Skip to main content

Дэлхий Даяарх Вэб



Дэлхий Даяарх Вэб (World Wide Web) гэсэн үгийн хураангуй нь WWW гэж тэмдэглэх бөгөөд хүн бүр энэ нэрээр нь мэддэг.

Дэлхий даяарх вэб нь интернэтийн агуулах болох вэб серверүүдэд хадгалагдах вэб сайтын цуглуулга. Вэб буюу тор гэж ойлгогдох болсон учир нь сайт бүхэн ихэвчлэн өөр сайтуудын гипер холбоосыг агуулах бөгөөд аалзны тор адил бүтцийг харуулдаг.

Дэлхий даяарх вэбд хэрэглэх энэ технологийг анх компьютерын эрдэм шинжилгээний судлаач Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) хэмээх англи хүн европын цөмийн физикийн төв (CERN) байгууллагад хэрэгжиж буй төслийн баримт бичгийг дотооддоо бэлтгэх зорилгоор зохион бүтээсэн юм. Аажимдаа энэ төслийн гол санаа нь гадагшаа өөр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад тархан түгээж, өргөн хүрээний мэдээллийн серверүүдийн орчин ба Гофер (Gopher) гэх мэт технологиудыг амжилтад хүргэсэн юм.

Суперкомпьютерийн хэрэглээний үндэсний төвийн боловсруулан гаргасан Мозайк (Mosaic) нэртэй хөтөч гарч ирсэн нь Вэбийн өсөлт хөгжилтөд гол түлхэц болж өгсөн. Энэ технологи нь 1990-ээд оны үед арилжаанд зориулагдсан хөтчүүд, вэб хуудаснуудыг бий болгоход хэрэглэх ‘HTML’ гэж нэрлэх Гипер бичвэрт тэмдэглэгээт хэлний хамт үүсэж хөгжсөнөөр хөгжил хурдассан. 1990 онуудад арилжаа худалдааны компаниуд дэлхий даяарх вэбийг хэрэглэх явдал хурдан дэлгэрч, э-худалдаа гэж нэрлэгдэх эдийн засаг шинээр цэцэглэн хөгжсөн. Тухайн үед технологийн хөгжил эрчимжсэн нь

  • илүү хүчтэй вэб серверүүд бий болох,
  • агуулгыг илэрхийлэх вэб зохион бүтээгчдийн ур чадварт туслах залгаас програмууд (plug-ins) гарч ирэх,
  • Вэб хуудаснуудтай хамтран ажиллах аплетууд (applets) гэх Жава (java) програмын хэл дээр бичигдсэн гүйцэтгэгдэх агууламж (executable content)-ийг өргөн хэрэглэх,
  • дэлхий даяарх вэбээр дамжих эмзэг өгөгдлийг дамжуулах орчноор хангах зориулалттай аюулгүй холбогчийн давхарга (secure sockets layer) гэх технологиуд хөгжиж бий болох,
  • хайлтын хөдөлгүүрүүд сайжрах мөн олон төрлийн хөдөлгүүрүүд шинээр бий болох,
  • утас болон олон янзын холбооны хэрэгслүүд Вэб сайтуудтай нэгтгэгдсэн,
  • хөгжингүй Вэб хуудаснуудыг үүсгэх болон Вэб технологийн энгийн мэдэгдэхүүнийг хүмүүст олгох ‘HTML’ зохиогчид (HTML authors) бий болсон байна.

WWW-ийн талаар мэдлэгээ өргөтгөхийг хүсвэл http://en.wikipedia.org/wiki/WWW хуудаснаас дэлгэрүүлэн уншиж болно.

Дэлхий Даяарх Вэбийн Консорциум (World Wide Web Consortium) ‘HTML’, ‘XML’, 'CSS' гэх мэт Вэбийн технологи, жишгийг(стандартыг) гаргаж тодорхойлох зориулалт бүхий сургалтын байгууллагууд, засгийн газрын байгууллага, корпорацууд болон Вэб үйлчилгээ үзүүлэгчдийн агуулах, програм болон техник хангамжийн компаниуд энэ бүгдийг нийлүүлэн консорциум гэж нэрлэдэг. Энэ консорциумыг анх Массачусетсийн Институтийн Компьютерын технологийн эрдэм шинжилгээний лабораторид тулгуурлан 1994 онд зохион байгуулсан. Үүнээс гадна одоо дараах хоёр байгууллага хөтөч буюу зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд Японы “Keio” их сургууль, Францын Компьютерын ухааны эрдэм шинжилгээний үндэсний институт ажиллаж байна. Эдгээр нь Жигсов (jigsaw) нэртэй туршилтын сервер болон Амая (amaya) нэртэй туршилтын хөтөч гэх мэт програм хангамжийг бүтээсэн бөгөөд Вэб технологийн жишгүүдийг эзэмшигч, санаачлагчид юм. Консорциумын үүрэг нь жишиг гаргах, загвар код гаргах, хэрэгжүүлэлттэй холбогдуулан тогтмол хугацаанд төлбөргүй мэдээллээр хангана. Жишгийг боловсруулан гаргахдаа эхлээд тухайн жишгийн баримт бичгийн ажлын хувилбарыг бэлтгэж, түүнийг ажлын бүлгийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн боловсруулж, эцсийн шатанд тухайн жишгийн талаар зөвлөмж бичиж гаргана. ‘W3C’-д багтах програм боловсруулагч болон техник хангамжийн байгууллагууд нь бие даасан байх бөгөөд тэд гишүүдийн татвар, эрдэм шинжилгээний фонд болон нэмэлт гэрээ хэлэлцээр дээр тулгуурлан санхүүжнэ.

Энэ байгууллагаас эрхлэн гаргах алдартай нэг хуудас нь http://www.w3schools.com/default.asp бөгөөд энд Вэб технологитой холбоотой төлбөргүй хичээлүүд байдаг. Хичээлүүд нь маш энгийн хялбар бичигдсэн, дасгал ажиллах боломжоор хангагдсан тул Вэб технологийг сонирхсон хүн үзэж суралцах боломжтой. Үүнд:

  • HTML Hypertext Markup Language (Гипер бичвэрт Тэмдэглэгээт Хэл)
  • CSS Cascading Style Sheets (Тохиргоот загварын хуудаснууд / Шаталсан загварын хуудаснууд)
  • XML Extensible Markup Language (Өргөтгөж болох Тэмдэглэгээт хэл)
  • JAVASCRIPT ЖАВА скрипт
  • ASP Active Server Pages® (Идэвхтэй Сервер Хуудаснууд)
  • PHP Hypertext Preprocessor (Гипер бичвэрийн препроцессор)
  • SQL Structured Query Language (Бүтцэт Асуулгын Хэл)

… гэх мэт програм хангамжийн олон янзын мэдлэгийг авах үүсвэр байгаа.

Дээр бидний ихэнхдээ галиглаж хэрэглэдэг нэрүүд байгаа бөгөөд товчилсон нэрээр хэрэглээгүй тохиолдолд дээрх Монгол нэрийг хэрэглээд явбал танд ямар санагдаж байна вэ?

Comments

Unknown said…
вэб гэдэг чинь аалзны тор, хэлхээс гэсэн утгатай байх шиг байсан. бараг бусад бүгдийг нь орчуулаад энийг үлдээсэн байх юм.
Би Вэбийн тухай гээд нэг сэдэв бичлээ. Тэрийг нэг хардаа.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай ...