Skip to main content

Швейд гүнж

Өнөөдөр Швейд улсын хааны гүнж Виктори хуримлаж, ТВ гээр олон сайхан нэврүүлэг гарсаныг үзээд сууж байхдаа монгол маань энэ мөчид хаант улс байсан бол монголчууд бид өөрсдийн хааны удам угсааг яаж  хүндэлж байх болоо гэж бодлоо.  Дэлхийд дээр өнөөдөрийн байдлаар үндсэн хуульт хаант засаглалтай улс орон тийм ч олон биш. Хориодхон улс орны  хэсэг нь Скандинавын  гурван орон. Норвеги, Швед хаант улсууд, Дани хатан хаантай улс.  Скандинавныхийг хараад байхад улс бүрийн ард түмэн нь тэднээрээ бахархах, мөн дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байгаа нь ТВ-гийн нэвтрүүлгээр гарах сурвалжилгуудаас  харагдаж байдаг юм.  Гүнж Виктори айлын том охин 32-той, түүний гэрлэсэн залуу нь Данил   36-тай. Шведийн “Ockelbо” нэртэй тосгонд өсөж дунд сургууль төгссөн. Ээж нь номын санч, аав нь нийгмийн ажилтан байгаад тэтгэвэрт гарсан. Мөн түүний удам сударын гарал үүслийн талаар бас нэвтрүүлэгт яригдаж байна, удмаар мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдарч байсан хүмүүс байна.  Данил Викториягийн хувийн дасгалжуулагчаар 2002 оноос ажиллаж байсан юм байна.

Сонин болгож бичлэг үзмээр бол SVT  ТВ гийн
ТВ нэрвүүлэгчийн нэг хэлсэн хөгжөөнтэй зүйл Европ дахь хаадын угсааны залуусын хоёр хүүгээс бусад нь энд бараг л иржээ. Ирээгүй хоёр нь өмнөд Африкт хөл бөмбөг үзээд завгүй байгаа гэнэ.

Хэрэв та Швейдийн АВВА хамтлагийн улаан фэйн бол энэ ТВ  сувгаас олон нэвтрүүлэг олж үзэх боломтой юм билээ.

Comments

Frank said…
Монголын эзэнт гүрэн гэж байвал бас л сонирхолтой өнгө төрх харагдах байхдаа. Төсөөлөгдөхгүй байна.
Монголын хаадын угсааны хүн одоо бидэн дунд байжил байдаг байхдаа тэй. Ер нь тийм зүйлийг судалсан судалгаа байдаг бол уу, орчин үед гэйнийн судалгаагар олон зүйл илрүүлэх болмжтой болсон гэж бодоод байдаг юм.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...