Линүксийг Майкорсофт Виндовзийг бодвол харьцангуй найдвартай систем гэж тооцдог ч зуун хувь дархлагдсан систем биш ээ гэдгийг нэлээд зүйлээс би олж уншсан тул ер нь ердийн хэрэглэгч нар юу ойлгосон байхад болох вэ гэдэг үүднээс уншиж ойлгосон зүйлсээсээ орчуулж бичлээ. Сүүлийн үед нээлттэй эхийг дэмжигчид Линүксийн Үбүнтү хувилбарыг өргөн хэрэглэж эхэлж байна. Үбүнтү систем нь өөрөө интернет хэрэглэх дэвсгэр дээр зохион бүтээгдсэн бөгөөд үнэн хэрэгтэй Виндовзийг бодвол онлайн орчинтойгоо илүү нягт зохицсон юм. Таны суулгах ихэнх хэрэглээний програмууд автоматаар вэб сайтаас татагдаж сууна. Интернет дээр найдвартай(security) ажиллахад тус болох багахан хэмжээний хэдэн зүйлийн талаар өгүүлье. Дэлгэрүүлээд уншихыг хүсвэл : Ubuntu Pocket Guide and Reference, Keir Thomas,2009; / LINUX The Complete Manual, MacBook,2009; Мэдэхэд илүү шүү :-)
Үбүнтү системийг найдвартай буюу аюулгүй ажиллуулахад туслах, дараах таван хүчин зүйлийг тохируулах нь зүйтэй.
- Системээ цаг үетэй дүйцүүлэн хэрэглэх
- Сүлжээ болон интернетээс ирж болох аюулаас өөрийн компьютерыг хамгаалахаар галын ханыг тохируулах
- Вирус таних програмыг суулгах
- Өгөгдлийг битүүмжлэх (encrypting), шалтгаан нь хэрэв таны өгөгдөл хулгайлагдах эсвэл буруу гарт орвол хэрэглэх боломжгүй байх болно
- Өөрийнхөө вэб хөтчийн найдвартай/аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх
Системээ цаг үетэй дүйцүүлэх
Үбүнтүнийг бусад үйлдлийн системийн адил цаг үетэй дүйцүүлэн тогтмол сайжруулж хэрэглэх нь чухал. Ингэснээр та буглааг цэвэрлэсэн цоорхойг цөөлсөн програмын сүүлийн хувилбараар хангагдах бөгөөд таны системд хакерууд болон вирус орж ирэх арын хаалга багасан гэсэн үгээ.
Апдэйт менежер ба цаг үетэй дүйцүүлэх менежер
Үбүнтү системийг автоматаар системийг цаг үетэй дүйцүүлэхээр хэрэглэх програмыг Апдэйт менежер (Update Manager) гэж нэрлэнэ. Энэ програм нь системд суулгасан програмуудын хувилбарыг репозитор буюу програмын хадгаламжийн сан дахь өнөөдөр түгээж байгаа хувилбартайгаа дүйцэж байна уу гэдгийг системийн ажиллагаанд нөлөөлөлгүй араар нь тодорхой мөчлөгтэй автоматаар шалгаж байдаг.
Тус програм GUI (хэрэглэгчийн график интерфейс)-ийн ямар хувилбарыг ашиглаж байгаагаас хамаарч айкон(хөрөг)-аар санамжийн талбарт (дискторын доод талд гарах мөрөнд) гарч ирэхийг та лав анзаарсан байх, тэнд од эсвэл доошоо заасан улаан сум байх ба эхний үед шинэчлэх зүйлийг авах болно гэж танд хэлж өгнө. Айконыг товшиход цаг үетэй дүйцүүлэх шинэ багцуудын жагсаалт гарч ирнэ.
Зөвлөмж: Эхлээд бусад ямар нэг програм хангамжийн суулгац бэлтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа програмыг хаасан байхыг шалгах хэрэгтэй, жишээлбэл Synaptic. Яг энэ мөчид администратор хийх буюу зохицуулах ажиллагааг удирдах ганц хэрэгсэл ажиллах хэрэгтэй. Үүнд тушаалын мөрөөр ажиллах терминал хэрэгсэл мөн хамаарна.
Шинэчлэх жагсаалтыг бүгдийг зайлшгүй унших нь албагүй ч гүйлгэн уншихад ердөө л нэг хоёрхон минут зарцуулах тул юугаа сайжруулж байгаагаа мэдээд авбал танд таатай байх болов уу. Цаг үетэй дүйцүүлэх жагсаалт таны сэтгэлд тохир ч байна гэж үзвэл програмыг автоматаар татаж аваад суулгах INSTALL UPDATES(шинэчлэлийг суулгах) гэсэн товчийг товшино.
