Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч, NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье.
- Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна.
- Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт болов ч саланги бичих дагавруудыг болон урдаа, хойноо орсон кодуудын хэлбэр дүрсийг хүртэл тодорхойлж өгөхөд туслах үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь ахаасаа асууна гэдгийн ахаасаа=ах_а-аца-бан гэсэн үгийг бичиж харуулсан юм. Монгол бичгээр бичсэн өгөгдлийн сан буюу корпус энэ кодыг зөв хэрэглээд ашигласан үед ид шид үзүүлэх код байгаа юм даа.
Би MVS болон NNBSP кодыг гараас оруулахдаа _ доод зураас, - дунд зураас хоёроор ялгаад оруулчихдаг.
Хэрэв та монгол бичиг компьютерт яаж дүрслэгдэж байгаа талаар анхны энгийн ойлголт авмаар бол ОпенМН-ын баримтжуулалт хэсгээс энэ нүүрийг уншвал танд тус болж магад.
Харин дэлгэрүүлж унших судлах хүсэлтэй хэн ч өгүүлэл болон техникийн баримт бичгүүдийг Юникодын олон улсын хуралд оруулсан илтгэл (Proceeding) , Монгол бичгийн код ISO/IEC 10646 ба Юникод стандартад (technical report 170) гэсэн баримтуудаас уншиж болно.
Comments
Таны хуудаснаас нүд нээгдсэн маш их юм олж уншихын зэрэгцээ таны нөр их хөдөлмөрийг хараад талархаж гүнээ мэхийн ёслоё. Таны эргэн тойронд таныг хүндэлж байдаг хүмүүсийн нэг нь би болох билээ.
Бидний хэдэн нөхөд их хааны захиас дагуу эх монгол бичгээ эх орондоо хэрэглүүлэх гэж эцсээ хүртэл байлдахаар ам тангараг тавьж алиа марзанг нь өөрсдөө ч мэдэхээ байсан тэрлэдэг талбайдаа хүртэл тэмдэглэж үлдээсэн байгааг та харсан байх гэж найдаж байна. Гол юмнаасаа хөндийрөөд захын зүйл рүүгээ шууд оръё :).
Таны энэ нийтлэлүүд дээрх тайлбарласан дүрс зургуудыг цааш нь хүн амьтанд үзүүлж болох уу? Амьтадаас ч одоохондоо сонирхсон нь тун бага, харин хэд хэдэн хүмүүсд дамжуулах хэрэг гараад байгаа юм. Ялангуяа MVS болон NNBSP зэрэг тэмдэгтүүдийг тайлбарласан хүснэгт аятайхан, хүнд ойлгомжтой болсон байна. Мөн тэмдэг солих/сэлгэх/өөрчлөх/нэгтгэх гэх мэт дүрмүүдийг багцалж юмуу задалсан хүснэгт маягийн юм бүтээж авах нэгэн зорилготой үүнийг бичиж сууна. Тэгсний дараа таны ураа гаргаж бүтээсэн цэгэн үсгийн маягуудыг TTF болгох ажилд орно гэсэн алсын бодол бийг танд дуулгамаар санагдав. Эхлээд тэр дүрмийн нэгдсэн хүснэгт (ядаж хүнд ойлгомжтой байхаар бол ямар ч хэлбэрээр байсан яахав) бэлдсэн байхад шинэ үсгийн маяг үүсгэх хүсэлтэй идэр залуу гал шиг хурц хурдан илчтэй хүмүүсд дөмөг болох болов уу гэж би бодсон юм байх даа?
Аа тийм, уул нь таны захидлын хаягийг олж харилцах гэсэн боловч гүүгл гуай надаас таныг харамлаад хялайлгасангүй.:)
Юуны түрүүнд “Монгол бичиг компьютерт” сэдвийг сонирхогч залуустаа баяр хүргэе,
http://mongolian-it.blogspot.com/ сайхан мэдээллүүд гарч ирж байгааг саяхнаас уншиж эхэлсэн. Мэдэх юм байвал та нарт чадахаараа тусалъя.
Дээрх бичлэгийн нэг дүгээр зураг нь (technical report 170) байгаа онлайн холбоос ч байгаа. Архивыг задалж үзвэл маш дэлгэрэнгүй хүснэгтүүд, үсэг бүрээрээ монгол бичиг, тод бичиг, манж бичиг, шивэ бичиг гээд босоогоор бичдэг бүх бичгийн үсэг ялгаж харахаар байгаа.
Хоёрдугаар зураг нь 10 жилийн өмнө (The Sixteenth International Unicode Conference (IUC16), held on March 27-30, 2000 in Amsterdam, Holland, addressed topics ranging from Unicode use in the World Wide Web and in corporate and government Intranets and databases, ) http://unicode.org/iuc/iuc16/a326.html хуралд хийсэн илтгэлд хэвлүүлсэн байгаа. Хэрэгтэй гэвэл энэ слайдыг бүрэн эхээр нь тавья.
Myatav Erdenechimeg юм уу Erdenechimeg Myatav гээд Гүүглдчихвэл намайг хар дансандаа хийчихсэн бүх мэдээлэл гараад ирнэ. хихи
Фонтын глипүүдийг Бадрал надад ТТФ болгоод өгсөн байгаа. Гэхдээ энэ 18 жилийн өмнө бичсэн програмд зоруулсан ердийн глип-ээр байгаа.
Үүнийг монгол фонт болгож янзалбал их сайн, олон глип нэмж зурах хэрэгтэй. MongolianScript.ttf -ийг маань Fontforge -р сүүлд янзалж бэлдсэн дараах холбоос дээр бүртгээд авчихсан байна билээ.
http://frontaccounting.net/wb3/pages/feeds/allan-woods-fonts.php
http://www.alanwood.net/unicode/fonts-central-asian.html#mongolianscript
Монгол бичгийн боломжийг хангахад нийт 701 глипс бэлтгэгдсэн. Үүнийг Монгол Модон барын стандарт зураг дээр тулгуурлаад 1997 онд Юникодын баримт бичгийг бэлтгэх, нэг загварыг туршиж үзэх пропотайп хийхээр хийсэн юм. Бадаа Опенофест босоо горим оруулж байна гэхээр Опентайп фонт болгож туршиж үзсэн.
Монгол хэлээр унших бүрэн баримт гэвэл Наяа багштай уулзвал их зүйл хэлж чадна дан ч нэт-д орох завгүй байдаг юм шиг билээ.(Юмбаярын Намсрай МУИС, КТМС багш байсан одоо Улаанбаатар дээд сургуульд) Багш маань Монгол бичгийг Юникод -д оруулсны дараа сүүлийн баримт бичгээ монгол хэл рүү орчуулж Монголын стандартын газарт баримт болгож өгсөн байгаа.