Skip to main content

Галын ханын тархцууд

Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. Дээх нь Технологи ба эрх чөлөө дээр гарсан галын ханын талаар уншиж байгаад Үбүнтү дээрээ суулгаж туршиж үзлээ. Найзууд хэлэхдээ Линүкс дээр хэрэггүй дээ л гэдэг юм. Гэхдээ энэ сэтгүүлийг уншихад компьютер хэрэглэгч ер нь мэдэж байх хэрэгтэй зүйлийн нэг болох нь яах аргагүй мөн гэж бодсон.

Интернет рүү гарахдаа галын ханатай байна гэдгийг та таг харанхуй шөнө гадагш гарахдаа хажуудаа бадриун том бие хамгаалагч дагуулаад явбал ямар байх вэ гээд зүйрлээд боддоо.

Доорх тархцуудыг туршилтад оруулжээ, үүнээсээ eBox Platform -ыг бие хамгаалагчаар сонгожээ. Яагаад гэдгийг нь холбоосуудаар дэлгэрүүлэн уншаарай.


  • ClearOS  www.clearfoundation.com/Software/overview.html Тархац: функцүүдийг хослуулан хэрэглэхэд их хялбар, “хөгжүүлэгчид нь КлеерОос -ын  интерфэйсийг хөгжүүлэхдээ маш их цаг зарсан” гэжээ. Туршилтын явцын арван онооны  9-ыг авсан байна.
  • IPCop www.ipcop.org Тархац: олон янзын зориулалттай, цахилгаан цахих адил хурдан мөн өнгөөр ялгаж үзүүлнэ, “Вэб интерфэйс нь жаахан пааргар боловч маш хурдан хариу үйлчилнэ”. Туршилтын явцын арван онооны  8-ыг авсан байна.
  • eBox Platform www.ebox-platform.com Тархац: ердийн галын хананаас илүү үйлчилгээ үзүүлнэ. “ Таны өөрийн сүлжээг ажиллуулахад хэрэгтэй бараг юм бүхнээр танд үйлчилж чадна”. Туршилтын явцын арван онооны  9-ыг авсан байна.
  • Monowall http://m0n0.ch Тархац: туршилтад орогсдын хамгийн жижиг нь, “Дан ганц нимгэн хана гэлээ ч аюулгүй байдлыг хангаж чадаж байна”. Туршилтын явцын арван онооны  5-ыг авсан байна.
  • PfSense www.pfsense.org Тархац: хэрэв та өөр зүйл хэрэггүй бүрэн төгс галын ханатай болмоор бол өөр зүйл эрэх хэрэггүй, “ ПфСэнсэ хамгийн их хэрэгсэлтэй галын ханын нэг байна”. Туршилтын явцын арван онооны  7-ыг авсан байна.
  • Smoothwall Express www.smoothwall.org Тархац: туршилтад орогсдын хамгийн нэр хүндтэй нь байж магадгүй, “Вэб-д суурилсан хяналтын самбар нь энгийн бөгөөд хялбар ойлгогдохоор байсан”. Туршилтын явцын арван онооны  8-ыг авсан байна.
  • Smoothwall Advanced www.smoothwall.org  Төлбөртэй хувилбар нь ...

Comments

Battulga said…
Bi engiin computer deerh firewall, gateway iin talaar um harj baisan tanii ene niitlel nadad saihan tsegtsleed ogloo eBox screan shot oos harhad ih tsegtstei documentation bas goy um baina. pfsense iig ubuntu deer VirtualBox deer turshij baisan um unetei firewall tohooromj avah shaardlagaggui boljee tohoormj deer ene software suulgasan helberee baidag um baina.

Tanii blog iig unshih mash sonirholtoi baidag mash goy tsegtstei baidag shu
Баттулга баярлалаа. Мэдэхэд тус болж байвал миний блог бичсэний хэрэг нь тэр юм л даа.
Энэ ЛинүксФормат сэтгүүл СД-тэй ирсэн дээр их юм байна. Виртуал машин үүсгээд олон янзын Distro туршиж үзэх зүйлүүд ч байх шиг байна. Би үзэж амжихгүй л байна. Үзээд юм сурвал мэдсэнээ хуваалцана.
Era said…
Сайн байна уу? Би убунту хэрэглээд нээх удаагүй ч гэлээ бас зах зухаас нь судлаад байгаа ухаантай. Надад энэ Пфсэнсэ дажгүй санагдаад нухаад байгаа энэний талаар мэддэг зүйл байвал хуваалцаарай

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...