Skip to main content

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )



Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаягийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ.

Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилхан аргаар хэрэглэх бөгөөд ажлын шаардлагаас хамаараад олон янзын протокол байдаг. Үүний жишээг дараах хэсэгхэн жагсаалаас харж болох бөгөөд хэрэгцээтэй бол цааш дэлгэрүүлж хайлт хийгээд олон протоколын тухай үзэж болно.

  • Address Resolution Protocol (хаяг ялгах протокол)
  • alert protocol (мэдээлэх протокол)
  • atomic commit protocol (цулыг баталгаажуулах протокол)
  • Border Gateway Protocol (хилийн гарцын протокол)
  • Challenge Handshake Authentication Protocol (дуудан гар барьж нотлох протокол)
  • commit protocol (баталгаажуулах протокол)
  • connectionless protocol (холболтгүй протокол)
  • Directory Access Protocol (лавлахт хүрэх протокол)
  • Directory System Protocol (лавлах системийн протокол)
  • Distance Vector Multicast Routing Protocol (зайнаас вектор аар үржүүлэн цацах чиглүүлэгч протокол)
  • Exterior Gateway Protocol (гадна гарцын протокол)
  • File Transfer Protocol (файл дамжуулах протокол) FTP
  • Gateway-to-Gateway Protocol (гарцаас гарцад протокол)
  • handshake protocol (гар барилцах протокол)
  • Hypertext Transfer Protocol (гипербичвэр дамжуулах протокол)
  • Interior Gateway Protocol (дотоод гарцын протокол)
  • Internet Control Message Protocol (интернэт хяналт илгээлтийн протокол)
  • password authentication protocol (нууц үгийн нотолгооны протокол )
  • network time protocol (сүлжээний хугацааны протокол )
  • unreliable datagram protocol (багц өгөгдлийн эргэлзээт протокол)
  • serial line internet protocol(цуваа шугамын интернэт протокол )
  • Transmission Control Protocol (дамжуулал хянах протокал) TCP
  • ..... гэх мэт.
Бид өдөр бүр интернэт хэрэглэхдээ олж харах хамгийн энгийн жишээ нь ‘http’ (HTTP) протокол бөгөөд үүнийг гипер бичвэр дамжуулах протокол (Hypertext Transfer Protocol) гэж нэрлэнэ. Энэ протокол нь вэб хуудсыг харахаар хөтөч програмыг ажиллуулж буй клиентүүд (үйлчлүүлэгч компьютерууд) болон вэб серверийн хоорондох харилцан ажиллагааг удирдана. Энэ протокол нь сервертэй тушаалын дагуу харьцах бөгөөд жишээ нь, хөтөч хэрэглэгч аль хуудсыг шаардаж байгааг серверт мэдүүлэх боломжийг хөтчид олгодог.

Протоколууд мөн бусад протоколуудын өгөх даалгаврыг хэрэгжүүлж үйлчилнэ. Жишээлбэл, сүлжээгээр файл дамжуулахад хэрэглэх файл дамжуулах протокол нь интернэтийн зүрх болох ‘TCP-IP’ протоколыг ашигладаг.

‘TCP-IP’ -ийн үндсэн протокол гэж хэлэх бөгөөд ‘TCP’ дамжуулалт хянах протокол (transmission control protocol) гэж нэрлэнэ. Интернэт дээр ажиллах програм хангамжаас өгөгдлийг цуглуулан багц багцаар бэлтгэж зохих газрууд руу найдвартай дамжуулалтыг хангах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ. Энд дамжуулалт хянах протокол болон интернэт протокол (IP) хамтран ажилладаг.
Интернэт протокол нь ‘TCP-IP’-ийн хэсгийг бүрдүүлдэг протокол. Үүний үүрэг нь дамжуулалт хянах протоколоор хамт цуглуулсан өгөгдлийн багцыг алсын компьютерт дамжуулах үйлдэл юм. Энэ нь цаашаа эргэлзээтэй нэгж өгөгдлийн протокол (unreliable datagram protocol)-оор цуглуулсан мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгүүлдэг.

‘TCP-IP’-ийн өөр нэг үүрэг нь өгөгдөл дамжуулах хаягийн бүтцийг гаргаж ирэх ажлыг эрхэлнэ. Үүнийг ихэвчлэн ‘IP’ хаяг гэдэг. Энэ нь 32 битийн урттай давтагдахгүй тоо байх ба A-гаас D гэсэн анги бүхий хэлбэрүүдээр хаягаа бүрдүүлнэ. Доорх хүснэгтэд эхний (1) хэсэг битүүд нь ангийг тодорхойлох, дараах (2) бүлэг битүүд нь интернэт дэх салбар сүлжээний (subnetwork) хаягийг тодорхойлох, сүүлийн (3) бүлэг битүүд нь салбар сүлжээн дэх хостын хаягийг тодорхойлж байдаг.

