Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох (зурлага дээр суурилж) монгол бичгийн фонт бүтээгдсэнийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.
Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр үсгийн байрлалаар байрлуулж(1) фонтын үсгийг цагийн зүүний дагуу 90 хэмээр эргүүлж(2) бэлтгээд Фотоошоп програм дээр бичвэрийг бичих талбарыг (Transform → Rotate 90 CW, Transform →Flip Horizontal) хийж бүх зүйлийг бичиж бэлддэг юм байна.
Фонтын нэр
- МодонБар : Манайд өргөн хэрэглэж байсан монгол модон барын хэв дээр тулгуурлан бүтээсэн тиг.
- ЖамъянГүн : Жамъян гүний гар бичмэл дээр тулгуурлаж бүтээсэн тиг.
- ИхМонгол : Юань улсын үеийн баримт бичгүүдэд хэрэглэж байсан эх сурвалж дээр тулгуурлан үүсэгсэн тиг
- Дашцэдэн : Дашцэдэн багшийн гар бичмэл дээр тулгуурлаж бүтээсэн бичгийн тиг
Уг тигүүдийн зурлагыг компьютерт: Монгол улсын их сургуулийн багш Онолтын Жамъянсүрэн бүтээсэн бөгөөд уг тигийн эх зохиогчийн эрхийг зөрчилгүй, ОпенТайп фонт болгоход Юникодын байрлалд оруулж, монгол бичгийн бүх глип, лигатурыг нэмж гүйцэх, рендренгийн дүрмийн оруулж нийтэд хэрэглүүлэх саналаа хэлж танилцууллаа. Энэ фонтууд дээр нэмээд монгол бичгийн эвхмэл тигээр, монгол дөрвөлжин бичиг, тод бичиг, соёмбо бичгээр монгол улсын үндсэн хуулийг ямар гоё хэвлэж гаргасан байна. Нэг нэг хуудсыг зургаар аваад үлгэр болгож дэлгэн харуулъя.
Comments
Уучлаарай Эрдэнэчимэг эгчээ. Тэр тодруулж зузаатгасан дөрвөн үгийг уншаад дотор жаахан дүрсхийчихлээ. Андуу ташаа ойлгож алдаж тэнэж хашхирсан байвал андууд бас залруулна биз ээ.
GPL (Нийтийн дундын лиценз), LGPL (Програмын сангийн GPL лиценз), GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception), Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) хэрэгтэй бол энэ бүгд миний ном холбоос дээр байгаа.)
Үүн дээр тулгуурлаад ҮҮСМЭЛ БҮТЭЭЛИЙН ЭРХ ЗҮЙН үндсийг нь баримтлаад хөгжүүлэх боломжтой тул жишээ нь мод ургуулах бол үрийг нь хаанаас авсан, газрыг нь яаж малтсан юм, усыг нь хэчнээн хийсэн, хэдий хугацаанд ургасан гэдэг бодит өгөгдөл нь (дотоод мэдээлэлд ээ) байж байхад модны гаргах хүчил төрөгчөөр амьд бүхэн амьсгалан шүү дээ.
Баянзул аа: Энэ сайхан ажлууд хийгдэж байсныг би мэднэ. Төслөөр маш их ажил хийгээд хэвлүүлсэн. Хэлний талын судалгаа дээрээ нэмээд эдитор програм, хөрвүүлэгч програм, үгийн сангийн хөмрөг үүсгэх, бичиг баримт судалж фонт зурж үүсгэх ажлууд хийгдэж байсан, зарим нь бүрэн болж амжаагүй, хүмүүс нь өөрчлөгдсөн, зарим бүтээл нь хэвлэгдэж амжаагүйд байгаа байх. Сургуулийн судалгааны хүмүүс их зүйл хийх тусам аа, би хийлээ гээд нэг их зарлаад сурталчлаад байхаасаа илүү ахиад яаж сайжруулах вэ гээд юмаа нухаад сууж байдаг юм. :-)
Дараагийн нэг нэг хуудас бичлэгийг тэсэж хүлээх айдаа мөн ч хэцүү байна шүү.
Тэр үеийн бичигт ингэж хэрэглэдэг байсан юм бол уу, мөн Г, Н үсгийн өмнөх дуслууд нь байхгүй байна билээ. Хэлний мэргэжилтнүүд хариултыг сайн хэлж өгөх байх аа. Номоос ялгаатай тигүүдээр бичсэн хуудасны гэрэл зургийг http://picasaweb.google.com/erdeely/Undsen_huuli# холбоост тавилаа. Заваараа хуудас сканердээд тавина.
Харин тиймээ, С үсэг үгийн адагт ганц ахар сүүлээр бичигддэг хэлбэр байдаг юм байна. Report 170 дээр тодорхой орсон байна.
Эрдээ эгчээ,
Би ч гэсэн эрдэмтэй хүн даруу гэсэн сайхан үгэнд дуртай. Гэхдээ энэ бол бичсэн хийсэн зүйлээ нийтэд хүртээлтэй болгохгүй зүгээр сууж бай гэсэн үг биш л баймаар. МУИС дээр зөндөө сайхан төслүүд хэрэгжиж байна гэсэн, тэгээд интернетээс хайхаар ажлын явц, үр дүн гэх зүйл гарч ирэхгүй юм. Нийтэд нээлттэй, хүссэн хүн нь олоод уншихаар тавьчиж болдоггүй юм болвуу. Ялангуяа улс үндэстэн, хэл соёлтой холбоотой төслүүдийн мэдээллийг нээлттэй болгомоор байна.
Би ч ялгаагүй тэдэн дээр очиж байгаад л юу болж байгаагийн мэдэж авдаг юм шүү дээ. Миний бодлоор дөчөөс дээш насны ихэнх хүмүүс ямар ч мэргэжлийн байлаа э-мэйл бичих, мессенжир хэрэглэх, офисын програм хангамжаар бичиг цаасаа боловсруулах, интернэтээр юм унших байдлаар л хэрэглэж байх шиг санагддаг. Тиймээс өдөр бүр идэвхтэй өрнөж хийж байгаа ажил нь мэдээлэгдэж ирж чадахгүй байгаа юм уу, энэ ажлууд хоёр мянган оны эхэн дунд үед хийгдсэн. Жишээ нь сургуулиудын вэб хуудас дээр сайн хайгаад уншвал зарим зүйл нь байж байгаа байх. Хайлтаар амархан олдох боломжуудыг нь тодорхойлж өгөөгүй, бол олдохгүйд бас учир байж ч болно. Би хувьдаа монгол хэлний багш гэлтгүй, АйТи-гийн хуучин танил багш нараа интернетэд оруулж ирэх гээд дийлдэггүй юм :-( .
Веб хостингоор хангаад веб сайт энэ тэрийг нь хийгээд хөгжүүлээд явахад нэг их бусдын доор орохгүй боломжийн хийчих байх аа. Хэрвээ тэр багш нарыг манийг голохгүй бол холбоод өгөөрэй. 95930426 утасны дугаар маань.