Браузер(хөтөч) болон Вэбийн талаар 20 зүйлийг би мэдэж авлаа нэртэй онлайн вэб номыг интернэт хэрэглэгч хэн боловч уншихад тохиромжтой ном байна. Номын загварыг Кристоф Нюуманн боловсруулж, Гүүгл Кроома багийнхан бичиж HTML5 -ээр боловсруулжээ. (©2010 Google Inc. All Rights Reserved.)
НОМОНД:
“Жигнэмэг буюу күүке(cookie) гэж юу вэ? Вэб дээр өөрийгөө яаж хамгаалах вэ?
Үнэн сонирхолтой нь : Хэрэв таны лапторыг ачааны машин дайрчихвал яах вэ?
Танд вэбийн тухай мэдэж авмаар зүйлс байгаад асуугаад ч нэмэр болоогүй бол эндээс уншаад үз дээ.” гэх байдлаар мэргэжлийн биш хүнд ойлгуулахыг эрмэлзжээ.
Үнэн сонирхолтой нь : Хэрэв таны лапторыг ачааны машин дайрчихвал яах вэ?
Танд вэбийн тухай мэдэж авмаар зүйлс байгаад асуугаад ч нэмэр болоогүй бол эндээс уншаад үз дээ.” гэх байдлаар мэргэжлийн биш хүнд ойлгуулахыг эрмэлзжээ.
20 ЗҮЙЛИЙН ОРШИЛ:
Дэлхий нийтээр болж буюу үйл явдлын мэдээллийг өнөөдөр бидэнд хялбархан өгч, биднийг дэлхий ертөнцийн үйл явдал болон хүмүүстэй тэр дор нь холбох Дэлхий Даяарх Вэбээс бидний ихэнх нь хамааралтай болжээ.
Хэн дуртайн интернэтэд холбогдох дурын төхөөрөмж дээр, вэб хөтчөөр хандах боломжтой нээлттэй вэб байгаа нь энэ чадварлаг онлайн үйл явцыг бүрдүүлж байна.
НОМЫН ГАРЧИГ:
- Интернэт гэж юу вэ? , (Чи улаан лооль гэхэд би TCP/IP гэнэ)
- Үүлэн компьютинг (Cloud Computing), (чиний лаптопыг бяц дайрсан байхад яагаад зүгээр гэж)
- Вэб програм хангамжууд (Web Apps), (Амьдрал, эрх чөлөө ба аз жаргалын(Appiness) эрэл)
- HTML, JavaScript, CSS болон цаашилбал, (энэ ээжийн чинь AJAX биш л дээ )
- HTML5, (эхлэхдээ видеогүй байсан юм )
- 3D хэмжээс Хөтөчид, (бүүр нарийн харвал)
- Хөтөч Мадригал (Madrigal), (хуучин, орчин үеийн хөтчүүд)
- Залгаас програм (Plug-ins), (бяслагтай пицца дээр чинжүү нэмэх)
- Хөтчийн өргөтгөлүүд (Extensions), (таны хөтчийг аварга хүчтэй болгоно)
- Хөтчөө синхрончлох, (чиний лаптопыг бяц дайрсан байхад яагаад зүгээр гэж, II хэсэг)
- Хөтчийн жигнэмэг (Cookies), (ой ухаан байдагт баярладаг)
- Хөтчүүд ба хувийн мэдээлэл (Privacy), (хөтчүүд танд хувийн мэдээллээ хамгаалахад чинь боломж олгоно )
- Хорлонт эд, загасчлах болон эрсдэл (Malware,Phishing, and Security Risks), (нугас дуугарах шиг боллоо, нугас дуугарав уу даа гэтэл)
- Орчин үеийн хөтчүүд таныг хорлонт эд болон загасчнаас хамгаалахад яаж туслах вэ, (танаар тоглох, хариуцлагагүй хүмүүсээс болгоомжтой бай!)
- Вэб хаягуудыг ашиглаад болгоомжтой байх, (миний нэр URL)
- IP хаягууд ба домэйн нэрийн систем DNS, (утасны дугаар сүнс)
- Онлайнаар баримтыг нотлох, (эрхэм Амьд аа, миний бодлоор)
- Хурдан ажиллагаатай вэб хөгжүүлэх, (Вэб дээр зураг, видео, Жаваскриптыг хурдасгах)
- Нээлттэй эх ба Хөтчүүд, (аваргуудын мөрөн дээр суухад)
- 19 зүйлийн араас..., (нэг өдөр үүлэнд)
Энэ бүгдийг дэлгэрүүлэн мэдэж авахыг хүсвэл дээрх холбоосоор орж уншаарай. Технологийн шинэ үгс монголоор буулгахад тийм ч хялбар биш мөн мэдэхгүй зүйл их байх тул буруу зөрүү бичсэн байваас, санаа оноогоор туслаана уу.
Comments