Skip to main content

Хамтдаа уншъя


Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа.

Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна.

Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай.


Гарчиг

1.Удиртгал
  • 1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
  • 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
  • 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
  • 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
  • 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
2.Түүх
  • 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
  • 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
  • 2.3 Дэлгэрүүлж цааш унших
3.Философи ба үндсэн зарчим.
  • 3.1 Програм хангамжийн эрх чөлөө.
  • 3.2 Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
4.Лиценз ба патент
  • 4.1 Лиценз гэж юу вэ?
  • 4.2 FOSS-ийн чухал лицензүүд.
  • 4.2.1 Апачи
  • 4.2.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
  • 4.2.3 GPL (Нийтийн дундын лиценз)
  • 4.2.4 LGPL (Програмын сангийн GPL лиценз)
  • 4.2.5 GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception)
  • 4.3Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж
  • 4.4Патентууд
... гээд бүх бүлэг нь байгаа. Харин уншиж дуусаад бага гэлгүй орчуулгын талаар, үг хэллэгт санаа оноогоо хэлж өгвөл дараа дараагийн хувилбарыг сайжруулахад хэрэг болно шүү залуусаа.


(. PDF /Зөөврийн Баримт бичгийн Формат (Portable Document Format) Баримт бичиг цаасан дээр харагдах байдлаараа хадгалагдах формат. Энэ форматыг ‘Adobe Acrobat Reader’ хэмээх төлбөргүй хэрэглэх програмаар унших бөгөөд форматыг ‘Adobe’ корпораци боловсруулсан юм. Баримт бичгийн олон янзын форматыг энэ формат руу хөрвүүлж болох тул баримт бичиг боловсруулах олон төрлийн програм хангамж ашигладаг компани ийм баримтууд үүсгэдэг програм байхгүй ч гэсэн хялбархан унших боломжийг ажилтнууддаа олгоно. Энэ форматыг ашигладаг баримтуудыг хөтчөөр унших боломжтой болжээ. )

Comments

TTY1 said…
нэгтгэж тавьсанд баярлалаа би татаж аваад уншинаа
(Орчуулж дууслаа гээд баярлаад хартал онлайн хөгждөг Вики ном ахиад шинэ бүлэг,
хэсгээр баяжжээ. :D Цаашид бүлгүүдийг үргэлжлүүлж орчуулаад бүрэн эхээр нь
Вики номоор гаргана. (Орч.) )

Хэхэ.
Ochko said…
Хөдөлмөр заржээ. Баярлалаа. Нэг санал байна. Уг нь бол Wikipedia дээрхи хуудсуудыг орчуулаад Wikipedia дээрээ байлгах нь хамгийн оновтой. Тухайлбал энэ орчуулгын байх зүй ёсны газар нь http://mn.wikibooks.org/wiki/Open_Source юм л даа(эхний en --> mn болсныг анзаарч байгаа байх). Wikipedia бол байнга шинэчлэгдэж засварлагдаж байдаг учраас pdf ч юмуу цаасан номоор Wikipedia дээрх агуулгыг гаргах нь тохиромжгүй юмуу гэж боддог.

Нэг асуулт байна. Уг эх нь Creative Commons лицензтэй юм байна. Яагаад GNU лицензтэйгээр орчуулах болсон бэ?
Би эхлээд Wikibook-ээр нь шууд тэнд нь орчуулаад явах санаатай http://mn.wikibooks.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
(Нүүр хуудас)үүнийг хийж эхлээд янзалсан чинь би их цаг зарах хэрэгтэй болоод, түр үлдээсэн. Тэгээд тэндээс нь холбох санаатай байсан юм. Үргэлж онлайн суугаад байж амжихгүй, хаач юугаар ч явж байхад дэвтэр ээ сугандаа хавчуулаад явж байх эсвэл оройд 10 минут зав гарвал дэвтэр дээрээ бичээд хэвтэж байхад ч амар санагдаад, боломжтой үедээ оренофис аа ашиглаад бичихээр алдаагаа шалгаад одоохондоо өөртөө амарчилсан энэ хувилбараар гаргаад байна.

Чиний хэлдэг маш зөвөө Wikibook -ээр нь тэр хаяг дээр нь тавина, цааш нь хүмүүс монгол хэлээр нь ч сайжруулж болно шүү дээ. WikiBooks нь бүгд Creative Commons licenses
юм байна.

“For software, Creative Commons has three available licenses: the BSD License, the CC GNU LGPL license, and the CC GNU GPL.” Википедиа http://en.wikipedia.org/wiki/Creative_Commons дээр байна. Миний бодлоор СС багтах юм шиг байна.

