Боломж гарвал хөдөө гарах дуртай тул өнгөрсөн долоо хоногт хөдөө тэнэж яваад нэгэн буудлын хажуугаар өнгөрөхдөө тэсэлгүй зургийн дарчихлаа. Зун цаг ирж цэцэг ногоо ургаад нартай сайхан болохоор буудал зочид багатай байна. Ингээд дов толгодоор алхаж цэцгийн зураг авч байснаа би шууд шавьж ууд хаагуур юу хийж явааг сурвалжлан олохоор чадах хэрээрэй хайлаа.
Шавьж үет хөлтэй, сээргүй амьтны аймгийн нэр, зүйл ялгал маш олон, амьтан ургамлаар хооллож амьдардаг гэнэ. Уг нь энэ шавьжийн буудал бяцхан хүүхдүүдийг маань зуны улиралд амьтан ургамалтай танилцахад нь туслах зориулалттай баригдсан бололтой. Хүүхдүүд зуны амралтаар нүх бүрийг нь шагайж үзээд шавьжийн тухай амьд байгалийн сониныг мэдэж байгаль дэлхийгээ сонирхон хайрлах нэг зүйлийн мэдлэг, хүмүүжил олж авч байгаа байхдаа гэж бодлоо.
Намайг лав сургуульд байхад зуны амралтаар зурам, тарваганы арьс авчир гэж даалгавар өгдөг байсан. Тэр үед зуны даалгавар биелүүлэх гэсэн хүүхдүүдэд зурам, тарвага арьсаа өгчхөөд гүйгээд явчихдаг байсан юм. Одоо цэцэг ургуулж ирэх, мод тарьж ирэх гэх мэтээр байгаль дэлхий амьд зүйлээ хайрлах хамгаалах даалгавар өгдөг байхаа.
Энэ зургуудыг LUMIX нэртэй Panasonic (DMC-TZ3) -ийн ердийн нэг жижиг аппаратаараа авсан юм. Найзынхаа гэрэл зураг сонирхдог хүүгийн (http://www.flickr.com/photos/tengisphotos/) авсан зурагт хүрэхгүй ч өөртөө гоё санагдсан ганц нэг зургаа энд орууллаа.

Буудал | Эвэрт |
Майфлай | Олуулаа |
Цуглаан | Зөгий |
Comments
Дээр үед тэр арьс авчир гэдэг байсан гэхээр би их гайхаж билээ. Аав ээж бас нэг тэгэж байсан юм. Тэр арьсаар нь юу хийдэг байсан юм болдоо гээд одоо хүртэл гайхаад л байгаа. :-)
Үнэхээр гоё зургийг нь авчээ. Тарвагны арьс авч ир гэж хэзээ хэлдэг байлаа байз. ямар ч л байсан авч ир л гэдэг байсан шүү. Танин мэдэхгүй гоё нийтлэл болжээ.
Харин хэтрүүлж сонирхоод авсан зурагаа компьютер дээр боловсруулаад суудаг болчихвол буцаад компьютер наалдах аюултай тул авсан дараа янзлахааргүй дарахыг эрмэлзэх хэрэгтэй юм шиг байгаа юм.
Би бас одооноос суралцаад байгаа хэ хэ.