Нэгэн хүн түлшийг 30% хэмнэсэн, 45% хэмнэсэн. 25% хэмнэсэн 3 нээлтийн тухай мэджээ. Тэгээд тэр хүн уг 3 нээлтийг зэрэг хэрэглэн түлшийг 30%+45%+25%=100% хэмнэхээр шийдэв. Ингэж болно гэж үү? Яагаад болохгүй гэж. :-) Үнэн хэрэг дээрээ тэр хүн хэдэн хувийн хэмнэлт гаргасан бэ?
Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай. Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...
Comments
Хэрэв 30%+45%+25% хэмнэлт гаргасан бол 70%+55%+75% гэсэн зардал гаргасан юм болов уу?
буюу
100-28.875=71.125 хувь хэмнэх байх
Шууд нэмдэг толгой эргүүлэх арга даа.
Харин нь нэг нэгнээсээ ямар ч хамааралгүй хэмнэхээр зохион олсон арга бол Мөнхбаатарын тооцоолсноор гарч ирнэ. Энд бид 100кг шатахуун зарцуулж байна гэж бодъё. Шатахууны 30 хувийг хэмнэсэн бол 70кг хэрэглэсэн. Энэ хэрэглэснийг 45% хэмнэх гэхээр 38.5 кг хэрэглэсэн болж байна. Түүнээс 25% хэмнэх гэхээр 38.5х0.75=28.875 кг-ийг хэрэглэсэн болж 71.125 кг хэмнэж болно.
Харин зохиож олсон хэмнэх арга нь нэг нэгнээсээ хамааралтай бол яах болоо?