Skip to main content

Паскалийн гурвалжин



Бүтээлч олны бүтээлийн лиценз гээд Вики номын лицензийн тухай уншиж байтал тэнд нэг 4 заалтыг тодорхойлж заагаад, энэ заалтуудын бүх боломжит хослол нь 16 байх бөгөөд гээд бичсэнийг ямар хослол байж болох билээ гээд эргэцүүлж бодож байтал нөхөр маань хажуугаас паскалийн гурвалжин гээд аль диван галавт үзэж байсан арван жилийн тооны томъёо бичээд эхэллээ. :D

_______1_________1
_____1___1_______2
____1__2__1______4__2^2____(a+b)^2=a^2+2ab+b^2,
___1__3__3_1_____8
__1_4__6__4_1____16__2^4___(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4
_1_5_10_10_5_1___32
….

Гурвалжны тоо бүхэн дээд мөрийнхөө 2 тооны нийлбэртэй тэнцүү, мөрийг хойш нэмбэл хоёрын тооны зэрэгтүүдийг өгдөг, (a+b)-н n зэрэгтээр задлахад
(a+b)^2=a^2+2ab+b^2, ...
(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4
...
гэх мэт мөр бүр нь нэг задаргааны коэффициентуудыг өгдөг гээд олон юм байдаг байх аа,
Би ойрын үед хоолны гурвалжин (пирамидыг) сонирхоод, дээрх гурвал жинг хэрэглэхгүй болохоор бүүр мартсан байна. Ямар ч байсан Бүтээлч олны бүтээлийн лицензийн 4 заалын 2^4=16 хосын 6 нь хэрэгжиж болно гэдгийн учрыг өөрөө олсон. Өөр сэдвээр толгойгоо эргүүлэхээсээ өмнө Википедиагийн бүх бичвэр 2009 оны 6 сараас эхлээд БҮТЭЭЛЧ ОЛНЫ (бүтээлийн/нийтийн бүтээлийн) ЛИЦЕНЗЭЭР (Creative Commons Licenses ) хэрэглэнэ гэж бичсэнийг би олж уншсанаа хэлэх гэсэн юм. БҮТЭЭЛЧ ОЛНЫ (бүтээлийн/нийтийн бүтээлийн) ЛИЦЕНЗ (Creative Commons Licenses) гэсэн монгол орчуулга танд аль хир бууж байна вэ? санаа оноо байвал хэлээрэй залуусаа.

Comments

Таны орчуулгатай холбоотой ажлуудыг дэмжиж явдаг шүү.
Уучлаарай гэхдээ "БҮТЭЭЛЧ ОЛНЫ ЛИЦЕНЗ" гэх нэг л эвгүй юм аа :D
"Creative Commons Licenses" гэдгийг
Нийтийн санаачлагын лиценз
Олны бүтээлийн лиценз
Нийтийн бүтээлийн лиценз (за бараг энэ нь дээр юм уу даа) гэж орчуулбал яаж байна?
Баярлалаа, Мөнхбаатар аа би http://creativecommons.org/about/what-is-cc эндээс хараагүй, нээлтийн эхийн орчуулгад хэрэглэсэн үгээ ашиглаад явж байж. Чиний хэлсэн Нийтийн бүтээлийн лиценз бараг л болмоор байна. “The commons” нийтээр эзэмших бүтээл байх нь, “Creative” гэсэн бүтээлч гэсэн тодотголыг бас оруулчихвал бас зүгээр санагдаж байна. “Бүтээлч нийтийн бүтээлийн лиценз / Нийтийн бүтээлийн бүтээлч лиценз” аль нь байж болмоор юм бэ дээ, “Creative Commons” (Бүтээлч нийтийн бүтээлийн) http://creativecommons.org/about/what-is-cc Вэб сайтаас харахаар энэ нэр ч баймаар юм шиг бас санагдаж байна. Зав гарвал хараад санаагаа нэг хэлээрэй.
"Бүтээлч ажлын лиценз" гэвэл бас зүгээр юм уу?
"Нийтийн бүтээлч бүтээлийн лиценз"
Хэхэ уг нь болж өгвөл урт сунжруулалгүй орчуулчихвал тийм ээ?
Англи хэлэндээ тааруухан болохоор What is CC гэдгийг Англиар нь сайн мэдэхгүй, CC-гийн Creative гэж ямар утга илэрхийлээд байгаа сайн мэдэхгүй байна л даа :D
Бүтээлч гэхээр нэг л тийм шалгуур "бүтээлч байдлын үзүүлэлт" тавьчихсан юм шиг ойлгогдох гээд байгаа юм шиг санагдаад байна л даа.
Creative гэдэг үнийг зөвхөн "бүтээлч" гэхгүйгээр үгийг "бүтээгдсэн, бүтээн байгуулсан, санаачлагатай" гэдэг утгаар ойлговол яаж байна?

CC-г нийтээрээ бүтээсэн юм уу санаачилсан 2-ын аль нэг байсан тохиолдолд хэрэглэж болох. Эсвэл бүтээсэн, санаачилсан зүйлээ нийтийн хэрэглээнд зориулж CC лиценз авж болох байх гэж ойлгоод байгаа.

Бас энэ Common гэж ямар утга илэрхийлээд байгаа юм бол? Public гэдгээсээ шал өөрөөр "жирийн, энгийн" гэдэг утгаа илэрхийлж байгаа бол бүр өөрөөр орчуулагдаж болох юм.
"Эгэл бүтээлийн лиценз"
"Бүтээлч эрхийн лиценз" /тухайн бүтээлийг бүтээсэн эрхийг нь хүндэтгэн төлбөргүй хэрэглэх гэдэг утгаар/

За ингээд зогсоё цаашилбал бүүр утгаа алдсан юм болох нь байна :P
Тийм ээ урт биш болбол үгийг үгээр нь буулгачих юмсан, тэгэхгүй бол тайлбар болчихдог гэж хэлдэг юм билээ.

СС-лицензүүдийг гаргаж ирээд байгаа байгуулаг нь юм байна. Доорх хаяг сайт юм байна.

Миний ойлгоод байгаагаар “creativity (cultural, educational, and scientific content)” олон янзын салбарын агуулгуудыг би болгоход гэсэн утга байна уу гэж, “the commons” — the body of work -хийсэн ажлууд нь байна уу гэж бодоод байгаа (нийтээрээ төлбөргүй хэрэглэх).

Хэлний хүмүүсээс би бас лавлая. Санаа оноо өгч байгаад баярлалаа.

http://creativecommons.org/about/what-is-cc

Creative Commons is a nonprofit organization
We work to increase the amount of creativity (cultural, educational, and scientific content) in “the commons” — the body of work that is available to the public for free and legal sharing, use, repurposing, and remixing.
Ochko said…
Мөнхбаатарын Олны бүтээлийн лиценз гэсэн нь чихэнд ойр сонсдож байна. Гэхдээ утга нь дүйж байгаа эсэхийг мэдэх юм алга.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Нээлттэй эх номын (1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү. Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source) Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна. Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонго...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...