"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ.
ebook = э-ном
ebook reader = э-ном уншуур
ecard = э-ил захидал, электрон ил захидал
ecash = э-мөнгө, электрон мөнгө
ecatalog = э-лавлах, э-жагсаалт
ecommerce = э-худалдаа
ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт
ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл
elancer = э-гэрээт ажилтан
electronic business = электрон бизнес
electronic cheque = электрон чек
electronic commerce = электрон худалдаа
electronic journal = электрон сэтгүүл
electronic library = электрон номын сан
electronic mall = электрон худалдааны төв
electronic paper = электрон цаас
Electronic Privacy Information Center = Электрон Хувийн Мэдээллийн Төв
electronic publishing = электрон хэвлэл
electronic storefront = электрон дэлгүүрийн үүд
electronic text = электрон бичвэр
electronic token = электрон токен/мөнгө орлогч
email = э-мэйл
email address = э-мэйл хаяг
email bot = э-мэйл бот
email directory = э-мэйл лавлах
email filter = э-мэйл шүүлтүүр
email flooding = э-мэйлийн үер
email forwarding = э-мэйлийн дараачийн дамжуулалт
email harassment = э-мэйлээр зовоох
email link = э-мэйл холбоос
email list = э-мэйлийн жагсаалт
email program = э-мэйл програм
e-purse = э-түрийвч/хэтэвч
etailing = э-жижиглэн худалдаа
e-wallet = э-түрийвч
...
Мэйл гэдэг галигийн жишээ нь “ mailing list” -ийг шуудан илгээх жагсаалт / мэйл илгээх жагсаалт , “ simple mail transfer protocol” -ийг энгийн шуудан дамжуулах протокол / энгийн мэйл дамжуулах протокол , “mail server” -ийг шуудангийн сервер :-( / мэйл сервер , “pmail” -ийг уламжлалт шуудан / уламжлалт мэйл гэж хэлж болмоор санагдаж байна. “email = э-мэйл” гэж хэрэглэх нь ер нь зөв үү? Зөв бол үгийг зүгшрүүлэхээр цааш дэлгэрүүлээрэй харин буруу бол яагаад?
Comments
Миний бодлоор бол аль аль нь буруу мэт санагдаж байна.
e-mail гэдгийн "e" үсэг "электроник" гэдэг үгийг илэрхийлж байгаа болохоор и-мэйл гэхээр нийцгүй. Харин э-мэйл гэхээр e-mail гэсэн товчилсон үгийг буруу галиглах гээд байна. Түүнээс гадна и-мэйл гээд хэрэглээд сурсан бид нарын нүдэнд э-мэйл гэдэг үг нь буруу бичсэн үг шиг л харагдана. Тийм болохоор ерөөсөө хэрэглээнд ороод нэлээд удсан байгаа "электрон шуудан" гэдэг үгийг нийтээрээ хэрэглээд явбал ямар вэ?
Энэ зөвхөн миний л бодол байлаа :-)
Буруу зөрүү юм байвал анхааруулж өгөөрэй. Би одооноос эхлээд и-мэйл гэж бичих хэрэгцээ гарах болгонд электрон шуудан гэж байхаар шийдлээ.
--“Continued in my Next Post” буюу “үргэлжлэл нь миний дараагийн шуудангаар илгээгдэнэ”
--Шуудангийн нууц байдлыг хадгалах зорилгоор криптографи ашигласан э-мэйл илгээх, хүлээж авах системийг илэрхийлэх ерөнхий нэр томъёо.
--Мэдээ солилцох бүлэгт явуулсан шуудангийн цуглуулга юм уу, э-мэйлийн жагсаалт руу явуулсан шуудан эсвэл зурвасууд.
--Хэрэглэгч бараагаа худалдаж авах шилжүүлгийг хийж дуусах тухайн бараан бүтээгдэхүүнд төлсөн үнэ, шуудангаар илгээх үнэ зэрэг мэдээллүүдийг агуулсан төлөх хуудас гарч ирнэ.
--Шуудангийн жагсаалттай холбоотой э-мэйлийг хүлээн авч байх зорилгоор шуудан илгээх жагсаалтын серверт мэдэгдэх.
Бадаа
Гэтэл орос хэлээр дамжуулж авцраад буруу дуудах тохиолдол маш их. Жишээ нь аттрибут, клиент, сервер, пауз гэх мэт...
