Англи хэл дээр Web (Вэб) томоор бичвэл дэлхий даяарх вэб (world wide web)-ийн тухай ярихдаа ихэвчлэн хэрэглэх хэллэг (нэр томьёо) гэж ойлгодог юм байна. Харин web (вэб) -ийг жижгээр бичвэл Вэб үйлчилгээ үзүүлэхийг төлөөлнө гэж 1997 оны Интернэт хорооны ажлын явцын нэгэн хурлаар тодорхойлоод тогтсон юм байна. Эндээс 2 утга илэрхийлэх үг болоод байгаа юм.
Дээр нь энэ үг өөр үгтэй хоршоод технологийн олон утгыг гаргах тул үүнийг ТОР гэсэн монгол үгээр шууд буулгах нь тохиромжгүй байна. Харин технологийн утга алдагдахгүй үгийг Монголоор хэрэглэхийг хичээх нь зүйтэй гэж би үздэг.
Вэбтэй холбоотой дараах үгсийг Оксфордын Интернэтийн тайлбар толь бичгээс авлаа.
Би нилээд хэд хоногийн өмнө нэг сайхан өгүүлэл олж уншсан юм. Технологийн хэллэгийг монгол хэлээр оноож нэрлэхэд бас бодох зүйл өгөхөөр. Үүний МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Цахим номын хэсэг дэх эрдэм шинжилгээний сэтгүүлийн Монгол судлалын 2007 оны бичигт “ҮСЭГ ТОВЧИЛЖ ҮГ ХУРААХУЙ ХЭМЭЭХ” Доржготов багшийн бичсэн сэдвийг дараах холбоосоор
http://smlc.num.edu.mn/images/stories/Nom/Mongol_Sudlal_2007/5.Dorjgotov_48.pdf
сонирхсон хүн уншиж болно шүү.
Вэбийг вэбээр нь үлдээж болох уу?

- Web accelerator = Вэб хурдасгуур
- Web advertising = Вэб сурталчилгаа
- Web application meets bricks and mortar = Тоосго, зуурмагаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн/ Уламжлалт аргаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн
- Web-based newsgroup service = Вэбэд суурилсан мэдээ солилцох бүлгийн үйлчилгээ
- Web broker = Вэб брокер
- WebbelGanger = “эр галуу”
- Web brownout = Вэб хэсэгчлэн тасрах
- Web cache = Вэбийн нууц газар
- Web cam = Вэб камер
- Webcasting = Вэб нэвтрүүлэг/цацалт
- Webcrawler = Вэб мөлхөгч
- Web design = Вэб дизайн/зохиомж
- WebDAV = ВэбДАВ
- Web designer = Вэб зохион бүтээгч
- Web developer = Вэб боловсруулагч/хөгжүүлэгч
- Web email = Вэб э-мэйл
- Web email gateway = Вэб э-мэйлийн гарц
- Web end = Мухар Вэб
- Webertising = Вэбчилгээ
- Web farm = Вэбийн ферм/аж ахуй
- Web font = Вэб фонт
- Web graffiti = сараачмал зураг Вэб
- Web guru = Вэб хутагт
- Webhead = ВэбТолгой
- Web hippy = Вэб хиппи
- Webify = Вэбшүүлэх
- Webisodics = ВэбЦуврал
- Web kiosk = Вэб түц
- Weblish = Вэб хэл
- Weblog = ВэбТэмдэглэл
- Web log file = Вэбийн тэмдэглэл файл
- Web logging tool = Вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл
- Webmail = Вэбмэйл
- Webmaster = Вэб мастер
- Web mining = Вэб олборлох
- Webmistress = эмэгтэй Вэб мастер
- Webmonkey = Вэбсармагчин
- Web navigation = Вэб залуурдах
- Webonomics = Вэб эдийн засаг
- Web page = Вэб хуудас
- Web police = Вэб цагдаа
- Web ring = Вэб тойрог
- Web rot = Вэб ялзрал
- Web Search = Вэб хайлт
- Web server = Вэб сервер
- Web server performance metric = Вэб серверийн ажиллагааны хэмжээс
- Web server tuning = Вэб серверийг тохируулах
- Web site = Вэб сайт
- Web site promotion = Вэб сайтэд олон нийтийн анхаарлыг хандуулах
- Websmith = Вэбсмит
- Webstone benchmark = Вэбстоун шалгалт
- Web trap = Вэб урхи/хавх
- Web TV = Вэб ТВ
- Web wrap agreement = Вэб зохицох тохиролцоо
- Web year = Вэб жил
- Webzine = Вэб сэтгүүл
Би нилээд хэд хоногийн өмнө нэг сайхан өгүүлэл олж уншсан юм. Технологийн хэллэгийг монгол хэлээр оноож нэрлэхэд бас бодох зүйл өгөхөөр. Үүний МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Цахим номын хэсэг дэх эрдэм шинжилгээний сэтгүүлийн Монгол судлалын 2007 оны бичигт “ҮСЭГ ТОВЧИЛЖ ҮГ ХУРААХУЙ ХЭМЭЭХ” Доржготов багшийн бичсэн сэдвийг дараах холбоосоор
http://smlc.num.edu.mn/images/stories/Nom/Mongol_Sudlal_2007/5.Dorjgotov_48.pdf
сонирхсон хүн уншиж болно шүү.
Вэбийг вэбээр нь үлдээж болох уу?
Comments
Шинэ үг бүтээх дуртай юм аа.
weblog, webzine, firewall гээд л нийлүүлээд, эвцэлдүүлчих юм аа.
Жишээ нь энд бас “ сервер нь нэг ширхэг вэб сайтыг зохион байгуулдаг байж болох бөгөөд хэрэв сервер интернэт үйлчилгээ үзүүлэгч бол маш олон сайтад үйлчилдэг. ихэвчлэн нүүр хуудсаар дамжуулан вэб сайтад хандана” гэж бичжээ.
Тэгэхээр тэрийг энэ хэвээр нь авахаас болохгүй байх. Хэрэв бид тэр үгийг тодорхойлон гаргаж ирж байгаа бол өөр хэрэг.
Харин Баярсайханы хэлсэн жишээ үгтэй адил маш их холбоотой үг байгаа, тэр үгийг монгол болгохдоо бид яаж буулгах вэ гэдэг чухал байна.
Webonomics = үг Web+economics гэсэн үгийн хураангуйл даа, үүнийг Монголоор жишээ нь энэ үг шүү гэж харуулах хураангуйг хэрэглэчихвэл их зүгээр юм шиг санагдсан. ( Вэб эдийн засаг) гэснээс арай өөр. ОпенОфис-ийн орчуулга дээр ч бас гарч ирж байсан. Бид бүлэг дээрээ яриад тус тус дан салгаад бичсэн.
Тэнд хэлэлцүүлэг дээр байгаа байх аа,