Skip to main content

Илжигний "И"



"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ.

ebook = э-ном
ebook reader = э-ном уншуур
ecard = э-ил захидал, электрон ил захидал
ecash = э-мөнгө, электрон мөнгө
ecatalog = э-лавлах, э-жагсаалт
ecommerce = э-худалдаа
ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт
ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл
elancer = э-гэрээт ажилтан
electronic business = электрон бизнес
electronic cheque = электрон чек
electronic commerce = электрон худалдаа
electronic journal = электрон сэтгүүл
electronic library = электрон номын сан
electronic mall = электрон худалдааны төв
electronic paper = электрон цаас
Electronic Privacy Information Center = Электрон Хувийн Мэдээллийн Төв
electronic publishing = электрон хэвлэл
electronic storefront = электрон дэлгүүрийн үүд
electronic text = электрон бичвэр
electronic token = электрон токен/мөнгө орлогч
email = э-мэйл
email address = э-мэйл хаяг
email bot = э-мэйл бот
email directory = э-мэйл лавлах
email filter = э-мэйл шүүлтүүр
email flooding = э-мэйлийн үер
email forwarding = э-мэйлийн дараачийн дамжуулалт
email harassment = э-мэйлээр зовоох
email link = э-мэйл холбоос
email list = э-мэйлийн жагсаалт
email program = э-мэйл програм
e-purse = э-түрийвч/хэтэвч
etailing = э-жижиглэн худалдаа
e-wallet = э-түрийвч
...

Мэйл гэдэг галигийн жишээ нь “ mailing list” -ийг шуудан илгээх жагсаалт / мэйл илгээх жагсаалт , “ simple mail transfer protocol” -ийг энгийн шуудан дамжуулах протокол / энгийн мэйл дамжуулах протокол , “mail server” -ийг шуудангийн сервер :-( / мэйл сервер , “pmail” -ийг уламжлалт шуудан / уламжлалт мэйл гэж хэлж болмоор санагдаж байна. “email = э-мэйл” гэж хэрэглэх нь ер нь зөв үү? Зөв бол үгийг зүгшрүүлэхээр цааш дэлгэрүүлээрэй харин буруу бол яагаад?

Comments

Unknown said…
Би өмнө нь энийг анзаарч байгаагүй юм байна.
Миний бодлоор бол аль аль нь буруу мэт санагдаж байна.
e-mail гэдгийн "e" үсэг "электроник" гэдэг үгийг илэрхийлж байгаа болохоор и-мэйл гэхээр нийцгүй. Харин э-мэйл гэхээр e-mail гэсэн товчилсон үгийг буруу галиглах гээд байна. Түүнээс гадна и-мэйл гээд хэрэглээд сурсан бид нарын нүдэнд э-мэйл гэдэг үг нь буруу бичсэн үг шиг л харагдана. Тийм болохоор ерөөсөө хэрэглээнд ороод нэлээд удсан байгаа "электрон шуудан" гэдэг үгийг нийтээрээ хэрэглээд явбал ямар вэ?
Энэ зөвхөн миний л бодол байлаа :-)
Буруу зөрүү юм байвал анхааруулж өгөөрэй. Би одооноос эхлээд и-мэйл гэж бичих хэрэгцээ гарах болгонд электрон шуудан гэж байхаар шийдлээ.
Харин тийм. Э-мэйл гэх нь зөв юм шиг санагддаг. Юм орчуулах шаардлага гарвал дандаа э-мэйл гээд л явчихдагштэ. Электрон шуудан гэхээр хэтэрхий нуршуу болчих юм бишүү. Өгүүлбэрт хэдэн ч email гэсэн үг байгаа билээ, тэр болгонд ингэж бичээд байвал мөн ч урт өгүүлбэр болох байх даа хэхэ.
Шуудан гэсэн үгийг хэрэглэсэн байдлыг жишээ дээр харахаар бас нэг санаа оноо гар ч болох юм. “post, mail …” гэх мэт үгийг бүгдийг шуудан гэчихвэл бас янз бүрийн утгын цаад санаа гээгдэх тал бас байж болох юм уу,

--“Continued in my Next Post” буюу “үргэлжлэл нь миний дараагийн шуудангаар илгээгдэнэ”

--Шуудангийн нууц байдлыг хадгалах зорилгоор криптографи ашигласан э-мэйл илгээх, хүлээж авах системийг илэрхийлэх ерөнхий нэр томъёо.

