Гүүгл хэрэгслүүдийг хэрэглэж эхлээд удаагүй ч олон сайхан багаж хэрэгслүүдийг бид энэ үйлчилгээнээс авч болох юм байна гэж би ойлгоод байгаа. Хоёр жилийн өмнө их энгийн зүйл сонирхлыг минь татсан юм л даа. Бүлгээр төсөл хэрэгжүүлж байхад Монголоор кирилл үсгээр шуудан илгээчихлээр хэн нэг нь заавал уншиж чадахгүй байна гэдэг зүйл гардаг байв. Нөгөө гайхал код тохируулга эсвэл юникод дэмжлэг хийгдээгүйгээс тэр. Гүүглийн данстай(account) хэрэглэгчид ийм асуудал гарахгүй, мөн бүлэг дээр монгол хэлээрээ Ө,Ү үсэг (Є,V биш) байх ёстой дүрсээр нь хэрэглээд юникодоор бичээд ямар ч орчинд уншиж бичиж болж байгаа нь таалагдсан. Сүүлийн үед монголчууд маань нилээд хэмжээгээр Гүүгл бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь харагдах болжээ.
Би Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. (Коммент хийж оруулсан залуустаа баярласан шүү.) Багаж хэрэгсэл(toolkit) нь хөгжиж байгаа төсөл тул ашиглахад алдаа гарч байна, алдааг төсөл рүү нь мэдээлэхэд сайжрах нь ойлгомжтой.
Багажийг туршиж байхад Google Analytics (Гүүгл задлан шинжигч) их зүгээр санагдсан. Дэлгэрүүлээд Google Analytics холбоосоор ороод уншаад үзээрэй. Би Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. (Коммент хийж оруулсан залуустаа баярласан шүү.) Багаж хэрэгсэл(toolkit) нь хөгжиж байгаа төсөл тул ашиглахад алдаа гарч байна, алдааг төсөл рүү нь мэдээлэхэд сайжрах нь ойлгомжтой.
Задлан шинжигч олон янзын функцийг хийж чадах юм байна, энд харуулдсанаас гадна Э-худалдааг хянах, гар утас болон бусад хөдөлгөөнт хэрэгслээс хэрэглэж болох, гарах өгөгдлийг бизнесийн мэдээлэл болон хэрэглээний програмын хөгжүүлэлттэй нэгтгэн хэрэглэх боломжтой, өгөгдлийг гүнзгийрүүлэн судлах гээд маш олон зүйлийг хийж чадах юм байна. Вэб сайтын хэсгээс нь харуулбал:
Сургалт нь төлбөртэй юм, хэрэгслийг төлбөргүй хэрэглэх боломжтой юм шиг байна. Сонирхоод үзээрэй залуусаа амжилттай хөгжихөд чинь бас тус болох юм билүү.
http://mongolgoogle.blogspot.com/2009/09/google-8-analytics.html
холбоос дээр хэрэглэх аргийн сайхан тайлбарлаад тавьсан байна.
Хэрэглэж үзсэн хүн байвал туршлагаасаа хуваалцаарай.
Comments
Сурталчилгаа хийдэг, юм зардаг вэб сайт. сонин гаргадаг газруудад л зүгээр юм байна тэй. Сургалтын чиглэлээр үүнийг хэрэглэж үзэх санаа оноо байж болох уу?