Харин нь
http://en.wikibooks.org/wiki/Wikibooks:Creative_Commons_Attribution-ShareAlike_3.0_Unported_License дээр бол хэрэв викивоок-гээр нь тэнд тавих үед үүнийг хэрэглэ, бусад үед үүнтэй төстэй лицензийг хэрэглээ гэсэн байх шиг байна. Гэлээ ч би тэрийг нь засчих яа, энэ олон лицензийг сайн олгогдохоор монгол хэл дээр нэг зүйл гаргавал их хэрэгтэй байх бол уу гэж энэ ярилцлагаас санаа орж ирж байна.

Үнэнийг хэлэхэд би энэ лицензийн тухай ойлголт их муу юм билээ, орчуулгыг хийх дээл ойлгож байгаа юм шүү дээ. Санал сэтгэгдэл үлдээсэнд болон санаа өгсөнд баярлалаа.
Яагаад заавал CC байх ёстой гэж? Википедиа өөрөө СС боловч цааш тараах орчуулах зэрэгт ямар лиценз барих ёстойг тодорхой заасан байдаг уу? Тийм бол түүнийг нь барих ёстой. Үгүй бол GPL байхад болохгүй газаргүй. Харин ч зүгээр. Энэ 2 лицензийн гол ялгаа нь GPL лиценз бүхий бүтээгдэхүүн болон түүн дээр суурилсан эцсийн бүтээгдэхүүн нь үргэлж GPL байх ёстой байдаг бол CC дээр хэрэглээний төвшинг нь зааж өгөх боломжтой байдаг. Жишээлбэл зарим CC лицензтэй бүтээгдэхүүн/баримт чөлөөтэй хуулбарлагдаж засварлагдах боломжтой байдаг бол зарим нь хуулбарлан өөр хаягт байрлуулах боломжгүй гэх зэргээр зохиогч заах боломжтой байдаг.
Бадаа баярлалаа, тийм юм байна. Хэрэглээ дээр нь өөрсдөө лицензаа тодохройлоод гаргаж ирж болох юм байна. Үүнийг дэлгэрүүлж сайн судлаж, уншаад нэг сэдэв бичээд тавьяа гэж бодлоо.
Unknown said…
Та үнэхээр их хөдөлмөр заржээ. Би таниар тун их бахархаж байна. Хэрэв таныг зөвшөөрвөл би таны энэ блогийн тухай болон хийж буй ажлын тань талаар өөрийнхөө вэб хуудсаар дамжуулан нэг жижигхэн мэдээлэл нийтэд хүргэвэл болох уу?
Хэтрүүлээд магтчихаж, энэ блогийг ердөө л дүү нартаа туслах гэж үүсэгсэн юм, сүүлдээ олон сайхан залуустай танилцаад мэргэжлийн талын үг хэллэгийг монголоор хэрэглэх, хэлэхд туслах үүднээс юм бичсэн. Ер нь хэн ч тэр ямар ч ажлыг хийсэн их цаг, хөдөлмөр шаарддаг шүү дээ. Жишээ нь нээлттэй эхээр санаа тавиад ажиллаж байгаа манай залуус (опенофис, линүкс, галт үнэг, википедиад ... г.м нутагшуулах ажлаар) маш их цаг, хөдөлмөрөө бусад даа юм ойлгуулж мэдүүлэхийн тулд зарж байгаа. Миний бодлоор хэн хийсний тухай ярих, мэдэх нь гол биш энэ номын агуулгын доторх утга санааг бусдад ойлгуулах, лиценз дүрмээр нь бид ажиллавал юу г хийж чадах вэ, Монголдоо хууль бус хуулбар програм хангамжуудыг хэрэглэхгүй байхын тулд яаж шийдэж болох вэ? гэх үүднээс юм бичвэл зүгээр биш үү, арай үр дүнтэй өгөөжтэй сонин зүйл болон байх.
Харин уншаад орчуулгын утгын талаар алдаа байвал коммент хийвэл би их баярлан шүү, засвар хийж дуусаад Вики ном дээр эх лицензээр нь тавина, цаашдаа хүмүүс тэндээс нь уншвал зөв гэж бодож байгаа.
Unknown said…
Баярлалаа. Би дараахь байлдаар товчхоон 2 өгүүлбэр таны тухай тавилаа. Таньд хэрэв таалагдахгүй эсвэл засварламаар байвал эргээд мэдэгдээрэй. Би засварлаад бичнэ.
http://tuulant.com/forum/posts/id_85/title_open-source/
Dagvadorj said…
Таны ажил үнэхээр хэрэгтэй зүйл болжээ. Та wikibooks дээр тавих санаатай байсан байнаа. Гэхдээ mn.wikibooks.org төслийг устгах гэж байгаан байнаа.
Монгол хэл дээрх wikibook төслийг устгах гэж байна

Та энэ уриалгыг цааш нь тараана уу!

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчилэн байх сэдвүүдийг сонгоно.   Та Апплик

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэр дугаараар хайх боломжтой байдаг юм. Харамс

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1