Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source байгаа ба нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал сэтгэгдэл дээр бичиж тусалвал танд их баярлана.
Арилжих зориулалттай уламжлалт програм дахь асуудал (5.3)
Арилжааны програм хангамжийн үйлдвэрлэл нь дэлхийд томоохон чухал үйлдвэрлэл гэдгийг хамгийн түрүүнд дурдах нь зүйтэй. Нээлттэй эхийн хөдөлгөөн өрнөж нэмэгдсэнээр арилжих програм хангамжийн үйлдвэрлэл зогсох төлөв рүү оруулах тоглолт болж байна гэж ойлгох албагүй. Нөгөө талаас арилжих програм хангамж нь нээлттэй эхийн технологийг ашиглаж бүр хүчээ авч байна гэж олон хүн шүүн хэлэлцэж байна. Худалдагдах програм хангамж ер нь мөнгө төлбөл зохилтой бүтээгдэхүүнийг зохион бүтээж гаргасан байдаг. Хэдий тийм ч заримдаа тогтоосон үнэ худалдагдах програм хангамжийн чанарт хүрдэггүй.
Арилжигдаж байгаа бүтээгдэхүүн зах зээл болон хэрэглэгчдийн хэрэгцээгээр өөрчлөгдөх шаардлага дээр үндэслэж тогтмол сайжирч шинэчлэгдэж байдаг. Энэ хэрэгцээ нь програм хангамж үйлдвэрлэгчдийг програм хангамжаа ойр ойрхон шинэчлэн бичих эсвэл дахин зохион байгуулах ажиллагааг удирдах эсвэл эхэн үеийн хувилбарын мэдэгдэхүйц олон алдааг багасгахаар мэрийн худалдагдах “бетта” хувилбарыг гаргадаг. Зарим арилжааны програмууд хэт загвар хөөсөн замбараагүй кодоос улбаалаад цүдийчихсэн, удаан ажиллагаатай байдаг.
Нээлттэй эхийн ялгаа нь төгсгөл хэрэглэгчийн хэрэгцээнээс урган гар ч ирсэнд байна.
Програм зохиогчид кодыг бичихдээ өөрсдийн чадвараар бахархан бичихээс зохиомлоор тогтоосон эцсийн хугацаанд хавчигдаж яаруу сандруу бичихгүй. Ингэж зохиосон програмын код арилжааны орчинд бичсэн кодоос өвөрмөц сайн чанартай болох боломжтой. Мөн ийм бүтээгдэхүүн хүмүүсийг олноор хамрах сүлжээний хүрээнд шалгагдаж эргэх холбоотой өргөн хүрээгээр хариу үнэлгээ ирдэг байна.
Эх кодыг авч хэрэглэх боломж олдсоноор хаалттай эх кодтой програм хангамжид гаргасан санаандгүй эсвэл магадгүй санаатайгаар үлдээсэн аюулгүйн цоорхойг мөн төрөл бүрийн “арын хаалгыг” харьцуулан шалгаж чадна. Өнгөрсөн хугацаанд засгийн газрын хэрэглэж байсан олон өмчлөгчтэй бүтээгдэхүүн, програм хангамжуудад дээрх цоорхойнууд байсан юм. Илүү чадвартай хөгжүүлэгчид нь програмд хэрэглэгдэх бүрдлийн эх кодыг чухал нэмэлт баримт бичгийн адил үнэлдэг байна.
Эх кодтой байна гэдэг програм хангамжийг ялгаатай процессор, төхөөрөмж, үйлдлийн системүүд дээр шилжүүлж ажиллуулах хялбар боломжтой байж чаддаг. Өмч болох програм хангамж нь ихэвчлэн эх хөгжүүлэгчийн ганц хууль зүйгээр суурилуулах нь, өмнөх ажиллуулах гэсэн чухал хүсэлтийг хангаж эсвэл хангахгүй ч байж магад.
