Би сургуульд сурч байхдаа л олж авсан болов уу, хавтас болон ар өврийн нэлээд хуудас нь алга болчихсон, хуудаснууд нь хэсэг хэсгээрээ салаад уначихсан их хөгжилтэй бодлогуудтай орчуулгын нэгэн ном байдаг юм. Сая номын шүүгээ ухаж байгаад гарт өртөхөд нь авч эргүүлтэл нэгэн инээдтэй бодлого уншаад үүнийг бичмээр санагдчихлаа.
...Залхууч ярихдаа “Залхууч хүн бидэнд хэрэггүй. Өөрсдөө юу ч хийхгүй байж бидэнд саад болно. Чөтгөр ав” гэдэг. Намайг яаж баяжихыг чөтгөр надад зөвлөг гээд хартал өмнө нь нэг чөтгөр зогсож байв.
--- Хэрэв хүсвэл би чамд тусалъя.
Ажил хөнгөн, амархан баяжина. Тэр Туулын гол дээрх гүүр харж байна уу? Гэж чөтгөр хэлэв.
--- Харж байна гэж Залхууч хариулав.
--- Тэгвэл чи тэр гүүрээр нөгөө эрэгт гарахад чиний мөнгө 2 дахин их болно. Дахиад гүүрээр гарахад чамд байгаа мөнгө чинь бас 2 дахин өснө.
Ер нь гүүрээр гарах бүрд чамд гүүр гарахын өмнө байсан мөнгөний тоо 2 дахин өснө гэж чөтгөр хэлэв. Залхууч их баярлан дуу алдав :D.
--- Үнэн үг шүү гээд чөтгөр чамд би ийм сайхан зөвлөлгөө өгсний шанд чи гүүр гарах тоолонгоо надад 2400 төгрөг өгөх хэрэгтэй гэв.
--- Мөнгө үргэлж өсөж байх юм чинь чамд гүүр гарах бүрдээ 2400 төгрөг өгч бололгүй яахав гээд, Залхууч одоо эхэлье гэв.
Залхууч гүүр гараад мөнгөө тоолсон чинь үнэхээр өөрт нь байсан мөнгө 2 дахин өссөн байв. Чөтгөрт 2400 төгрөгөө өгөөд дахин гүүр гарав. Мөнгө нь үүний өмнө байснаас 2 дахин өсөв. Чөтгөр 2400 төгрөгөө өгөөд гүүрээр 3 дахь удаагаа гарав. Мөнгө нь бас хоёр дахин өссөн байв. Тэгэхдээ яг 2400 төгрөгтэй байсан бөгөөд хэлэлцээ ёсоор чөтгөрт бүгдийг өгөх ёстой болов. Чөтгөр мөнгийг нь аваад инээд алдан алга болов. Залхууч сохор ч зоосгүй хоцров. Хүний үгэнд ороход өөрийн ухаан хэрэгтэй.
Залхуучид анх хэдэн төгрөг байсан бэ? :D
Comments
Арифметик аргаар буюу хойноос нь хөөгөөд бодчихъё:
3: (0+2400) / 2 = 1200
2: (1200+2400) / 2 = 1800
1: (1800+2400) / 2 = 2100
2100 төгрөгтэй байж дээ хөөрхий.
Учир нь “Книга Б.А. Кордемского "Математическая смекалка" содержит 369 занимательных задач, игр и фокусов и расчитана на самые широкие круги читателей.
В ней найдется много интересного для любителей математики всех возрастов.”
Надад байгаа номонд яг 369 бодлого байгаа юм л даа. Оросоор татаж болох хувилбар нь http://www.koob.ru/kordemskiy_b/ энд байх шиг байна.
Jadamba
Сүүлчийн шагайг үзээрэй, амжилт