Хориод жилийн өмнө хамт багшилж байсан нэг багш маань Австри-т мэргэжил дээшлүүлээд ирэхдээ энэ зургийг бид нарт үзүүлээд инээлгэж байсан юм. Дараа нь манай лабораторийн хананд их удаан өлгөөтэй байсан ч цагийн явцад анзаарагдахгүй мартагдсан байна. Саяхан нэг найз маань энэ зургийг үзүүлээд бид их л хөгжилтэй яриа өрнүүлсэн юм. Одоо ч технологи бүүр боловсронгуй болсон юм чинь сайжруулсан хувилбар бас л байж байгаа байхдаа. Компьютер ч хүн бүрийн ажлын хэрэгсэл болоод байгаа биз дээ :-)
Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай. Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...
Comments