Skip to main content

СЭТГЭЛЭГ, СЭТГЭМЖ



СЭТГЭЛЭГ, СЭТГЭЛГЭЭ гэж их гоё үг байна. Хүний төрлөх чанараас гарч ирэх санаа гэнэ. Би "Creative Commons" гэдэгт монгол үг оноочих санаатай бодоод л, үе үе энэ үг сэтгэлд ороод байгаа юм л даа.(http://erdeelym.blogspot.com/2009/08/blog-post_10.html - мөн сэтгэгдэл дээр Мөнхбаатарын бичсэн санаа оноог үзэж болно) Монголд их сургуулиараа байнга орж багш нартайгаа ярьж хөөрч суухдаа олон сайхан зүйлийг олж мэддэг тул боломж гарвал хэдийний би сургууль дээрээ оччихсон явж байдаг зуршилтай. Саяхан англи хэлний нэг багштай хальт уулзаад "Creative Commons"-ийг БҮТЭЭЛЧ ОЛНЫ/НИЙТИЙН БҮТЭЭЛ гэчихвэл яах вэ гэтэл "Creative" гэсэн үгэнд УРАН СЭТГЭМЖ гэсэн санаа байгаад байгаа юм биш үү гэж хэллээ. Мөн монгол хэлний хэд хэдэн багшаасаа асууж лавлахад сэтгэмжээс бүтээлч нь арай илүү ойр юм уу гэж хэллээ. СЭТГЭМЖ гэсэн үгийн утгын тайлбарыг олж мэдэх юм сан. СЭТГЭМЖИЙН НИЙТИЙН БҮТЭЭЛ, НИЙТИЙН СЭТГЭМЖИЙН БҮТЭЭЛ гэсэн нь миний санаанд байн байн ороод байх юм, зөв ч юм шиг, зүгээр ч юм шиг.

"Creative Commons Licenses" -ийг
1. "Сэтгэмжийн нийтийн бүтээлийн лиценз"
2. "Сэтгэлгээний нийтийн бүтээлийн лиценз"
3. "Нийтийн сэтгэмжийн бүтээлийн лиценз"
4. "Нийтийн сэтгэлгээний бүтээлийн лиценз"
5. "Сэтгэлгийн нийтийн бүтээлийн лиценз"

аль нэгээр хэлээд тогтчихвол зүгээр ч юм уу, танд санаа оноо байна уу...

Comments

Тавуулаа сонсоход чихэнд буухгүй байна. Хамгийн гайгүйг сонго гэвэл 4 дүгээрхи нь юмуу даа.
Энэ хэллэгүүд надад бас буухгүй л байгаа юм. Лицензийг орчуулаад ирэхээр бас өөр санаа орж ирж мэдэх юм аа, Энхбат аа чи үүнийг монголоор бичие гэвэл юу гэж бичих вэ?
Battulga said…
Сайн байна уу та
би "HAN University Arnhem, Netherlands" энэ жил магистарт сурж байгаа Энхжингийн найз нь байнаа.

Бидэнд байган л орчуулагын асуудал байга л тулгардаг ихэнх дээ л буруу орчуулагдаж байгаа юм шиг санагдаад дунд нь дэмий л цаг алдацгаадаг энэ асуудал бүгд ингээд тогтоод хэрэглэдэг болвол сайхан болох нээ.

"Ардын уран зохиол" шиг "Нийтийн бүтээлийн, нийтийн уран бүтээлийн" лиценз гэвэл ямар бэ. бүтээмж сэтгэмж гэсэн 2 ийн утга арай л сайн хоршиж өгөхгүй байх шиг. "Уран Зохиол"

таны блогт нэгдэх хүн олон байгаа юм шиг санагдлаа
Баттулга коммент бичсэнд баярлалаа. Би Creative commons-ийг орчуулах гээд л түүнд тохирсон үгнүүд бэлтгээд л байгаа юм. Монгол хэллэг тийм амар биш л дээ. Олон залуус үүгээр ажиллаж байгаа.

Чи програм хангамж чиглэлээр сурдаг бол монгол хэллэгийн талаар openmn, limnux, openoffice.org ... гэх мэт олон бүлгүүд тэр тухай ярилцдаг, сонирхож үзээрэй.

Би Нээлтэй эхийн номыг орчуулахдаа(хамтдаа уншяа- блог дээр байгаа) мэргэжлийн нэлээд үгийг монгол хэллэгээр санал болгоод бичсэн байгаа. Тэрийг уншвал харагдана.

HAN University Arnhem энэ хаягаар сая жаахан харлаа, шинжлэх ухааны чиглэлээр биш аплаяд буюу амьдралын хэрэглээний гэсэн чиглэлээр сургалт явуулдаг их сургууль юм байна, тиймүү.

Би Голлондын Eindhoven хотод хэд хэд очиж үзсэн. Тэнд лав embeded технологиор их сургууль нь сургалт явуулдаг. Монголчууд ч сурч ажилладаг. Би Амстердамд болсон олон улсын хэд хэдэн хуралд оролцохдоо очиж үзсэн шүү. Их сайхан газар байна билээ.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл

Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе.    Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл (хоёрдугаар хэсэг). Би: Тэгвэл Google AI эсвэл Facebook AI юу нь дээр суурьлаж ажилладаг бэ? Өө энэ чинь маш сонирхолтой сэдэв байна 🤓. Google, Facebook (Meta) хоёрын хиймэл оюуны “тархи” нь GPT-ээс ялгаатай боловч мөн адил нейрон сүлжээ + transformer архитектур дээр суурилдаг. Харин өөр өөр нэртэй, өөр өөр зорилготой загварууд хөгжүүлсэн байдаг. Google AI Google-ийн гол хиймэл оюуны технологиуд: Transformer (2017) Google-ийн судлаачид анх бүтээсэн. Энэ нь GPT, BERT, LLaMA гээд бүх том хэлний загварын үндэс болсон. BERT (2018) Голдуу хайлтын системийг сайжруулахад хэрэглэсэн. Хэлний утга, өгүүлбэрийн холбоо ойлгоход сайн. PaLM (2022) → дараа нь PaLM 2 Google-ийн GPT-тэй төстэй том загвар. Bard (дараа нь Gemini нэртэй болсон) chatbot нь PaLM дээр суурилж ажилладаг. Gemini (2023–) Одоогийн Google AI-ийн гол “тархи”. Multimodal буюу зураг, текст, код, видео зэрэг олон төрлийн өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...