Skip to main content

Гүүгл Задлан шинжигч

Гүүгл хэрэгслүүдийг хэрэглэж эхлээд удаагүй ч олон сайхан багаж хэрэгслүүдийг бид энэ үйлчилгээнээс авч болох юм байна гэж би ойлгоод байгаа. Хоёр жилийн өмнө их энгийн зүйл сонирхлыг минь татсан юм л даа. Бүлгээр төсөл хэрэгжүүлж байхад Монголоор кирилл үсгээр шуудан илгээчихлээр хэн нэг нь заавал уншиж чадахгүй байна гэдэг зүйл гардаг байв. Нөгөө гайхал код тохируулга эсвэл юникод дэмжлэг хийгдээгүйгээс тэр. Гүүглийн данстай(account) хэрэглэгчид ийм асуудал  гарахгүй, мөн бүлэг дээр монгол хэлээрээ Ө,Ү үсэг (Є,V биш) байх ёстой дүрсээр нь хэрэглээд  юникодоор бичээд ямар ч орчинд уншиж бичиж болж байгаа нь таалагдсан. Сүүлийн үед монголчууд маань нилээд хэмжээгээр Гүүгл бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь харагдах болжээ.

Би  Гүүглийн хөрвүүлэгч багаж хэрэгсэл (Google translator toolkit) -ийг туршиж үзэхийн далимд Гүүглийн бүтээгдэхүүнүүдээс монгол хэл дээрх агуулгыг баяжуулах гээд Задлан шинжигчийн (Google Analytics) вэб сайтын агуулгыг хөрвүүлж үзэж байна л даа. (Коммент хийж оруулсан залуустаа баярласан шүү.)   Багаж хэрэгсэл(toolkit) нь хөгжиж байгаа төсөл тул ашиглахад алдаа гарч байна, алдааг төсөл рүү нь мэдээлэхэд сайжрах нь ойлгомжтой. 
Багажийг туршиж байхад   Google Analytics (Гүүгл задлан шинжигч) их зүгээр санагдсан. Дэлгэрүүлээд Google Analytics  холбоосоор ороод уншаад үзээрэй.

Задлан шинжигч олон янзын функцийг хийж чадах юм байна, энд харуулдсанаас гадна Э-худалдааг хянах, гар утас болон бусад хөдөлгөөнт хэрэгслээс хэрэглэж болох, гарах өгөгдлийг бизнесийн мэдээлэл болон хэрэглээний програмын хөгжүүлэлттэй нэгтгэн хэрэглэх боломжтой, өгөгдлийг гүнзгийрүүлэн судлах гээд маш олон зүйлийг хийж чадах юм байна. Вэб сайтын хэсгээс нь харуулбал:



Сургалт нь төлбөртэй юм, хэрэгслийг төлбөргүй хэрэглэх боломжтой юм шиг байна. Сонирхоод үзээрэй залуусаа амжилттай хөгжихөд чинь бас тус болох юм билүү.

http://mongolgoogle.blogspot.com/2009/09/google-8-analytics.html
холбоос дээр хэрэглэх аргийн сайхан тайлбарлаад тавьсан байна.

Хэрэглэж үзсэн хүн байвал туршлагаасаа хуваалцаарай.

Comments

Ole Hunter said…
Өдөрт дундажаар 1000 дээш хандалттай вэб сайттай бол их хэрэгтэй багаж. Нийт хандалт, хуудас үзэлт, сайт үзэхэд хэдий хэр хугацаа зарцуулж байгаа эсэх, хаанаас дамжиж орж байгаа, шинэ хэрэглэгч хэдэн хувийг эзэлж байна, аль улсаас, ямар броузер ашиглаж байгаа, интернэтийн холболт ямар төрөлийнх г.м маш олон вэбээр зочлогсодын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж вэбээ сайжруулах, хөгжүүлэх, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэхэд тохиромжтой. Мөн зорилго (goal) тавьж болдог. Жишээ нь: Нэг сарын дараа төдий тооны хандалттай болсон байх. Энэ их таалагдсан. Тайлан мэдээллээ хүссэнээрээ олж (гаргаж) авахад бас дөхөмтэй. Үүнтэй адил төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг Compete гэж байдаг.
ОЛЕ их баярлалаа, 1000 дээш хандалт гэдэг монгол хэл дээр вэб сайтын хувьд их тоо байх уу?

Сурталчилгаа хийдэг, юм зардаг вэб сайт. сонин гаргадаг газруудад л зүгээр юм байна тэй. Сургалтын чиглэлээр үүнийг хэрэглэж үзэх санаа оноо байж болох уу?
Ole Hunter said…
Монгол хэл дээрх вэб сайтын хувьд бол их тоо. (Мэдээ мэдээлэл, портал сайтууд орохгүй. Ж нь: News.mn Gogo.mn г.м) Сургалтанд бол ашиглахад мэдээж чөлөөтэй. Өөрөө вэб сайттай байх (Серверт байрлуулсан, домайн нэрээ авсан г.м). Харин HTML, SEO - Search Engine Optimization, SEF - Search Engine Frienly URL, robots г.м талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зүйлс маань Google Analytics шинжилгээ хийсэний дараагаар вэб сайтаа сайжруулахад хэрэг болно.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...