Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ?
Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана.
Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window.
Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог буюу каталог үүсгэвэл нэрийг монгол хэл дээрээ жигд хэрэглэхэд тустай юм уу гэж санагдлаа. Энэ нь бидний програмыг нутагшуулах ажилд хагас алхам урагшлахад тус болох болов уу?
Шинэ програмууд үргэлж гарч байгаа болохоор үргэлжид баяжаад байна.
ПРОГРАМЫН НЭР МОНГОЛООР гэсэн нэг каталог(Англи,Монголтой,нэмэлт,энгийн хайлттай) булан ажиллаад эхэлбэл би хувьдаа өдөртөө үг нэмээд байна. Харин та яавал зүйтэй гэх бол оо.
Жишээ файл: Үгийн хураангуй санал болгох, Гадаад нэрийг монголоор бичих санал.
Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог буюу каталог үүсгэвэл нэрийг монгол хэл дээрээ жигд хэрэглэхэд тустай юм уу гэж санагдлаа. Энэ нь бидний програмыг нутагшуулах ажилд хагас алхам урагшлахад тус болох болов уу?
Шинэ програмууд үргэлж гарч байгаа болохоор үргэлжид баяжаад байна.
ПРОГРАМЫН НЭР МОНГОЛООР гэсэн нэг каталог(Англи,Монголтой,нэмэлт,энгийн хайлттай) булан ажиллаад эхэлбэл би хувьдаа өдөртөө үг нэмээд байна. Харин та яавал зүйтэй гэх бол оо.
Жишээ файл: Үгийн хураангуй санал болгох, Гадаад нэрийг монголоор бичих санал.
Comments
Бид нар харин хамтраад Мэдээллийн технологийн нэгдсэн үг хэллэгийн стандарт, санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Та хувь нэмрээ оруулбал баярлах болно.
Хүндэтгэсэн, Алтансүх
Стандарт гэдэг нэг, хоёрхон жилд гарах зүйл биш байх аа, гэтэл нийт олонд мэдээ мэдээлэл хүргэх, сурахад нөгөө олон нэрийг чинь хэрэглэх хэрэг болоод байдаг.
Жишээ нь монгол бичгийн зөвхөн үсгийг олон улсын Юникод стандартад оруулахад 5 жилийн хугацаанд олон хүн оролцож, янз бүрийн хурлаар хэлэлцэж, хориод баримт бичгийг дэс дараатай боловсруулж ил тод хүн бүр үзэхээр байж гарсан шүү.
Одоогоор стандарт боловсруулж байгаа бол түүнийг нь хүмүүс хэрэглээд явах нь чухал бол уу, тэгж байж олны сэтгэлд нийцсэн зүйл гарна.
"Алтансүх: Бид нар харин хамтраад Мэдээллийн технологийн нэгдсэн үг хэллэгийн стандарт, санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Та хувь нэмрээ оруулбал баярлах болно."
Энэ хаана ямар зүйл байгаа юм бол, яаж нэмэр оруулах вэ?
Жишээ нь http://toli.query.mn/ ажил бол хүн бүр хэрэглэж болохоор,
хувь оруулах хүн их хялбар ажиллахаар шийдсэн байсан.
Хүний нэрийг орчуулдаггүй шиг програм нэрийг бас орчуулахгүй гэж байгаа бол зохих галигаар нь бичиж болно. Гэхдээ оносон монгол нэр бол гоё шүү дээ :D
Доорх 2 файлыг хардаа, зүгээр санаа оноо болгох зүйл юм. Нэг нь Оксфордын Интернетийн толь бичигт санал болгож товчилсон нэрийг хавсаргасан хавсралт, нөгөө нь ийм үзүүлэлттэй нэрээ жагсаачхаад хэрэглээд эхлэхэд хэрэг болох юм уу гэж бодсон санаа юм.
http://docs.google.com/Doc?docid=0AdSHVnOYuzvpZGc1bjV2MzlfMTVkdnJzcjdjeg&hl=en
http://spreadsheets.google.com/ccc?key=0AtSHVnOYuzvpdDc1cmJTT1FQcF9nSTc0SEFDdVJjNXc&hl=en
Хураангуй үгсийг товчлох саналыг харлаа. Сонирхолтой аргаар шийдсэн байна.
