Skip to main content

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ.


Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага,
цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ:

1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл 
асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах,
2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах,
3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах,
4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах

байдлаар ажилладаг.


Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий.


Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн
sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу?


Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ?
Таны санаа оноо?

Comments

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Системийн найдвартай ажиллагаа

Линүксийг Майкорсофт Виндовзийг  бодвол харьцангуй найдвартай систем гэж тооцдог ч   зуун хувь дархлагдсан систем биш ээ гэдгийг нэлээд зүйлээс би олж уншсан тул ер нь ердийн хэрэглэгч нар юу ойлгосон байхад болох вэ гэдэг үүднээс уншиж ойлгосон зүйлсээсээ орчуулж бичлээ. Сүүлийн үед нээлттэй эхийг дэмжигчид Линүксийн Үбүнтү хувилбарыг өргөн хэрэглэж эхэлж байна.  Үбүнтү систем нь өөрөө интернет хэрэглэх дэвсгэр дээр зохион бүтээгдсэн бөгөөд үнэн хэрэгтэй Виндовзийг бодвол онлайн орчинтойгоо илүү нягт зохицсон   юм. Таны суулгах ихэнх хэрэглээний програмууд автоматаар вэб сайтаас татагдаж сууна. Интернет дээр найдвартай(security) ажиллахад тус болох багахан хэмжээний хэдэн зүйлийн талаар өгүүлье. Дэлгэрүүлээд уншихыг хүсвэл : Ubuntu Pocket Guide and Reference, Keir Thomas,2009; / LINUX The Complete Manual, MacBook,2009;   Мэдэхэд илүү шүү :-)        Үбүнтү системийг найдвартай буюу аюулгүй ажиллуулахад туслах, дараах таван хүчин зүйлийг тохируулах нь зүйтэй. Системээ цаг үетэй дүйц

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Тоон усан тэмдэг

Саяхан хэдэн зураг Picasa-г ашиглаад зүйж байснаа түүнд хэрэглэсэн гэрэл зургийн усан тэмдэг тавих аргыг хараад энгийн зүйл ч гэсэн усан тэмдгийн талаар дэлгэрүүлж бага зэрэг өгүүлэхийг хичээлээ. Тоон усан тэмдэг буюу digital watermark гэдэг нь тоон сигналд мэдээллийг эргүүлж авахааргүй шигтгэх (embedding) үйл ажиллагаа. Хэрэв энэ сигнал бүхий мэдээллийг хуулж авбал мэдээлэл хамт хуулагдаад явна. Үүнийг дэлгэцэд ил биш ч програмыг биелүүлснээр ил гарч ирэх график мэтийн хэлбэрт оруулсан өгөгдлөөр хэрэглэж болно. Тоон усан тэмдэгт зориулсан олон тооны хэрэглээ байдаг. Үүнд: Нэгдүгээрт эзэмшлийг харуулна. Жишээлбэл медиа объектын эзэмшигч хувийн түлхүүр ашиглан объект дээрээ тэмдэг байрлуулж болно. Хэрэв хэн нэгэн объектын эзэмшлийг булаацалдвал үндсэн эзэмшигч нууцлалдаа тайлал (decryption) хийж тэмдгийг сэргээж эзэмшлээ батална. Хоёрдугаар хэрэглээ нь зөвшөөрөлгүй хуулбарлалтыг илрүүлж болно. Гуравдугаарт хэрэглээ нь хуулийн хэргүүдэд фото зургийг үзүүлэх гэх мэтээр нотолго