Skip to main content

Google+ Хуудас


Өнөөдөр интернетэд суурилсан нийгмийн харилцааны олон төрлийн сүлжээ медианууд хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлж, сонин сайхан шинэ мэдээ олж унших, үзэхэд   тусалж, бидэнд ирээдүйг олон өнцгөөс харах боломжийг олгож байна.

Энэ үйлчилгээг үзүүлэх  файсбоок, твиттер, юутюбэ, линкедин, гүүгле+, бизнэтворк ... гэх мэт олон янзын системүүдийг та бид мэдэхийн зэрэгцээ ядаж л аль нэгний гишүүн болсон явж байгаа. Би энэ бүгдийг мэдэх ч өнөөдөр хүртэл аль нэгнийх нь идэвхтэй гишүүн болсонгүй. Учир нь юм хийж төвлөрч сууж болохгүй, цагийн дайсан гэж боддог байв. Хаяа ганц нэг хэрэглэж хашхирдаг Гүүгле Бузз маань хаагдах нь сургаар Гүүгле нэмэхийг хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд сар гаруй хэрэглээд үзтэл надад их дажгүй санагдлаа.

Тэнд хэрэглэгч өөрийн найз нөхдийн тойргуудыг янз янзаар үүсгэх тэдэнтэйгээ хэсэг хэсгээр эсвэл янз бүрийн байдлаар харилцаж яриа өрнүүлэх боломжтойгоос гадна зөвхөн хүнтэй биш сонирхолтой хуудас мөн бүлгүүдтэй харилцах боломжтой юм.  Тэр бүгдийг бүлэглэж өөрт орж ирэх нийтлэл мэдээллийн урсгалыг хэрэгцээндээ тохируулж зохион байгуулах боломжтой.
Жишээ нь би өөрийн нэг тойргийг хувь хүмүүсээр бүрдүүлэлгүй линүкстэй төстэй үйлдлийн системүүдийн хуудаснуудаар үүсгэж бусадтай  шэйр хийж хуваалцав.

Хүн зөвхөн энэ сэдвээ унших сонирхох үедээ энэ тойргоо л үзэх боломжтой.  Үүнийг мөн өөр аргаар зохион байгуулж болно.

Гүүгле нэмэхийн өөр нэгэн боломж бол нэрийн хуудасны зэрэгцээ тодорхой сонирхлын зориулалтаар хуудас үүсгэж ашиглах нь нэлээд үр бүтээлтэй хувилбар шиг бодогдлоо.
Жишээ болгож “монгол линүксчид” хуудсыг үүсгэв. Хуудсыг хэд хэдэн төрлөөр үүсгэх боломжтой юм. Мөн нэг сэдвийг дагнаж хянахад илүү өгөөжтэй, үр бүтээлтэй  ч байж болохоор санагдлаа. Үүнтэй ижлээр төрөл бүрийн сэдвээр хуудас үүсгэх боломжтой.

Харин харсан бүхнээ самардаж аваад тойрогтоо хийгээд  байвал өөрийн горхины урсгал үерлээд түүндээ живж мэдэхээр нь юм билээ шүү.

Гүүгле данстай бол НЭМЭХийг хэрэглэж үзэхэд тийм ч төвөгтэй биш, ердөө л

  • Хар: Дор хаяж нэг хүн эсвэл хуудсыг сонгоод үз
  • Нэрийн хуудас: Сонирхол, ажил, анкет
  • Хайчилбар цомог: Таван зураг
  • Агуулга: Бодол, санаа, зураг, видео
  • Тойрог: Жагсаалт, тойргууд, хайлт
  • Урам ав: Өөрийн урсгалаас
  • Нэмэх нэг: Сайхан нийтлэлүүдэд тавь
  • Хуваалц: Яагаад гэдгээ хэл
  • Сэтгэгдэл: Сонирхолтой хэлэлцүүлэг үүсгэ
  • Давтах: Өдөрт  гурав дөрвөөс  дээш давтвал амжилт олно гэж ярьж байна.




Comments

Сайн байна уу Эрдэнэчимэг эгч ээ? Таны блог маш их хэрэгтэй шүү би танаас өөрийн блогоо яаж динамик харагддаг болох талаар асууя гэж бодож байсан юм. энэ тухай бичих боломж байна уу? Ирээдүй МУИС-ийн
Сайн байна уу Бат-Ирээдүй багш аа, Их амархан. Blogger оо эхлээд draft.blogger болгоорой. Болгосон бол Дашборд дээр чинь өөрийн чинь хөтөлдөг бүх блог чинь гараад ирнэ. Аль блогоо динамик болгох гэж байна түүнийгээ сонгоно. Өмнө талын меню дотор Template гэж байгаа. Түүнийг сонгоход хамгийн эхэнд динамик байгаа, тэндээс динамикийн аль хэлбэрээ сонгохоо сонгоод л апплай хийчих тэгэхээр л болно. Болохгүй бол дахиад асуугаарай. Би СкринШүт хийгээд явуулна.Амжилт.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...