Арилжих зориулалттай уламжлалт програм хангамжийн хаалттай орчин нь төвөгтэй асуудлын нэг болдог. Энд зохиогчийн эрхтэй (copyright) бүтээгдэхүүн ихэвчлэн хязгаарлагдмал эрх чөлөөтэй эсвэл эрх чөлөөгүй байна. Мөн програм зохиосон компани хэрэглэгч хүсэхгүй байхад хүртэл програмын шинэчилсэн хувилбарыг хэрэглэхийг хүчээр шаардана. Нээлттэй эхийн програм хангамж нь хэрэглэгч хэрэгцээгээр програмын тохиргоог хийх нөхцөл бүгд чөлөөтэй байснаар хувь хэрэглэгч зөвшөөрөх(enables) зөвшөөрөхгүйгээ өөрөө шийднэ. Арилжих програм хангамжийн хүчтэй шүүмжлүүлэх өөр нэг хүчин зүйл нь хэрэглэгчид бүтээгдэхүүндээ түгжигддэг байдал. Учир нь тэд өгөгдлийн файлаа ашиглах гэтэл заавал энэ програмаар нээж хэрэглэнэ гээд дарамтлаад байдаг. Хэрэв та шинэчлэгдсэн програмтай хэрэглэгчтэй файлуудыг дундаа хэрэглэдэг бол та өөрөө програмаа зайлшгүй шинэчлэх(upgrade) эсвэл огт холбоогүйгээр файлаа бичих хэрэг гардаг. Харин нээлттэй эхийн програм хангамжууд нь өөр төрлийн өгөгдлийн файлуудыг компьютерын програмууд дундаа хэрэглэх боломж олгодог байхад ямар нэг програмын урхинд орох шалтгаан огт байхгүй. Хэрэв програмын шинэ хувилбар файлын шинэ форматтай бол тэр програмууд ихэвчлэн хуучин хувилбар файлаа хөрвүүлэх хөрвүүлэгчидтэй байх замаар тэд өгөгдлөө шинэ зүйлд зохицуулж цаг үетэй нь дүйцүүлж болдог.
Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш :D
Програм хангамж хөгжүүлэх зардалтай уялдаатай FOSS нь “төгсгөл хэрэглэгч” -д үнэ төлбөргүй очдог. Энэ зардал “өмч програм хангамж” хөгжүүлэхээс бага байх шалтгаан нь төсөл FOSS-ийн лиценз дор хөгжиж байгаад байх юм аа. Үүнд:
Ямар ч програм хангамжийг хөгжүүлж эхлэхэд тодорхой хөгжүүлэх хугацааг шаарддаг. Зөвхөн үнэхээр алдартай төслүүд дээд зэрэглэлийн чанартай кодын хандивыг төлбөргүй авч байдаг.

- SourceForge гэх мэт зарим вэб порталууд Вэб байрлуулах, агуулгын хадгаламжийн(repository) үйлчилгээ, шуудан илгээх жагсаалтын үйлчилгээ болон бусад зайлшгүй чухал хэрэгслээр төлбөргүй үйлчилдэг.
- FOSS төслийн зар сурталчилгаа нь(тухайн ажил төрөлд холбоотой хурал, цуглаанд илтгэх үед ) бага зардлаар бүтдэг.
- GPL-ийн дор төсөл хөгжүүлэх нь дээд зэрэглэлийн чанартай (QT гэх мэт) бүрдлийг (components) төлбөргүй авч хэрэглэх боломж олддог. Худалдаж авч хэрэглэх нь маш үнэтэй байдаг.
Ямар ч програм хангамжийг хөгжүүлж эхлэхэд тодорхой хөгжүүлэх хугацааг шаарддаг. Зөвхөн үнэхээр алдартай төслүүд дээд зэрэглэлийн чанартай кодын хандивыг төлбөргүй авч байдаг.
Comments
энэ үнэхээр сайн орчуулга, сайхан ажил болж байна. Танд баярлалаа, амжилт хүсье!
алдаа:
IMB <=> IBM
Өнөөдөр амжуулаад 1-р бүлэгт орчуулж нэмсэн үндэслэлүүд бичвэрийг нь дахин засаад тавчихна.