Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа.
Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна.
Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай.
Гарчиг
1.Удиртгал
- 1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
- 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
- 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
- 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
- 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
- 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
- 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
- 2.3 Дэлгэрүүлж цааш унших
- 3.1 Програм хангамжийн эрх чөлөө.
- 3.2 Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
- 4.1 Лиценз гэж юу вэ?
- 4.2 FOSS-ийн чухал лицензүүд.
- 4.2.1 Апачи
- 4.2.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
- 4.2.3 GPL (Нийтийн дундын лиценз)
- 4.2.4 LGPL (Програмын сангийн GPL лиценз)
- 4.2.5 GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception)
- 4.3Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж
- 4.4Патентууд
(. PDF /Зөөврийн Баримт бичгийн Формат (Portable Document Format) Баримт бичиг цаасан дээр харагдах байдлаараа хадгалагдах формат. Энэ форматыг ‘Adobe Acrobat Reader’ хэмээх төлбөргүй хэрэглэх програмаар унших бөгөөд форматыг ‘Adobe’ корпораци боловсруулсан юм. Баримт бичгийн олон янзын форматыг энэ формат руу хөрвүүлж болох тул баримт бичиг боловсруулах олон төрлийн програм хангамж ашигладаг компани ийм баримтууд үүсгэдэг програм байхгүй ч гэсэн хялбархан унших боломжийг ажилтнууддаа олгоно. Энэ форматыг ашигладаг баримтуудыг хөтчөөр унших боломжтой болжээ. )
Comments
хэсгээр баяжжээ. :D Цаашид бүлгүүдийг үргэлжлүүлж орчуулаад бүрэн эхээр нь
Вики номоор гаргана. (Орч.) )
Хэхэ.
Нэг асуулт байна. Уг эх нь Creative Commons лицензтэй юм байна. Яагаад GNU лицензтэйгээр орчуулах болсон бэ?
(Нүүр хуудас)үүнийг хийж эхлээд янзалсан чинь би их цаг зарах хэрэгтэй болоод, түр үлдээсэн. Тэгээд тэндээс нь холбох санаатай байсан юм. Үргэлж онлайн суугаад байж амжихгүй, хаач юугаар ч явж байхад дэвтэр ээ сугандаа хавчуулаад явж байх эсвэл оройд 10 минут зав гарвал дэвтэр дээрээ бичээд хэвтэж байхад ч амар санагдаад, боломжтой үедээ оренофис аа ашиглаад бичихээр алдаагаа шалгаад одоохондоо өөртөө амарчилсан энэ хувилбараар гаргаад байна.
Чиний хэлдэг маш зөвөө Wikibook -ээр нь тэр хаяг дээр нь тавина, цааш нь хүмүүс монгол хэлээр нь ч сайжруулж болно шүү дээ. WikiBooks нь бүгд Creative Commons licenses
юм байна.
“For software, Creative Commons has three available licenses: the BSD License, the CC GNU LGPL license, and the CC GNU GPL.” Википедиа http://en.wikipedia.org/wiki/Creative_Commons дээр байна. Миний бодлоор СС багтах юм шиг байна.
Харин нь
http://en.wikibooks.org/wiki/Wikibooks:Creative_Commons_Attribution-ShareAlike_3.0_Unported_License дээр бол хэрэв викивоок-гээр нь тэнд тавих үед үүнийг хэрэглэ, бусад үед үүнтэй төстэй лицензийг хэрэглээ гэсэн байх шиг байна. Гэлээ ч би тэрийг нь засчих яа, энэ олон лицензийг сайн олгогдохоор монгол хэл дээр нэг зүйл гаргавал их хэрэгтэй байх бол уу гэж энэ ярилцлагаас санаа орж ирж байна.
Үнэнийг хэлэхэд би энэ лицензийн тухай ойлголт их муу юм билээ, орчуулгыг хийх дээл ойлгож байгаа юм шүү дээ. Санал сэтгэгдэл үлдээсэнд болон санаа өгсөнд баярлалаа.
Харин уншаад орчуулгын утгын талаар алдаа байвал коммент хийвэл би их баярлан шүү, засвар хийж дуусаад Вики ном дээр эх лицензээр нь тавина, цаашдаа хүмүүс тэндээс нь уншвал зөв гэж бодож байгаа.
http://tuulant.com/forum/posts/id_85/title_open-source/
Монгол хэл дээрх wikibook төслийг устгах гэж байна
Та энэ уриалгыг цааш нь тараана уу!