--Мэдээ солилцох бүлэгт явуулсан шуудангийн цуглуулга юм уу, э-мэйлийн жагсаалт руу явуулсан шуудан эсвэл зурвасууд.

--Хэрэглэгч бараагаа худалдаж авах шилжүүлгийг хийж дуусах тухайн бараан бүтээгдэхүүнд төлсөн үнэ, шуудангаар илгээх үнэ зэрэг мэдээллүүдийг агуулсан төлөх хуудас гарч ирнэ.

--Шуудангийн жагсаалттай холбоотой э-мэйлийг хүлээн авч байх зорилгоор шуудан илгээх жагсаалтын серверт мэдэгдэх.
Энэ нь монгол улсад гадаад үгийг тэр чигээр нь авч хэрэглэхэд transliteration эсвэл transcription хэрэглэх үү гэдгээс л шийдэгдэх асуудал юм болов уу гэж боддог. MN 25-00XX стандартад зааснаар transcription хэрэглэгдэнэ гэж ойлгосон. (Та бүхэн энэ тухай нарийвчлан судлаад стандартыг нь яг таг олоод зүүлт хавсаргавал сайн байна) Тиймээс би ОпенОфис.орг орчуулгад Email->Имэйл гэж авсан авсан. Цаашид ч тэр тэнэг ч гэсэн стандартыг нь барьсан нь дээр юм болов уу л гэж бодож байна.
Бадаа
Нэг хувилбар бол бүтэн нэрээр нь орчуулаад явчихбал зүгээр юм шиг. Жишээлбэл: ebook = электрон ном.
Мэдээллийн технологийн стандартыг манайд баримтлах албан сайт байгаа байхдаа, мэдэх хүн байвал мэдээлэл өгөөрэй, Уг нь улсын стандартын газар хариуцаж байсан, одоо ч хэвээрээл байгаа байхаа, би Вэб сайтын олдоггүй.
Gobi said…
Миний бодол гэвэл и-мэйл гэх нь зөв гэж боддог. Ер нь галигаар нь буюу сонсогдох байдлаар галиглахыг илүү зөв гэж боддог. Яг файл, байт гэдэг шиг л...

Гэтэл орос хэлээр дамжуулж авцраад буруу дуудах тохиолдол маш их. Жишээ нь аттрибут, клиент, сервер, пауз гэх мэт...

Тухай нь Япон хэлэнд бол эдгээр үгийг аттрибюүт, клаиэнт, пооз гэх мэтээр бичдэг нь дуудлагаар нь галиглаж байгаа хэлбэр л дээ. Гэхдээ Монголчуудын хувьд нэгэнт оросоор дамжиж ирээд нутагшсан үгүүдийг одоо өөрчилнө гэж юу байхав. Гэхдээ аттрибут, дистрибутор гэх мэтээр биччихээр Монголчууд У үсгийг яг У үсгээр дууддаг бөгөөд тэр нь үнэндээ Орос У дуудлагаас хатуу болоод бас сонин болоод явихдаг. Бараг У-ийн оронд нь Ү үсэг бичмээр санагдах тохиолдол байдаг. Ямар сайндаа "сумо" бөхийн сумо гэдэг үгийг англи дээр sumo гэж галигласан нь Монгол хэлэнд буцаагаад галиглахад "сумо" болчихсон байхав. Гэтэл Япон хэлэнд У үсэг байхгүй буюу сүмо гэж бичсэн бол зөв байх ёстой байсан мэт.

Цаашид бол дуудлагыг барих нь илүү зөв гэж боддог.

Жишээ нь application, chat, tag гэх үгүүдийг миний ойр тойрны залуус одоо аппликэшн, чаат, тааг гээд л бичээд яваад байх жишээтэй.
Gobi said…
Аа нээрээ бас нэг боддог бол зүйл "хагас и" буюу й үсэг юм.

