Skip to main content

Нээлттэй эх номын (8.2-р бүлэг)


Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Зөвлөмж (8.2)

  • Хэрэв та одоогоор өөртөө итгэлтэй биш бол төсөлд дутагдаж байгаа гэж бодсон хэсгийг цоо шинээр програмчлан бичиж бэлтгэ. Үнэндээ бэлэн байгаа кодыг өөрчлөх, засахад шүүмжлэлийн бай болж өгдөг.
  • Эхлээд тухайн мөчид хэн ч идэвхтэй ажиллаагүй модуль, хэсэг эсвэл классыг сонгож түүн дээрээ ажиллаа. Аль нэг Класс болон функцийн хөгжүүлэлт дээр хамтран ажиллахад нэлээд чадвар шаардах бөгөөд бүх талаас нь маш их арчилгааг шаарддаг.
  • Тухайн төсөлд ажиллах дүрэм журмаас эхлээд асуулт асуухаасаа өмнө эхлээд төслийн баримтжуулалт болон жагсаалтаар илгээсэн шуудангийн архиваас хайж үзээрэй.
  • Програмчлалын үндсэн ухагдахуун ба програмчлалын хэрэгслийг ашиглах талаар асуулт тавихгүй байхыг хичээгээрэй. Чөлөөт ба нээлттэй эхийн төслийг хэрэгжүүлж байгаа хэн ч танд програмчлалын анхны мэдэгдэхүүнээр хичээл заах зав гарахгүй.
  • Дээрх шалтгаанаар ахмад хакерууд таны үйл ажиллагаанд зориулж дэлгэрэнгүй тайлбар бичиж өгөхгүй, цаашлаад таны ажлыг чиглүүлж өгөхгүй байх тохиолдол байна. Нээлттэй эхийн төслүүд нэлээд хязгаарласан журам баримталдаг нь програмчлах технологидоо шаардлагаас хамаар ч програмыг хөгжүүлэх явцдаа загварыг өөрчлөх (http://en.wikipedi.org/wiki/Extreme_Programming) аргыг хэрэглэдэгт байна.
  • Өнөөдөр Линүкс нь хөгжсөн системийн нэг бөгөөд өмнө нь бүрэн гүйцэд биш байхад нь ч хакерууд өргөн хэрэглэдэг байжээ. Хакеруудад хамгийн гол зүйл системийн эх кодыг бүгдийг үзэж ажиллах чухал байдаг. Програмыг шинжихэд нээлттэй, ойлгомжтой, өөрчлөх мөн өөрчилснөө бусадтай хуваалцах боломжтой. Өдөр тутмын (бичвэр бичих, мэйл илгээх авах, вэб сайт үзэх, мэдээж програмчлах) гэх хэрэглээнээс эхлэх нь ойлгомжтой. Ингэхийн тулд та Линүксийг зайлшгүй суулгаж давхар эхлүүлэх ба өдөр тутмын хэрэглээ болох вэбээ үзэх эсвэл програмчлахдаа хэрэглэж эхэл.
  • Ажилтай хакеруудыг ажлын цаг дээр нь хувь нэмэр оруулах боломжоор хангасан байдаг. (Учир нь ихэвчлэн байгууллагууд хакерын хөгжүүлж байгаа чөлөөт/нээлттэй эхийн програм хангамжийг ашиглаж байдаг.) Та ажлаа хийхийн зэрэгцээгээр хөгжүүлэлтэд хэрэгцээтэй цагийг ийм байдлаар гаргаж болон шүү дээ. (Энэ муу юу сайн уу? Орч.)
  • Та нэгэнт хакердах (ухаж түнхэх) ажлаа эхэлсэн бол үргэлжлүүлээд л бай. “Does not build, does not run, crashes?” Энэ асуултыг ойлгоход, Юм бүхэнд өөрийн шалтгаан байх бөгөөд хэрэв танд эх код байгаа бол өөрийнхөө хүссэнээр системийг зохицуулан өөрөө өөрчилж чадна гэсэн үг. Ялангуяа вэб хайлтыг ашиглаад тусламж авах боломжтой. Энэ дүрэм хязгаартай ч гэхдээ та амархан бууж өгөх хэрэггүй.
  • Та өөрийгөө хакер гэж хэзээ хэлэх үү гэхээр таныг жинхэнэ хакерын хамт олон танин мэдсэний дараа энэ үгийг хэлээрэй.

