Skip to main content

Вэб хөтчүүд

Интернэт ашиглагч хүн хангалттай их цагийг онлайн өнгөрүүлдэг тул ямар хөтөч хэрэглэж байгаа маань бидэнд чухал биш гэж үү.

Интернэт хөгжлийн эхэн үед Нэйтскэйп, Майкрософт хоёр өөрсдийн хөтчүүдийн ноёрхлыг тогтоох гэж өрсөлдсөнөөс  “Браузерын дайн  гэсэн нэр томьёо үүсэж билээ. Энэ дайнд зөвхөн Виндовз хэрэглэгч нарт нөлөөлж дайсагналын үр дүнд Нэйтскэйп мөхөж Майкрософт ноёрхсон. Ерөөд оны сүүлчээр Вэб хуудаснууд ганц интернет Эксплорэр-д зориулж хийгдэх болсноор Линүкс хэрэглэгчдийн браузер дээр заримдаа ажиллахгүй тэд шоовдорлогдох болжээ.

Нэйтскэйп-ийн ялагдлын шалтгаанаар Линүксчид нээлттэй эхийн үзэл санаа дээр тулгуурлаж Мозилла Файрфокс (Галт Үнэг) -ийг бий болгож, вэб хөгжүүлэгчдийн дэмжлэгтэйгээр интернэт Эксплорэр-тэй бараг ижил зиндаанд авчирч чадсан юм.

Файрфокс-ын амжилт Линүкс хөгжүүлэгчдийн хувьд маш том амжилт байв. Харамсалтай нь саяхнаас Мозилла Файрфокс-ыг Линүксийн хөтчөөр дэмжин ажиллахгүй болох оо хэдэн долоо хоногийн өмнө гаргасан хувилбараа цаашид дэмжин ажиллахгүй гэдгээр мэдэгджээ. Учир нь сайжруулсан хувилбаруудыг хэт ойрхон олон гаргасан ч урьдахаасаа нэг их ялгардаггүй зөвхөн Эксплорэр болон Кроом-ыг гүйцэж авч байна гэсэн шиг хувилбарууд гаргаж байна гэж хэрэглэгчид бухимдаж байгаатай холбоотой юм бол уу.

Үүний зэрэгцээ нээлттэй эхийн Гүүгл Кроом, Эпифэний, Реконк гэх мэт хөтчүүдийг өргөн хэрэглэж эхлээд байгаа тул “Галт үнэг” халих цаг нь бол оо юу? гэж Линүкс формат сэтгүүл асуусан байх юм.

Нээлттэй эх танд хэрэглүүлэхээр таван хөтөч санал болгожээ. Үүнд:
  • Файрфокс(Firefox) Галт үнэг, 
  • Кроом(Chrome) Хром, 
  • Опера(Opera) Опера, 
  • Реконк(Rekonq), 
  • Эпифэний(Epiphany)  байна.
Дээрх таван төрлийн хөтчийн Ф(5.0.1), К(13.0.782.112), О(11.5), Р(0.7.0), Э(3.0.4) хувилбаруудыг хооронд нь
  • өргөтгөж болох нэмэлт-програм,
  • аюулгүй ажиллах нөхцөл,
  • интерфейс,
  • медиа үзүүлэх боломж,
  • хурд,
  • синхрончлох хэрэгслүүд,
  • технологийн олон улсын стандартад тохирч байгаа байдлаар нь харьцуулж, энэ  үзүүлэлтээр уралдуулжээ.     
Хэрэв нээлттэй эхийн хөтөч програмыг турших сонирхол байвал СийМүнкий(SeaMonkey) Далайн сармагчин ,  Мидори(Midori) Ногоон Линкс(Lynx)  Шилүүс зэргийг үзэж болох юм байна.
(Тайлбар: Хөтөч нь вэб серверээс файлуудыг шаардах компьютерын програм. Файлууд нь гипер бичвэрт тэмдэглэгээт хэлээр бичигдсэн байх бөгөөд хөтчид зориулан загварт орсон байна. Файлын бичвэр дэх холбоосуудыг товшиход хөтөч нь тухайн холбоосын зааж байгаа файлыг харах боломжийг хэрэглэгчид олгоно. Цааш  интернэт, вэб сайт, вэб хуудас -г үзэж болно.)

Вэб хөтчийн хөдөлгөөнөөр бид интернэттэй харилцах, юм үзэх тул яагаад зөв ажиллах нэгийг нь сонгох нь чухал биш байх билээ.
 (Үргэлжлэх үү)

Comments

Unknown said…
Сайн байна уу?

Сонирхолтой л вэб хөтчийн сонголтууд байна. Бас вэб хөтчийн нэрнүүдийг орчуулсан байдал таалагдлаа.

Энэ сэдвээс гадуур нэг юм лавлахад, таньтай энэ зун Улаанбаатар хотод уулзахад 90-ээд оны үед хийсэн монгол бичгээр бичдэг програм байгаа гэж байсан. Тэрийг хуваалцах боломж танд байна уу?

- Д.Энхбат
Сайн уу Энхбат аа, Хөтөчийн үр дүнгийн талаар сонирхсон хүн гарвал цааш нь үргэлжлүүлээд бичихээр, сонирхох хүн гарахгүй бол өөрөө мэдэж аваад л болоо гэж бодсон юм. Ямар ч байсан G+, Like 2-оор рягц гарч ирж байгаа тул цааш үргэлжлүүлье гэж бодлоо.

Монгол бичгийн програм яаж хийсэн санаагаа хуваалцаж гэж асууж байгаа юм уу? Одоо яаж хийж болох талаар санаа бол бодож байгаа зүйлээ бичиж болно шүү,
харин хорь гариу жилийн өмнө хийсэн арга бол тэр үеийнхээ боломж, системд таарсан зүйл шүү одоо бол аймаар хоцрогдсон кийбордийн интерапт, ассемблэр, паскаль мэтийн хэл хольж хийж байсан :D юм. Тэр үеээс техник, технологи шинчлэгдээд орвонгоороо өөр болчихсон байгаа шүү дээ.

Чи дунд сургуульд хэрэглэхээр тараасан монгол бичгийн програмуудыг үзсэн үү?
Сүүлийн хувилбар опен офис, левэрофис ийг үзсэн үү? нотпад2 -ийг сонирхож үзэв үү?
Unknown said…
Тань уруу цахим захиа илгээв.
Хариу бичсэн авсан уу, Stream-ээр орж ирсэн байна. Мэйл бичиж болно.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...