Хэн нэг нь өөрийн гэсэн санаа оноотой, түүнийгээ хэрэгжүүлэх гар, сэтгэл нийлсэн багтай эсвэл найз нартайгаа хамтраад сонирхолтой төсөл хэрэгжүүлэх бодолтой бол зохион байгуулахдаа дараах боломжийг нэг ашиглаад үзээрэй. Би нээлттэй вэб хэрэгслийн нэг Гүүгл сайт юу хийж болох талаар нэлээд дээр магадлах санаатай төсөл хэрэгжүүлэх жишээг нь харж байгаад орхисноо хэн нэгэнд нь санаа оноо болбол сайхан юм уу гэж бодоод загвар(template) болгоод оруулаад ирлээ.
Агуулга :
Эхлэх хуудсыг хэрэглээд та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд хэрэг болох бичвэр, багаж хэрэгслүүд, маягт, календарь, гэрэл зураг, үзүүлэн болон ЮуТүйб-ийн видеог оруулж хуудсыг янз бүрээр бэлтгэж болно. Харин “өөрийн хуудсыг” ашиглаж төсөлтэй холбоотой өөрийн хэрэгслийг нэмэх боломжтой. Мөн шийдвэрлэх асуудал(issues) хэсгийн ашиглаж өөрийн төсөлтэй холбоотой гарах шийдвэрлэх асуудлуудыг нээлттэй зохион байгуулахдаа хамгийн сүүлд нэмэгдэж байгаа зүйлийн жагсаалт хэрэглээд сайтын бусад хэсгийн агуулга, файлуудыг харуулж болно. Хуудасны жагсаалтыг ашиглах өөр нэг арга нь өөрийн төсөлд гарч болох бодит эрсдэл(risks) болон гүйцэтгэх ажлуудыг(tasks) нээлттэй зохион байгуулахад, календарь(calendar) ба төслийн баримтуудыг(project documents) өөрийн багийн ажил хүлээлгэж өгөх хугацаа болон чухал баримтуудыг зохион байгуулахаар хэрэглэж болно. Хэрэв төслийн багт шийдвэрлэх чухал асуудал гарч сайн хэлэлцмээр бол хэлэлцүүлэг(discussion) хуудас нээж ашиглах нь зүйтэй. Шууд шуурхай харилцах нөхцөлийг бүрдүүлэхдээ, ажиллагааг хөнгөвчлөх үүднээс Гүүгл хүснэгтийг ашиглаж багийн гишүүдийн холбоо барих(contact) хуудсыг зохион байгуулж болно.
Онлайн баримтуудыг шууд оруулж ирэх боломжтой ч том файлууд бол ачаалахад нэлээд удах шинжтэй юм билээ. Санаа аваад туршаад үзээрэй. Амжилт.
Comments