Миний хувьд ийм үгсийг бичдэг програм (вэб, каталог) сайн дураар хийж (үүсгэж) өгөх боломжтой. Тэгэхдээ энэ бүтэн сайн өдөр буюу 2009 оны 10-р сарын 25-наас завтай болно. Мэдээж та хэрвээ хүсвэл. :D
Вики шиг гэдэг маань хүмүүс өөрийн санал болгож байгаа орчуулгаа тавиад тэрнээс хоорондоо ярилцаад ч юм уу эсвэл админ эрхтэй нөхөр хамгийн сайн хувилбарыг сонгоод тэр нь эхэнд харагдаад өөр оноо бага авсан хувилбарууд нь дараалаад харагддаг тийм байна гэсэн үг л дээ.
Монголоор бичиж болдоггүй айхавтар нэрсийг ядаж AutoCAD,Facebook,Linux үйлдлийн систем,Python програмчлалын хэл гээд эсвэл АутоКад,Фэйсвүүк,Линүкс,Паятон одооноос бичээд байвал хэдэн жилийн дараа Монголоор зүгшрээд ирнэ дээ гэж би бодоод байгаа юм.
Ядаж янз янзаар галиглахгүй болно.
Харин Интернэтийн толь бичгийн Төсөл бичиж байхад их дээд сургуулийн олон багш нартай ярилцаж олон ч хүн оролцоно гэж байсан боловч ажил яг эхэлсэн, ихэнх хүн нь янз бүрийн шалтгаанаар ажиллахгүй болчихдог юм билээ. Би мөн ч олон хүнийг гуйсандаа хихи, Гэхдээ хэдүүлээ зүтгэж байгаад дуусгасан. (Цаг их авсан, маш их юм ухаж ойлгож унших, хүмүүсийн чадвар шаардсан ажил байдаг юм билээ. )
Би хувьдаа ОпенМН http://openmn.org/index.php?pageId=23&op=loadglos&item=2&pg=2 энэ толийг гайгүй сайн цэгцэрсэн толь гэж бодсон. Олон залуусын хөдөлмөрийг нэгтгэж боссон ажил гэж би боддог юм. Би тэдний хийсэн толийг хэрэглэдэг. Уг нь 8000 гаруй үгтэй. Үүнийг тулгуурлаад нутагшуулахдаа хэрэглээд санаа нийлэхгүйг нь хэлэлцүүлэг үүсгээд хөгжүүлээч, байхгүй үгийг санал болгоод нэмж оруулаач гэхээр хүмүүс дуугүй болчихдог юм билээ. Мөн сан үүсгэх гээд Цэцболд, Алтансүх нар ажиллаж байгаад нь өөртэй байгаа үгийн жагсаалтаар нэмэр болж туслаад л байгаа, тэднээс лавлаад асуугаарай.
Уучлаарай Толь хийхийн тулд төрийн бус байгууллага байгуулах шаардлага баймааргүй санагдаж байна л даа. Улсын стандарт гарахгүй бол эсрэгээр нь харин “Computing” гэсэн “багаар ажиллаж гүйцэтгэх орчуулгын төсөл цогцоор нь” хэрэгжүүлээд түүнийгээ стандарт болгох санал оруулж болох юм л даа. (Үүнийг ажил хийж чадах чадвартай хүмүүсийн багийн бүрэлдэхүүнээр гүйцэтгэж болно.)
http://www.itdic.edu.mn/
http://bit.ly/mnwiki/#Компьютерийн Толь
Энэ системийн кодыг нь бичиж байгаа юмаа, дан нэвтэрхий толь хэлбэрээр биш, хүссэн агуулгаа энэ систем дээр хуваалцаж болох юм. Таны "Нээлттэй эх" номын орчуулгыг тавивал бас хэрэгтэй болох болов уу.
Вордпрессээр хийж байгаа ХААЛГАН ХОТ нэртэй блогийг чинь олж үзлээ.
Ямар бичлэг үзүүлэх гэсэн юм бол оо? Би заваар аа ямарч байсан үзнэ.
Нээлттэй эх номын орчуулгыг СС лицензийг баримтлаад тавих боломжтой.
Энэ лицензийн орчуулгийг дараах бичлэгээс http://erdeelym.blogspot.com/2010/01/3.html унших боломжтой байгаа.
Блог дээр би бас НЭР гээд нэг хуудас үүсэгчихсэн байгаа. Тэрийг бас хараарай.