Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа.
Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ.
Хоёр дахь нь “Юань улсын судар”-ын 124-р ботид байгаа Уйгур түшмэл Тататунгатай холбогдсон домог юм. Тэнд: “Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг авч дайжаад баригдав. Чингис хаан ухавчлан асууруун: - Даяны иргэд нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөрлөн хааш эчмүй хэмээхэд тэрбээр: ”Түшмэлийн тушаал болой. Үхтэл сахиж угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж” хэмээжүхүй. Хаан зарлиг болж, “Шударга элбэрэлт хүн ажгуу” хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас: Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй хэмээсэнд хаан таалж шадар болгожухуй. Түүнээс хойш засаг зарлага тэргүүтэнд тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан “Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй” гэхэд Тататунга сурснаа өчсөн нь зарлигт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургагтун хэмээн захив” гэсэн байдаг.

Comments
Хүндэтгэсэн,
Л.Баянзул
Bi neg doorhi asuudliig tsahim urtuu bolon among suljeegeer asuugaad tanii blog hayagiig Baasandorjoos olj avlaa. Herev ta bolomjtoi bol hariulj bolgoono uu!
----------------------------------
OS Vista PC deer "Traditional Mongolian" gedgiig songood Mongol bichgeer bichihed zarim neg zuiliig chadahgui baina. Uund:
ugiin ard tusad salgaj bichdeg tiin yalgaliin: on, i
ugiin suuld salgaj bichdeg "orhist"
Uuniig bichij boldog uu?
Meddeg hun baibal tus hurgej bolgoono uu!
----------------------------
Hundetgesen,
Enkhjargal
Ta shine onoo saihan ugtaarai!
Enkhjargal
Түвшөөн: чиний бичсэнээс би ойлговол: Дээрх дүрмийг ойлгоод идэвхжүүлдэг програмын хэсэг ВОРД дээр нь ажиллаад Виндовз 7 дээрх бусад апликашин дээр идэвхжихгүй рендренг хийгдээгүй Юникод оороо гараад байна гэсэн үг л дээ.
Миний бодлоор Майкрософтын монгол бичгийг дэмжсэн гэвэл бүх бүтээгдэхүүн дэмжсэн баймаар юм, интерфейс тохируулгууд нь болохгүй байгаа юм бол уу?
Майкрософт биш өөр брандын аплэйкашинууд харуулж чадахгүй байвал Опентайп-ийг дэмжээгүй байж болно.
Таний ажилд амжилт хүсье!
Шинэ рендеринг гэж бичээд байсан. Ямар шатанд байгаа бол? Шинэчлээд гаргачихсан уу? Яаж суулгах вэ?
Гурван хувилгах тэмдэгтийг яаж зохицуулсан бэ? Уг нь жаахан будлиантай санагдаж билээ.