Skip to main content

Үнэн үү, худал уу?






Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм.

Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг.

Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ.



Өөх тос.
Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг хэрэглэснээр хангалттай шингээж авдаг. Цагаан хоолтнууд тосыг ургамлын төрөл бүрийн тос, бяслаг, өндөгнөөс авч болно. Хүнсэнд хэрэглэдэг тос нь хоёр үндсэн эх сурвалжтай байдаг гэнэ. Үүнд: амьтны гаралтай ба ургамлын гаралтай гэж хуваадаг. Амьтны гаралтай тос нь цөцгийн тос буюу цөцгийн тос, шар тос, бяслаг, цөцгий, тараг сүүний тос болон өндөгний шар байж болно. Харин ургамлын гаралттайд ургамлын шингэн тос, шингэн тосыг боловсруулж гаргасан хатуу тос буюу маргарин орно.
Тосны бүх төрөл тосны хүчлийг агуулах ба зарим тос ихтэй хүнсний ногоо нь шим тэжээлт бодисыг давхар агуулдгаараа их ач тустай. Жишээлбэл чидун жимсний тос, ургамлын тос, төрөл бүрийн самар, наран цэцгийн үр, хулууны үр, дэл гүнжидийн үр, буудайн тос нь сайн тосонд тооцогддог.

Тосны төрөл хүнсэнд хэрэглэх тос дараах хэдэн янз байна.
  • Ханасан тос (saturated fats) өрөөний дулааны хэмд хатуу байдлаар байх ба ихэнхдээ амьтны гаралтай тос байдаг. Жишээлбэл өөхөн тос, цөцгийн тос, шар тос, тосыг аваагүй сүүн бүтээгдэхүүн, маргаринд байна. Энэ тос нь хүний цусан дахь муу (harmful) холестиринийг (холестирин LDL(муу), HDL(сайн) гэсэн хоёр төрөл байна) ихэсгэх, ба хүнд үзүүлэх ашиг нь бага байна. Ханасан тос зарим нэг төрлийн хавдар болон зүрх судасны өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Ханаагүй тос (unsaturated fats) ихэвчлэн өрөөний дулааны хэмд шингэн байдлаар байх ба холестирины сайн төрөл болох (HDL) нэмэгдүүлж зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Ханаагүй тос нь “Моно ханаагүй тос”(monounsaturated), “Поло ханаагүй тос”(polounsaturated) гэж хоёр янз байна. Поло ханаагүй тос нь загасны тос, наран цэцгийн тос, эрдэнэ шишийн тосонд байна. Моно ханаагүй тос нь чидун жимсний (олив) тос, рапсын үрийн тос, зарим төрлийн самарын тосонд байна.
Моно ханаагүй тосыг Испани, Италичууд элбэг хэрэглэх бөгөөд судалгаагаар тэд бусад үндэстний бодвол зүрх судасны өвчнөөр маш бага өвчилдөг нь тогтоогдсон байна. Тэд хүнсэндээ чидун жимс, чидун жимсний тосыг тогтмол өдөр бүр хэрэглэх бөгөөд амьтны гаралтай тосыг бага хэрэглэдэг байна. Чидун жимсний тос муу холестиринийг багасгаж сайн холестиринийг (HDL) ихэсгэж зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болох нь тогтоогджээ. Судалгаагаар чидун жимсний тосыг өргөн хэрэглэгч нар хөхний болон бүдүүн гэдэсний хавдар өвчнөөр маш бага өвчилдөг нь тогтоогдсон байна.

Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах чихрийг маш их анхаар ч хэрэглэх хирнээ хүнсний бэлэн бүтээгдэхүүнд агуулагдах нуугдмал төрөл бүрийн тосыг огт анхаардаггүй байна. Жишээлбэл: янз бүрийн бэлэн боов, чипс гэж нэрлэгдэх давс тостой төмс, шоколад, жигнэмэг болон бэлэн бүтээгдэхүүний орцыг анхаарч унших, ямар тос орцод байгааг мэдэж хэрэглэвэл таны эрүүл мэндэд хэрэгтэй байх юм байна. (Олон үндэстний хоолны жороос номын 4-р дэвтрээс)

Comments

ntsetsbold said…
Бэлэн бүтээгдэхүүний тал дээр таны хэлдэг үнэхээр зөв шүү. Би бас тэгэж боддог юм.

Өөх тосны тал дээр бол: өөхийг аль болох л бага хэрэглэвэл зүгээр санагддаг. Хэрвээ чадвал махаа ч гэсэн багасгах хэрэгтэй гэж л бодож явдаг. :-)
Харин би Цэцболдоос өөр бодолтой. Мах идэх нь нэг амь таслаж байгаа буруу зүйл боловч үндэсний хоол. Өөхний хувьд бол ӨӨХИЙГ ӨМӨӨРНӨ. http://uzelsanaa.blogspot.com/2009/03/blog-post_31.html

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...