Монгол хэл дахь ай, ой, эй эгшигүүд гэдэг бол үнэндээ бусад хэлэнд бараг байдаггүй эгшигүүд юм. Энэ бол дуудлагийн хувьд а+и гэх байдлаар а, и эгшигүүд цуварч дуудагддаг биш нийлээд нэг эгшиг болдог эгшиг.

Тийм болохоор файл, байт гээд бичвэл Монгол ай эгшигийг илэрхийлээд байгаа бөгөөд жинхэнэ дуудлаганд байгаагүй эгшигээр дуудагдах болж байгаа.

Тиймээс миний бодлоор "баит", "фаил" гэж бичвэл дуудахдаа а+и болж байгаа утгыг илэрхийлмээр санагддаг. Тэгвэл

и-мэил гэж бичмээр санагддаг. Өөрөөр хэлбэл тэр хагас й-г зөвхөн ай эгшигүүдэд хэрэглэмээр...
Gobi said…
Өө нээрээ үүнийг сонирхоорой

http://www.itdic.edu.mn

Орчуулга баазыг нь ICTA хийж байгаа
Otgonbayaraa bayarlalaa. Ene xaygiig bi 2007 ond bid neg orchuulgiin tolinii t'osliin exnii 'ued xarj baisan. Ter 'ued yamarch yum bichsen butsax xolbogui, xeleltsej boloxgui tiim site baisan. Odoo saijirsan baixaa. Xed xongoos sain xarya.
Гансүх said…
И-майл - e-mail гэсэн үгийг монгол галигаар,
Э-майл - e-mail гэсэн үгийг монгол галигаар. Элэктрон майл гэсэн үг, эсвэл латин e үсгийг э гэж бичсэн хувилбар.
Э-шуудан - энэ бол дажгүй л санагддаг. Электрон шуудан. Нэг бодлын орос, монгол үгийг холиод нэг тийм юм юм шиг санагдды.
Ц-шуудан. Цаад монгол хэлэнд чинь цахим гэж үг байдаг юм байна хэхэ. Би монголоороо Ц-Шуудан бичмээр санагддаг. Та нарт хэр санагдаж байна ?
Гансүх ээ, сайхан наадсан уу, амар ч яваад хариу бичилгүй удчихлаа. Ц-шуудан буюу цахим шуудан чинь болоод явчих шиг санагдаад байх юм. Вики-гээс “e-mail, mail, http://en.wikipedia.org/wiki/Email, http://en.wikipedia.org/wiki/Mail ” нэлээд харлаа.
Хагас дутуу мэдэх өөр бусад хэл дээрээ ч харлаа. Надад бол болмоор санагдаад байна.
ebook = ц-ном;
ebook reader = ц-ном уншуур;
ecard = ц-ил захидал, цахим ил захидал;
ecash = ц-мөнгө, цахим мөнгө;
ecatalog = ц-лавлах, ц-жагсаалт;
ecommerce = ц-худалдаа;
ecruiting = ц-элсүүлэлт, цахим элсүүлэлт;
ejournal = ц-сэтгүүл, цахим сэтгүүл;
elancer = ц-гэрээт ажилтан;
electronic business = цахим бизнес;
electronic cheque = цахим чек;
electronic commerce = цахим худалдаа;
electronic journal = цахим сэтгүүл;
electronic library = цахим номын сан;
electronic mall = цахим худалдааны төв;
electronic paper = цахим цаас;
Electronic Privacy Information Center = Цахим Хувийн Мэдээллийн Төв;
electronic publishing = цахим хэвлэл;
electronic storefront = цахим дэлгүүрийн үүд;
electronic text = цахим бичвэр;
electronic token = цахим токен/мөнгө орлогч;
email = э-мэйл, ц-шуудан;
email address = ц-шуудангийн хаяг;
email bot = ц-шуудан бот;
email directory = ц-шуудан лавлах;
email filter = ц-шуудан шүүлтүүр;
...
гээд, цаад электроникууд чинь цахимчууд маань “электроник”-ийг “цахим” гэж хэлэх санааг аль хир дэмжих болоо. “ electronic post” гэсэн үг бас энд тэнд заримдаа гарч ирээд байх нэлээд ерөнхий нэртэй давхардах юм уу, яадаг бол оо.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг