Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг “BabelStone” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр “BabelPad” гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна.
Уран зөгнөлийн санаа болох “babelfish” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм билүү ямартай ч ийм сайхан зүйл байж болно гэж хүн та мөрөөджээ.
“BabelStone” блог нь эртний олон янзын хэл бичгээр бичигдсэн баримт дээр тулгуурлан төрөл бүрийн эх үүсвэрийг ашиглаж судалгаа хийдэг залуус хамтран гаргадаг тэмдэглэл дээ. Миний мэдэхийн долоо найман жилийн өмнө монгол бичгийн а,э,о,у,ө,ү үсгийн талаар ойлгох гэж мэрийж байсан хүмүүс өнөөдөр олон гайхалтай нийтлэлүүдийг гаргасан байхыг
Монгол ба манж гэсэн шошгоор ороод монгол бичгийг маань юникодын төвшинд сайхан тайлбарласныг олж уншиж болно. Монгол бичгийн асуудлыг компьютерын талаас нь сонирхдог залуус цагаа гаргаж байгаад энэ тэмдэглэлийг уншаарай гэж зөвлөе.
“BabelPad” (http://babelstone.blogspot.com/2009/12/babelpad-version-5200.html) олон хэлээр бичих тэмдэглэлийн дэвтэр (хэлтэй дэвтэр :D) гэсэн төлбөргүй програм хангамж байна. Эх код нь нээлттэй эх биш юм шиг байна лээ. Гэхдээ чөлөөтэй татаж аваад хэрэглэх боломжтой. Монгол бичгийн хэрэгсэл хийвэл эндээс бас санаа авах зүйл их байна. Монгол бичгийн дүрмээр хувирах зарчмыг сайн ойлгож чадсангүй. (Тэдний бэлтгэсэн эх зураг дээр хулгана гэсэн үг зөв хувирсан харагдаж байна.)

- Энэ програм нь гараас оруулах зарчмын өөрийн дарангуйлал ашиглаж өөртөө хэрэглэх бөгөөд илүү дутуу гарын драйвер хэрэглэхгүй. Энэ нь нэг талаасаа судалгааны хэрэгсэлд их амар байдаг юм.
- Оруулахдаа галигаар оруулах цонх ашиглаж. Жишээ нь “monggol” гэж цонхон дээр галиглаж бичсэн ч эх бичвэрийн цонхонд “ng” гэсэн ганц кодоор үсэг орж байгааг хараад баярласан. Түүний адил “lh”,“oe”, “ue” гэж галиглахад Юникодын ганц ганц кодоор орж байгаа нь маш сайхан санагдсан л даа. Энэ уламжлалт ханз оруулдаг санааг би нэг их анзаардаггүй байж, нэгийг бодогдуулсан юм.
Хэлний хэрэгсэл боловсруулахад тус болох олон сайхан функцүүд байна билээ. Туршиж үзээд санаа оноогоо хуваалцаарай залуусаа. Үүнийг туршиж байгаад монгол үсгийн шигтгээ зургийн (айсон) цуврал хийх санаа төрснийгөө дараа үргэлжлүүлэн бичье.
Comments
Би энэ Bablepad-г суулгаж үзлээ. Босоо Монгол бичгээр бичих гээд дандаа дөрвөлжин гараад болсонгүй. Ямар учиртай юм болдоо...
Миний хувьд эхний ээлжинд хэвтээгээр ч хамаагүй шууд бичээд харилцах боломж олгож байгаа Mongolian Baiti фонт илүү санагдаад байгаа ч энэ маань зөвхөн Vista дээр хэрэглэх боломтой байх шиг байна. Үүнийг ХР дээр суулгах нь заавал төлбөр төлөх бололтой. Бас үүнийг Хятадаас оруулсан бололтой. Манай мэргэжилтнүүд нэг ийм нээлттэй эх хийх боломж хэр болоо...
Олон асуудлууд ер нь үүсэж байна л даа, ганц би өөрийн хэрэглээ болгох замаар энэ бичгээ сэргээнэ гэхэд...
Энэ асуудлыг шийдэж нийт Монголчуудыг холбосон сүлжээ үүсгэх зорилгоор http://groups.google.com/group/panmongolia бүлэг үүсгээд одоогоор 11 хүн орж ирсэн байдалтай байна.
Мэдээлэл баярлалаа!
Энхжаргал
Харин 2-р хувилбар дээр Монголоор ажиллах зааврыг энэ холбоосоор ороод уншаарай.
Монгол бичгийн галигийн асуудлыг transliteration дээрээс дэлгэрүүлж үзэх боломжтой байна.