Өглөө эрт компьютер аа залгаад ажиллахаар суутал зээ хүүхэн минь мессенжирээр орж ирээд хоёулаа жаал хөөрөлдөв. Зээ дүү минь залуутайгаа хамт хол газар ном сурч яваа. Тэгээд эмээгийнхээ хийсэн хайлмагийг хараад идмээр санагдчихлаа, Дамбын зуслангийн хашаа маань 25 жил болчихсон юм байна шүү дээ гээд л ярихаар гэрээ санаж байгаа юм уудаа гэж бодоод хоёулаа баахан яриа өрнүүлэв. Маргааш төрсөн өдөр нь болж байгаа тул би баяр хүргэхээр санаа сэдэж энэ орой зургийн эрэлд мордож хэдэн альбом оо эргүүлж нөхрөөрөө зураг олуулаад өөрөө скенэрдэж гарлаа.
Аав ээж маань зуслангийн хашаагаа хатгаж байхад ногоон зүлгэн дээр банзаар барьсан ганц байшин байж билээ. Хавар, зунжингаа бараг хагас бүтэн сайн бүр бидний хийдэг ажил ногоо жимс цэцэг тарих, услах гээд чөлөө завгүй ажилладаг байж, тэр нь бидний амралт байж билээ. Өвөө эмээгийн зээ нар бүгд Дамбын хашаанд зуншдаг байсан болохоор том болцгоосон ч зун болохоор бүгд Дамбын хаа хашааг санана. Аав, ээж маань тэтгэвэртэй гараад ном сэтгүүл уншиж бараг л Мичүүрэн аятай олон янзын туршилт хийж, бид заавраар нь ажилладаг байв. Тэгээд нэг үе бид хашаагаа цэцэглүүлж, жимслүүлж маш их ургац авдаг байлаа. Хэдэн жил дараалаад Сэлбийн гол хавартаа усгүй мөн хөрсний усаар тэжээгдэх худаг нь усгүй болж бид бүгдийн олон жил ургуулж тарьсан ажил зогсож, хашаанд маань ганц нэг мод ургаж үлдсэн. Гэлээ ч бид зундаа зусландаа очиж хэдэн модоо эргээд хашаандаа суугаад цай хийж уудаг юм.
Зээ минь Дамбын хаа хашаатай чацуу гэж дандаа ярьдаг болохоор төрсөн өдөрт нь баяр хүргээд, зорьсон зорилгоо амжилттай биелүүлж их зүйл сураад эх нутагтаа хариарай гэж энэ удаа зуслангийн дурсгалтай хэдэн зургаар дээлийнхэн хормойг мялаая.

Comments
Дүүд төрсөн өдрийн мэнд хүргээд сайн сайхан, эрүүл энхийг хүсьеэээ :D
Би хоолны номын цуврал 4-ийг өнгөрсөн жил нэлээд хэсгийн бичсэн болов ч дуусгах зав гардаггүй. Тэгж байгаад дуусгана.
Интернэт технологи ийм сайхан болсон үед дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч буй монголчууд өөр хоорондоо бие биенээ харж суугаад, дуу хоолойгоо шууд сонсож хөөрөлдөн суух ерийн үзэгдэл болсон байхад найз нар нэг нэг санаад байна гэсэн юу гэсэн үг вэ? :D
Би блог буюу тэмдэглэл хөтөлсөнөөс хойш олон сайхан залуустай танилцаж тэднээс их юм сурч байна.