчдийн хувьд FOSS-ийн төсөлд нэгдэх болон код бичиж хувь нэмэр оруулбал тэр хүн хаанаас ч олж авч чадахааргүй сайхан туршлагыг тэндээс олж авна. Програм зохиогч инженер програмыг (build) буюу програмын хэсгүүдээр машин кодыг босгох аргыг яаж хийх, яаж нэг системээс өөр систем рүү шилжүүлж өгөх үү, яаж хамгийн хэрэгцээтэй зүйлийг нь олж авах уу гээдгийг мэдсэнээр компанидаа их хэмнэлтийг хийж болно. Зарим тохиолдолд FOSS-оор хөгжүүлэлтийг хийх нь эзэмшлийн бүтээгдэхүүний адил мэргэжлийн өндөр ур чадварыг олгоно. Үүний илэрхий жишээнүүд нь GNU Classpath, Sun Microsystem java, DotGNU, Microsoft.NET, J2EE-оос өмчлөх хэрэглээг боловсруулах болон FOSS-ийн янз бүрийн төслүүд байна. Хүмүүс амжилттай хөгжиж байгаа FOSS-ийн төслүүдэд хандивлан ажилласнаар мэргэжлийн ур чадварыг хамгийн хялбар олж авч чадна.
  • FOSS-д оролцох нь мэргэжилтний хамтын харилцааны нийгэмлэгийн сүлжээг бий болгоход туслах ба таныг олон хүн хангалттай таньдаг болсноор хэрэв хэрэгтэй бол таныг програм зохиогчоор өөр ажилд санал болгож болно.
  • Харьцангуй алдартай жижиг төслүүдийг тордон тэтгэгч нар ялангуяа хэрэв боловсруулсан баримт бичгийн онлайнаар хялбархан худалдаж авч болох бол төлбөртэйгөөр баримт бичгийг боловсруулах ажлыг санал болгоно.
( J2EE (Java 2 Platform, Enterprise Edition) нь олон шатлалт үйлдвэрлэлийн хэрэглээний програм хангамжийг хөгжүүлэх стандартыг тодорхойлно. J2EE талбар нь модулийн бүрдлүүдээр стандарт суурь бэлтгэж энэ бүрдлүүдээ (components) бүхэл бүтэн багц үйлчилгээгээр хангаж, хэрэглээний програмын нарийвчилсан олон авир араншинг автоматаар зохицуулан төвөгтэй програмчлалгүйгээр үйлдвэрлэлийн програмуудыг хялбаршуулна. Орч.)

Уламжлалт арилжааны програмтай үүсэх асуудал (5.3)
(...үргэлжилнэ)

Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...