Хэрэв хүсвэл Систем → Администраторын Апдэйт Менежерийг ажиллуулахад гарах CHECK(шалга) гэсэн товчийг хулганаараа товшиж шинэчлэн суулгах зүйл байна уу гэдгийг шалгаж үзэж болно. Системийн бүрдлийн ямар хэсгийг шинэчилснээс хамаар ч суулгацыг бүрэн хийсний дараа компьютер аа шинээр эхлүүлэхээр системийг дахин ачаалах шаардлага гарч магадгүй. Хэрэв дахин ачаалах хэрэгтэй бол шинэчлэгч менежер нь айконыг дугараг хоёр сум болгож өөрчлөх бөгөөд түүнийг товшиход компьютерыг дахин ачаална гэж хэлж өгнө.
Харин Үбүнтү шинэ хувилбар гарангуут шинэчлэгч менежер “үсэрч ирэх” цонхоор танд мэдээлнэ. Сайжруулсан хувилбараар шинэчлэлийг сонгож хийхээ та өөрөө шийдээд хийгээрэй.
Тушаалын мөрнөөс шинэчлэлийг гүйцэтгэх
Тушаалын мөрнөөс шинэчлэлийг гүйцэтгэхдээ ялгаатай хоёр өөр бүлэг тушаалыг өгч шинэчилж болно.
- sudo apt-get update
- sudo apt-get upgrade
- sudo apt-get update
- sudo apt-get dist-upgrade
sudo apt-get update багцуудын хамгийн сүүлийн үеийн жагсаалтыг гаргаж ирнэ. Иймээс шинэчлэл хийхээс өмнө үргэлж энэ тушаалыг өгч байх нь зүйтэй.
sudo apt-get upgrade нь програм хангамжийн бүх багцын хамгийн сүүлийн сайжруулсан хувилбарын шинэчлэлийг авч суулгана. Хэрэв системийг гар аргаар шинэчлэхийг хүсвэл тушаалын мөрнөөс энэ тушаалуудыг долоо хоног бүр ашиглаж байх шаардлагатай.
sudo apt-get dist-upgrade нь өмнөх тушаалаас юугаар ялгаатай вэ гэхээр системийн амин чухал нилээд файлуудыг нэгтгэн бүхэл системээр нь шинэтгэх ба Үбүнтү нь хамгийн сүүлд гарсан түгээгдэх хувилбараар шинэчлэгдэнэ гэсэн үг. Хэрэв 9.10 хувилбарыг ашиглаж байгаа бол 10.4 хувилбараар шинэчлэгдэнэ. Шинэ хувилбар гарч ирсэн үед энэ тушаал хэрэгжинэ.
sudo apt-get upgrade нь програм хангамжийн бүх багцын хамгийн сүүлийн сайжруулсан хувилбарын шинэчлэлийг авч суулгана. Хэрэв системийг гар аргаар шинэчлэхийг хүсвэл тушаалын мөрнөөс энэ тушаалуудыг долоо хоног бүр ашиглаж байх шаардлагатай.
sudo apt-get dist-upgrade нь өмнөх тушаалаас юугаар ялгаатай вэ гэхээр системийн амин чухал нилээд файлуудыг нэгтгэн бүхэл системээр нь шинэтгэх ба Үбүнтү нь хамгийн сүүлд гарсан түгээгдэх хувилбараар шинэчлэгдэнэ гэсэн үг. Хэрэв 9.10 хувилбарыг ашиглаж байгаа бол 10.4 хувилбараар шинэчлэгдэнэ. Шинэ хувилбар гарч ирсэн үед энэ тушаал хэрэгжинэ.
(Санал:
- Update= Шинэчлэх, Цаг үетэй дүйцүүлэх, Апдэйт;
- Upgrade= Сайжруулсан хувилбар, Шинэтгэл, Апгрэйд;)
Галын хана аа тохируулах …
Comments
Bicleg hyalbar baih tusam hund yum oilguulj tus boloh baih gej bodood baigaa. :-)
Гол нь Виндовз дээр суурилж Линүкс буюу Үбүнтү суулгахад вирусийн асуудлууд гарах юм байна гэж би ойлгоод байгаа. Харин Линүкс суурь дээр виртуал байдлаар Виндовз суулгаад ажиллавал найдвартай гэж Линүкс Формат гэсэн сэтгүүлд бичсэн байна. VMware Workstation and VirtualBox ашиглаж болох юм гэжээ. Шинэ юм мэдвэл мэдсэнээ хуваалцана :-)