Фонт үүсгэж засварлах олон янзын програм байдаг ч тэр болгон хүн худалдаж аваад хэрэглэх боломжгүй нилээд үнэтэй байдаг тул нээлттэй эхийн Fontforge програмыг
Зураг дээр энэ хэвүүд байгаа юм л даа. Энэ ФОНТУУДЫГ (SUDAR-tar) эндээс татаад авч болно. Ямар ч байсан цэгээр үсгүүдээ зурж НР фонт үүсгээд дараа нь Үйлдлийн системийн ДЕБАГ-аар (debug) оруулж принтер удирдах SCAN код бүхий хэдэн комманд өмнө нь нэмж оруулаад үүсгэсэн файлууд байгаа. Үүнийгээ хэвлэгч рүү ачаалаад ашигладаг юм.
Арваад жилийн өмнө сэргээх гээд фонт засварлагчаар оруулаад үсэг бүрийн цэгэлбэр зургийг нэг бүрчлэн автоматаар таниулж вектор глип болгож байсан ч цаг гаргаж чадалгүй орхисон, дээр нь компьютер солиод сэргээж байсан бүх ажил хаягджээ. Хэн нэг нь сонирхоод хийвэл ийм нэг санаа(идей) байна.
http://fontforge.sourceforge.net/ татаж аваад хэрэглэж болно. Олон жилийн өмнө сургалтын хэрэгцээнд авсан програмууд шинэ технологийн үзүүлэлтүүдийг тусгаагүй тул хэрэглэх эд тохиромжгүй болжээ. Ингээд энэ фонт үүсгэж засварлах програмыг найзуудаасаа сонсоод судалж байгаад хэрэглээд үзсэн их дажгүй санагдсан. MongolianScript ( MongolianScript-tar ) фонтын 2008 оны хувилбар болох Монгол бичгийн Opentype фонтыг үүсгэж дүрмүүдийг энэ програмаар оруулж өгсөн юм. Фонтод үсгүүдийг дараалж бичихэд хэрэглэдэг Глип байрлуулах(Glyph Positioning ) гэх дүрмийг үсэг бүрийн хувьд тодорхойлох хэрэгтэй байдаг гэхдээ үүнийг одоогоор энэ фонтод тодорхойлоогүй. Учир нь монгол бичгээр хооронд нь холбож бичиж байгаа МОДОН БАРЫН энэ хэв төвөггүй холбогдчихсон юм. Хэрэв монгол үсгийн гоё дэгжин фонтыг үүсгэх бол анхаарах гол зарчмын нэг нь юм. Жишээлбэл: м, л үсгүүд хамт орох, мөн энэ үсгүүдийн өмнө нь хойно нь нумтай үсэг орох үед тухайн фонтод тохируулж өгсөн байх зайлшгүй шаардлагатай.
ОпенТайп, Трүүтайп фонтууд бүгд вектор фонтууд (өөрөөр хэлбэр вектор чиглүүлэгч ашиглаад шулууныг зурахаар томьёолсон хэрэг, энэ нь зурсан дүрсээ том жижиг болгоход пропорцоо алдахгүй байх шинэтэй гээд хамгийн энгийнээр ойлгож болох байх аа). Нэлээд эртний технологи цэг бүрийг нэг бүрчлэн байрлуулж фонтыг үүсгэдэг байлаа. 1991 онд лазер принтер HP манай тэнхимд анх ирж байхад СУДАР системдээ зориулж хэдүүлээ хичээнгүйлэн бэлтгэсэн хэдэн сайхан фонт байдаг юм.
ОпенТайп, Трүүтайп фонтууд бүгд вектор фонтууд (өөрөөр хэлбэр вектор чиглүүлэгч ашиглаад шулууныг зурахаар томьёолсон хэрэг, энэ нь зурсан дүрсээ том жижиг болгоход пропорцоо алдахгүй байх шинэтэй гээд хамгийн энгийнээр ойлгож болох байх аа). Нэлээд эртний технологи цэг бүрийг нэг бүрчлэн байрлуулж фонтыг үүсгэдэг байлаа. 1991 онд лазер принтер HP манай тэнхимд анх ирж байхад СУДАР системдээ зориулж хэдүүлээ хичээнгүйлэн бэлтгэсэн хэдэн сайхан фонт байдаг юм.
Зураг дээр энэ хэвүүд байгаа юм л даа. Энэ ФОНТУУДЫГ (SUDAR-tar) эндээс татаад авч болно. Ямар ч байсан цэгээр үсгүүдээ зурж НР фонт үүсгээд дараа нь Үйлдлийн системийн ДЕБАГ-аар (debug) оруулж принтер удирдах SCAN код бүхий хэдэн комманд өмнө нь нэмж оруулаад үүсгэсэн файлууд байгаа. Үүнийгээ хэвлэгч рүү ачаалаад ашигладаг юм.
Арваад жилийн өмнө сэргээх гээд фонт засварлагчаар оруулаад үсэг бүрийн цэгэлбэр зургийг нэг бүрчлэн автоматаар таниулж вектор глип болгож байсан ч цаг гаргаж чадалгүй орхисон, дээр нь компьютер солиод сэргээж байсан бүх ажил хаягджээ. Хэн нэг нь сонирхоод хийвэл ийм нэг санаа(идей) байна.
Comments
г.х.,
Бадаа
Эдэ тигүүдыг, ямар программаар задалж болно вэ? Аль, Бадрал гуай, энэ ажилыг хийсэн гэж үү?