Хөгжих явцдаа хэрэгжиж байгаа бүтээлч олны (CC) лицензийн утгыг ойлгож, монгол орчуулгад хэрэглэх санаатай янз янзын зүйл уншиж үзсээр нийлээд зүйлийг мэдэж авсны зэрэгцээ нэр томьёог жигд хэрэглэх үүднээс тэмдэглэл(блог) уншигч найзуудтайгаа бодлоо хуваалцмаар санагдлаа.
Энэ нэр томьёо нь зохиогчийн эрхтэй материалын хязгаарлагдмал хэсгийг зөвшөөрөлгүй хэрэглэх зохицуулалтын эрхзүйг олгохтой холбоотой юм байна л даа. Жишээ нь өгүүллэгийн нэг параграфыг ч юм уу хэсгийг иш татаж өөрийн ажилдаа оруулахдаа зохиогчоос заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг тодорхойлдог юм байна.
"Бүтээлч олны лиценз нь тохиромжтой газарт "боломжоор хэрэглэх" гэх зохиогчийн эрхийн хязгаарлалт(limitation) болон онцгойлох(exception) үзүүлэлтүүдтэй бүтээл хэрэглэгчдийн эрхэнд халдахгүй" гэж заадаг байна.
All jurisdictions allow some limited uses of copyrighted material without permission. CC licenses do not affect the rights of users under those copyright limitations and exceptions, such as fair use and fair dealing where applicable.
"Fair use" ба "fair dealing" - "боломжоор/боломжийн хэрэглэх" гэсэн утгаар монголчилбол болдог болов уу, санаа оноо байн уу залуусаа?
Comments
fair dealing - зөвөөр хандах эсвэл зохистойгоор хандах
гэмээр ч юм уу
"Бүтээлч олны лиценз нь тохиромжтой хэсэгт "зохистой хэрэглээ"-гээр зохиогчийн эрхийн ...
гээд бичихэд зүгээр л санагдаж байна.