Тухай нь Япон хэлэнд бол эдгээр үгийг аттрибюүт, клаиэнт, пооз гэх мэтээр бичдэг нь дуудлагаар нь галиглаж байгаа хэлбэр л дээ. Гэхдээ Монголчуудын хувьд нэгэнт оросоор дамжиж ирээд нутагшсан үгүүдийг одоо өөрчилнө гэж юу байхав. Гэхдээ аттрибут, дистрибутор гэх мэтээр биччихээр Монголчууд У үсгийг яг У үсгээр дууддаг бөгөөд тэр нь үнэндээ Орос У дуудлагаас хатуу болоод бас сонин болоод явихдаг. Бараг У-ийн оронд нь Ү үсэг бичмээр санагдах тохиолдол байдаг. Ямар сайндаа "сумо" бөхийн сумо гэдэг үгийг англи дээр sumo гэж галигласан нь Монгол хэлэнд буцаагаад галиглахад "сумо" болчихсон байхав. Гэтэл Япон хэлэнд У үсэг байхгүй буюу сүмо гэж бичсэн бол зөв байх ёстой байсан мэт.
Цаашид бол дуудлагыг барих нь илүү зөв гэж боддог.
Жишээ нь application, chat, tag гэх үгүүдийг миний ойр тойрны залуус одоо аппликэшн, чаат, тааг гээд л бичээд яваад байх жишээтэй.
Монгол хэл дахь ай, ой, эй эгшигүүд гэдэг бол үнэндээ бусад хэлэнд бараг байдаггүй эгшигүүд юм. Энэ бол дуудлагийн хувьд а+и гэх байдлаар а, и эгшигүүд цуварч дуудагддаг биш нийлээд нэг эгшиг болдог эгшиг.
Тийм болохоор файл, байт гээд бичвэл Монгол ай эгшигийг илэрхийлээд байгаа бөгөөд жинхэнэ дуудлаганд байгаагүй эгшигээр дуудагдах болж байгаа.
Тиймээс миний бодлоор "баит", "фаил" гэж бичвэл дуудахдаа а+и болж байгаа утгыг илэрхийлмээр санагддаг. Тэгвэл
и-мэил гэж бичмээр санагддаг. Өөрөөр хэлбэл тэр хагас й-г зөвхөн ай эгшигүүдэд хэрэглэмээр...
http://www.itdic.edu.mn
Орчуулга баазыг нь ICTA хийж байгаа
Э-майл - e-mail гэсэн үгийг монгол галигаар. Элэктрон майл гэсэн үг, эсвэл латин e үсгийг э гэж бичсэн хувилбар.
Э-шуудан - энэ бол дажгүй л санагддаг. Электрон шуудан. Нэг бодлын орос, монгол үгийг холиод нэг тийм юм юм шиг санагдды.
Ц-шуудан. Цаад монгол хэлэнд чинь цахим гэж үг байдаг юм байна хэхэ. Би монголоороо Ц-Шуудан бичмээр санагддаг. Та нарт хэр санагдаж байна ?
Хагас дутуу мэдэх өөр бусад хэл дээрээ ч харлаа. Надад бол болмоор санагдаад байна.
ebook = ц-ном;
ebook reader = ц-ном уншуур;
ecard = ц-ил захидал, цахим ил захидал;
ecash = ц-мөнгө, цахим мөнгө;
ecatalog = ц-лавлах, ц-жагсаалт;
ecommerce = ц-худалдаа;
ecruiting = ц-элсүүлэлт, цахим элсүүлэлт;
ejournal = ц-сэтгүүл, цахим сэтгүүл;
elancer = ц-гэрээт ажилтан;
electronic business = цахим бизнес;
electronic cheque = цахим чек;
electronic commerce = цахим худалдаа;
electronic journal = цахим сэтгүүл;
electronic library = цахим номын сан;
electronic mall = цахим худалдааны төв;
electronic paper = цахим цаас;
Electronic Privacy Information Center = Цахим Хувийн Мэдээллийн Төв;
electronic publishing = цахим хэвлэл;
electronic storefront = цахим дэлгүүрийн үүд;
electronic text = цахим бичвэр;
electronic token = цахим токен/мөнгө орлогч;
email = э-мэйл, ц-шуудан;
email address = ц-шуудангийн хаяг;
email bot = ц-шуудан бот;
email directory = ц-шуудан лавлах;
email filter = ц-шуудан шүүлтүүр;
...
гээд, цаад электроникууд чинь цахимчууд маань “электроник”-ийг “цахим” гэж хэлэх санааг аль хир дэмжих болоо. “ electronic post” гэсэн үг бас энд тэнд заримдаа гарч ирээд байх нэлээд ерөнхий нэртэй давхардах юм уу, яадаг бол оо.