анги анги тодорхойлох
эхний битүүд(1)
сүлжээний хаяг (2) хостын хаяг (3)
A
B
C
D
0
10
110
1110
7 ширхэг бит
14 ширхэг бит
21 ширхэг бит
28 ширхэг бит
24 ширхэг бит
16 ширхэг бит
8 ширхэг бит
хэрэглэхгүй

Энэ байдлаар компьютер болон салбар сүлжээний (subnetwork) хаягийг давхардуулалгүйгээр тодорхойлж болдог. Хэрэглэгчид энэхүү хаягийг дөрөв дөрвөөр нь бүлэглэж, дунд нь цэгээр тусгаарласан тоон цуваа байдлаар хардаг бөгөөд энэ бичлэгийг цэглэсэн дөрвөл тоо гэдэг.

Интернэтэд тохиолдох нэгэн бэрхшээл нь интернэтэд холбогдсон компьютерийн тоо өсөж интернэт протоколд хэрэглэдэг 32 битийн хаяг нь хүрэлцээгүй болох явдал юм. Интернэт протоколын хувилбар 6 -г энэхүү бэрхшээлийг даван туулахад зориулж байгаа бөгөөд хаягийн орон зайг 128 бит болгож өргөтгөсөн. Үүнд өгөгдлийн аюулгүй байдлыг сайжруулж мөн нууцлалыг дэмжсэн байна. Үүнийг ‘IPv6’ гэж тэмдэглэх бөгөөд интернэт протоколын дараагийн үе гэсэн ойлголтын талаар та интернэтэд хайлт хийж өөрийн мэдлэгээ өргөжүүлэх бүрэн боломжтой юм.

Comments

Jasper said…
Хөөх ёстой гоё тайлбарлажээ. Би энэ талаар нээрээ бага мэдлэгтэй юм байна шүү. Гоё, ойлгомжтой тайлбарлаж өгсөнд баярлаа. ;)
Би бас чинии бичиж байгаа зүйлүүдийг гарах бүрд уншаад л байгаа шүү. хихи Ubuntu-ний тушаалуудын тухай бичсэн зүйлийг цаасан дээр гаргаад авчихсан харж байна. Би хэрэндээ л Линүксээ хэрэглэж та нарт орчуулах чинь ганц нэг үгийн тус болох гээд нэг Вистатай лаптор авчихаад түүн дээрээ Виста Линүксийг давхар ачаалахийн тулд GRUB,EasyBSD гэх мэт зүйлиг өөрөө үзэх гээд л зав гаргаж амжихгүй байна. Партишин хуваах, форматлах систем суулгах гээд сүүлийн арав гариу жил хийгээгүй бэлэн хоолон дээр суусаар байгаад мартсан зүйлээ сэргээх хэрэгтэй байна. Гар дээр бэлэн програмууд нь байхгүй болохоор воот хийх дискнээс эхлээд бэлдэх зүйл нилээд байна.
Би зөвхөн интернэт, компьютер 2 той байхад энэ бүгдийг яаж хийх вэ гэдгийг туршиж үзэх санаатай байна. Комюьтер дээр суулгасан үйлдлийн системээс гана Ямар ч бэлэн програм байхгүй, зөвхөн нүцгэн СД_нүүдтэй байхад нээлттэй эхийн програмуудыг ашиглаад яаж хийж болох вэ гэсэн санаа. Хэн нэг нь бас туршаад үзчихсэн л байгаа байхдаа
Сайхан нийтлэл болжээ. Илүү сайн нийтлэл бичих болтугай. :D
bayarhuu said…
Таны орчуулж байгаа ном PDF эсвэл ном хэлбэрээр гараасай гэж боддог шүү
Нээлттэй эх номын сүүлийн нэг бүлгийн орчуулгыг дуусгаад, зарим үгсийн монгол нэрийн оноолтыг дахин өөрчлөөд сайжруулж дуусахаараа PDF-ээр ОренМН дээр, Лимнүксийн вики дээр, ... гээд тавичихна. Олон хүн уншиж ойлгоод нээлттэй эхийн програмуудыг хэрэглээсэй гэж би бас бодож байна.
Бас нээлттэй эхийн програм зохиогоосой. :)
Интернэт протоколтой холбоотой мөн юунд хэрэглэх хэрэгцээнээсээ хамаараад хэрэгсэл болох нээлттэй эхийн програмууд байдаг байх аа, Би ер сонирхож үзэж байгаагүй юм байна.

Харин Интернэт протоколын тухай мэдээлэл харж байхдаа хэн вэ гэдгийг хэлж өгдөг ийм хаяг олж үзсэн. http://www.ip-adress.com/whois/ энд тэнд үлдээчихсэн
хаягаар нь хэн бэ гэдгийн мэдэж болно.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...