Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх нэртэй нийтлэлийг уншиж суутал Вариз(Warez) гэсэн үгийг хараад хэдэн жилийн өмнө толь бичгийн орчуулгад монгол үг оноочих санаатай энэ үг дээр нэлээд удсанаа санаж юу билээ гэж хартал Warez (эд бараа) гэж үг оноож.
Уг үгийн утга нь толь бичигт: Warez (эд бараа) хадгалагч хавтас (depository directory)-анд хадгалсан хууль бус(зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн) файлуудын цуглуулга. Ихэвчлэн задалсан хувилсан програм хангамж агуулсан байна. Мөн үүнийг дэлгэрүүлээд Википедиа Warez-гийн холбоосоор уншиж болно. “Warez” үгийг голчлон нэр үг хэлбэрээр хэрэглэх юм байна.
Энэ үгийг мөн дараах хэлц үгэнд хэрэглэсэн байдаг. Жишээ нь: Warez doodz (dudes) (эд барааны залуус/хулхитдаг залуус) Худалдаанд зориулсан програмын нууцлалын хамгаалалтыг авч хаяад, хууль бусаар эд бараа (warez) сайт руу хуулж тавих байдлаар Интернетэд ажилладаг бүлэг хүмүүс. Програм хангамжийн нууцлалыг өөрчилснөөр тухайн програмыг албан ёсны хамгаалалтын нууц үг эсвэл түлхүүргүйгээр дурын хүн хэрэглэх боломжтой болно. Warez kiddies (эд барааны багачуул) эд барааны залуус (warez doodz)-ыг дооглосон хэллэг.
Википедиагаас үзвэл ЭД БАРААны төрөл олон янз байх юм байна. Жишээ нь:
0-өдөр зохиогчийн эрхтэй бүтээгдэхүүнийг гарах өдөр нь эсвэл гарахаас нь өмнө эрхийг нь эвдэж бэлтгэсэн програм хангамжууд, хамгаалалттай програм хангамж болон файлуудыг хууль бус үйлдлүүд хийж задлаад тавьсан програм хангамжийн хэсгүүд, тоглоом, кино, видео, зурагтын нэвтрүүлэг, хууль бусаар скандсан э-ном гэх мэтээр олон зүйл багтдаг байна.
“Ware” буюу эд гэсэн төгсгөлтэй үгийг компьютерын хэрэгсэл, програм хангамж, хэрэглээний нэр томьёонд олноор хэрэглэсэн байдаг. Бид өдөр бүр хэрэглэдэг болохоор (hardware) техник хангамж, (software)програм хангамж гэсэн үгийг ч анзаарахгүй байж болох юм. Гэтэл маш олон үг толиноос гарч ирэхээр та гайхаж магад. Warez үгэнд ЭД БАРАА гэж монгол нэр оноохдоо ware буюу эд гэсэн үгийг дараах байдлаар салбарынхаа хэрэглээнд оруулаад ирвэл зүгээр санагдсан.
- accessware = хандалтын програм
- freeware = төлбөргүй програм
- shareware = дундын програм
- fritterware = сүржин эд
- groupware = багийн эд
- guiltware = зовлонгийн эд
- charityware = буяны эд
- careware = туслах эд
- malware = хорлонт эд
- middleware = завсрын програм хангамж
- nagware = ядаргаатай эд
- payware = төлбөрт програм
- psychedeliсware = хий үзэгдлийн програм
- wankware = гараар оролдох эд
- shelfware = лангууны програм
- shovelware = хүрзэдсэн эд
- bloatware = цүлхийсэн эд
- teamware = ажлын багийн-эд = хамтын эд
- tree ware = модон эд
- vandalware = түйвээгч-эд
- vapourware = тодорхой бус програм
- Novell netware = Новелл сүлжээ
Энэ нь мэдээллийн технологийн салбарын үгсийг монгол хэлээрээ хэрэглэхэд бага ч болов жигдлэх алхам байж болох юм аа.
Жич тайлбар: middleware (завсрын програм хангамж) Клиент болон серверийн хооронд зуучилсан програм хангамжийг хэлэхэд хэрэглэдэг ерөнхий хэллэг. Завсрын програм хангамжийн сайн жишээ нь Гипербичвэр дамжуулах протокол хэрэглэн хүсэлт тавьж байгаа хөтөч болон вэб серверийн хооронд зуучилдаг програм хангамж юм. Мөн өөр нэг жишээ бол Аюулгүй холбогчийн давхарга(secure sockets layer)-ыг гүйцэтгэдэг програм хангамж бөгөөд энэ нь үйчлүүлэгчээс сервер рүү, серверээс үйлчлүүлэгч рүү дамжуулах өгөгдлийн нууцлал(encryption) болон тайлал(decryption)-ыг хийдэг.
Comments
warez: хулгайн програмууд
bloatware: хэрэггүй/дэмий програм
malware: хортой/хорлонтой програм
middleware: суурь програм
Харин жинхэнэ програмууд дээр програм гэсэн нэрүүдийг өгөх нь зөв санагдаад байгаа. Үг бүр дээр янз янзын санаа гарч байгаад цагийн явцад зүгшрэх болов уу, жишээ нь middleware юм юмны дунд сууж зуучлах үүрэгтэй програмын хэсэг мэт би ойлгосон.
warez tegvel "hulgain tsahim ed". Zugeer dangaar ni ed gej bicheheer computer tai holbootoi gej yordoo sanaand buuj ogohgui l baina.
Ware->Wares->Warez
Бараа->Бараанууд->Бараануул
хэхэ. Гэхдээ энэ нь мэдээж утгагүй.
Харин "Хулгайн програм хангамж" гэвэл програм, баримт, зураг дуу бүгд орчих байх. Middleware-г харин болор тольд нэлээд хэдэн жилийн өмнө оруулсан санагдана.
freeware = төлбөргүй програм, ҮНЭГҮЙ ПРОГРАМ
shareware = дундын програм, ХУВААЛЦСАН ПРОГРАМ
middleware = завсрын програм хангамж, ТОХИРУУЛГЫН ПРОГРАМ
гэж санаа оруулъя даа.
Гэхдээ заавал нэг үгээр илэрхийлэлгүй тайлбарт нь орсон үгнүүдийн өмнөх эсвэл сүүлийн үсгүүдээр үг зохиочихдог шд. тэр нь бас хялбар ойлгогдож байхаар.
Жишээлбэл:
warez = "Хулгайн програм хангамж, дуу, зураг зэргийг түгээдэг цахим хуудсуудыг хэлнэ".
Эндээс ХуПДуЗ буюу хупдуз гэдэг үг гарч ирж болно.