Анхааруулга

  • FOSS-ын хамт олон ерөнхийдөө их нөхөрсөг бас хамтран ажилладаг, гэхдээ нэг чухал зүйл бол шалихгүй жижиг алдаа битгий хийгээсэй гэж бодож байна. Энэ нь тийм ч таатай үр дүнгээр дуусахгүй байх аа.
  • Хэрэв та чөлөөт програм хангамжийн хөгжүүлэгчидтэй уулзах гэж байвал ялангуяа Windows-аас холд. Mac OS арай дээр тэсвэрлэнэ, гэхдээ тавтай морил гэж хэлэхгүй. Хэрэв та өөрийнхөө зөөврийн компьютераа авчирвал Линүкс юм уу өөр үйлдлийн системийг хэрэглэнэ. Үүнийг л Чөлөөт програм хангамж гэж нэрлэж байгаа юм. Харин нээлттэй эхийн хамт олны хувьд дээрх асуудал нэг их гол чухал асуулт биш, гэхдээ та Линүкс эсвэл давхар ачаалах системийг зөөврийн компьютер дээрээ суулгаад ирэх хэрэгтэй.
  • Хэрэв та HTML мессежийн мэйл үйлчлүүлэгч бол энэ хэрэгслээ унтраачхаарай. Зөвхөн ганц програм нээж чаддаг (жишээ нь MS Word) өмч болсон файлыг битгий хавсаргаж байгаарай. Хакерууд түүнийг доромжлох гомдоох гэж ойлгодог.
  • Ихэнх судалгааны болон эрдэм судлалын (academic) орчинд “Хакер” гэсэн үгийг хүндэтгэх (ёс зүйтэй) утгаар хүлээн авдаг. Харин зарим мэдэхгүй эсвэл мэдлэг багатай хүмүүс аюулгүй байдлыг хангах системийг эвдэх болон компьютерын хамааралтай гэмт хэрэгтэй холбоотой задлагчид(crackers) гэх нийгмийн ялгаатай бүлгийнхний утгаар ойлгодог. Та энэ үгийг хэнд хандан хэлж байгаа вэ гэдэгтэй анхааран тайлбарлах биз ээ. Жинхэнэ хакерууд гэдгийг дараах өгүүлэлд тэд “хэзээ ч” програмчлалын үйл ажиллагаанд татагдан оролцдоггүй, түүнийг тэд хууль бус гэж үздэг гэжээ. Нэгд: (http://en.wikipedia.org/wiki/Hacker_ethic) хакерын ёс зүйг баримталдгаараа бахархдаг; Хоёрт: сайн цалинг авахдаа заавал хүчирхийлэх хуульгүй (хууль бус програм хийж сайн цалин авах ёсгүй гэж ойлголоо. Орч).
  • Нээлттэй эхийн таашаадаг гэсэн хэрнэ програмын зарим хэсэг нь ил байдаггүй төслийн эзэмших компанид сайн дурын ажлыг битгий хийгээрэй. Энэ тохиолдолд ихэнхдээ төслийн хамгийн гол хэсэг эзэмшигчийн хаалттай хаалганы ард үлдэх бөгөөд, таныг хэрэгтэй зүйл юу ч сурч авахгүй гэдгээс сэргийлэх юм.
  • Бага кодыг оновчтой(optimizations) болгох, нэмэлт тайлбар хийх, кодын загварыг сайжруулах гэх мэт бага хэмжээний ажлаас битгий эхлээрэй. Энэ нь гол хувь нэмэр оруулах биш илүүтэй анхаарал татах шүүмж л болно.
Эх сурвалжууд болон Вэб сайтууд

http://sourceforge.net анхны төсөлдөө нэгдэх тухай,
http://www.fsf.org/campaigns тэргүүлэх жишээ, идэвхтэй хөгжиж байгаа төслүүд,
http://www.apache.org/ Апачийн нийгэмлэгийн орчин,
http://catb.org/~esr/faqs/smart-questions.html өөр хакеруудаас үнэн, хэрэгтэй асуултаа асууж сурах хөтлөгч,
http://freesoftware.mit.edu/papers/lakhaniwolf.pdf чөлөөт програм хангамж хөгжүүлэгч хакеруудын тухай шинжлэх ухааны үрдэстэйгээр шинжлэн судлах,
http://www.gnu.org/software/classpath/docs/cp-hacking.html чөлөөт програм хангамж хөгжүүлэгчдийн баримтлах дүрэм.


Comments

Муур said…
Танд баярлалаа.. Таны орчуулгыг хүлээж байгаа шүү. Хажуугаар нь бас англиар уншаад ойлгоход үнэхээр их тус болж байна.. Энэ талаар судалгаа хийх санаатай байгаа юм.. Танд амжилт хүсье^^

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...